x

Б.Жавхлан: ХХОАТ мэдүүлдэг 1365 иргэнээс шаталсан татвар авна

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын Ц.Сандаг-Очир "Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд шилжүүлнэ гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч. Хүүхдийн мөнгө олгохгүй хүн амын есөн хувийг яаж тооцох вэ? Хүн амын бүртгэл мэдээллийн сангаасаа тооцох юм уу, эсвэл тэдэн урилах юм уу. Эрчим хүчний сайдаас үнэ тарифтай холбоотойгоор байр суурийг нь сонсмоор байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тогтолцоонд ирэх жил томоохон өөрчлөлт орох юм байна. Энэ нь ямар өөрчлөлт орох вэ?" гэдгийг асуув.

Сангийн сайд Б.Жавхлан "Шаталсан татвар бол шинэ татвар биш. Бид 2004 онд анх энэ тогтолцоонд байсан. 2014 онд энэ тогтолцооноос гараад 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч УИХ дээр буцаасан. Одоо бол хамрах хүрээ нь бага. Сарын 10, 15 саяас дээш гээд гурван шаталсан татвартай болно.

Манай улсад 817 мянган хувь хүний орлогын албан татвар мэдүүлдэг иргэн байдаг. Эндээс шатлалд хамаарч байгаа нь 0.3 хувь буюу 1,365 хувь хүнд оногдож буй татварын систем юм. Шаталсан татвараас орж ирэх орлого 10 тэрбум төгрөг байна.

10-15 саяынхаа хооронд давсан хэсэг дээр нь 15 хувь, 15 саяас дээш давсан хэсэг дээр нь 20 хувь татвар ногдуулах системийн шинэчлэл. Ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийж байна. Жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Төсөвт суухгүй зүйлүүдийн зураг төсвийг хийж илүү зардал гаргах шаардлагагүй. Ийм зарчим баримтална.

Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгө гэж орж байгаа. Тиймээс зорилтот бүлэг рүү илүү чиглүүлэх бодлого цаашид баримтална.

Төрийн сангийн мэдээлэлд тооллого, бүртгэлээ сайжруулах шаардлагатай. Өнөө, маргаашгүй Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 3 цаг 2 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 3 цаг 44 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 3 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 3 цаг 57 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 9 цаг 36 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 11 цаг 32 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top