x

Ж.Чинбүрэн: Үнийн өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэх шаардлагатай

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг нэмэгдүүлэн батлах шаардлагатай” хэмээн чуулганы танхимд болон өөрийн албан ёсны цахим хаягаараа байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ухрах уу?, урагшлах уу? гэсэн гараан дээр ирээд байна. 2020 онд Засгийн газраас өргөн мэдүүлж, Улсын Их хурлаар баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэддээ ээлттэй хүндрэл чирэгдэлгүй, өвчнөөс болж ядууралд хүргэхгүй, нөгөө талаас эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд бидний олон жил хүсэн хүлээсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг, авсан цалин нь амьдралд хүрдэг байх тийм тогтолцооны эхлэлийг тавьсан.

Монголбанкны албан ёсны цахим сайтад байршсанаар 2021 онд инфляц 9-10 хувь, 2022 онд 15-16 хувь байна. Долларын ханш бодит байдал дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн, эмнэлгүүдийн худалдан авдаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бүгд инфляцаа дагаад өссөн байтал Засгийн газраас эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг 2022 оны төсөвтэй адил оруулж ирсэн.

Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сард баталсан 01 дугаартай тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний тарифын хэмжээг тооцож оруулж ирсэн нь инфляц, долларын өсөлт, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тарианы өсөлтийг тооцоогүй байгаад харамсаж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын 3.1.1-д зааснаар албан ёсны статистикаар жилийн инфляцын сүүлийн 2 жилийн нийлбэр 10 хувиас давсан, 3.1.3-д зааснаар мерик долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20-иос дээш хувиар өссөн тохиолдолд тусламж үйлчилгээний суурь тарифыг заавал шинэчилнэ гэж баталсан.

Гэтэл эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг тооцохдоо өөрөө өөрийнхөө баталсан тогтоолыг зөрчиж, тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг инфляц, долларын ханшийн өөрчлөлт, багаж хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэйгөө уялдуулан нэмэгдүүлж шинэчилж, эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг бодитой тооцож оруулж ирээгүйд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүний хувьд сэтгэл тун дундуур байна.

Энэ бүхний цаана хэн хохирох вэ? гэвэл хэдэн сараар эмнэлэгт үзүүлж буй иргэд хохирно. Яагаад гэвэл үзүүлэх тусламж үйлчилгээний зардал нь олгож буй зардалдаа хүрэхгүй болохоор эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дургүй болно, оочер дараалал бүр нэмэгдэн, эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүйд хүрнэ. Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж байхад авдаг цалин хөлс нь амьдралд хүрэхгүй байхаар манай салбарын олон хүн мэргэжлээ орхиж, өөр ажил төрөл хийж, зарим нь гадагшаа явж байгаа нь бодит үнэн.

Бид хөнгөлөлттэй эмийг хүндрэлгүй, иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалж, үнийг нь даасан шиг даадаг болгохоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Гэтэл хэрэгжүүлэхдээ хүндрэлтэй болгож байгаад харамсаж байна. Иргэдийн зүгээс ч хөнгөлөлттэй эмэнд маш их гомдолтой байна. Хөнгөлөлттэй эмийн үнэ маш их өссөн, авдаг тэтгэвэр тэтгэмж нь эмэндээ дуусдаг болсон. Хөнгөлөлттэй эмийг бичүүлэхэд төвөгтэй болсон гэж иргэд маань хэлж байна. Эрүүл мэндийн яам иргэдээ сонсож, батлагдсан хууль тогтоомжийг иргэддээ хүндрэл учруулахгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Иймээс инфляц, долларын ханшийн өсөлт, эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 9 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 14 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 20 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 7 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 10 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 29 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 34 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 27 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 25 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 29 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 34 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 39 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 14 цаг 2 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 14 цаг 3 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 14 цаг 4 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 14 цаг 5 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 8 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 42 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 15 цаг 55 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 26 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top