x

Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч улс төржилт, эсэргүүцэл томоохон төслийг гацаах ёсгүй

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна.

Дээрх хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдэд танилцуулах үеэр хэлсэн үгийг хүргэж байна. 

Тэрээр "2022 оны улсын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг таван туулахад чиглэгдэж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлсэн. Харин ирэх оны төсөв эдийн засгийн тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад зориулагдаж байна. Гадаад үнэ, валютын ханшийн огцом өсөлт, хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний амаргүй сорилт болж байна.

2023 онд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна. 

Аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилтыг дэвшүүлж байна. Ирэх жилийн төсөвт эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Амгалан дулааны цахилгаан станц эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг ажлыг мөн ирэх онд багтаан дуусгана.

Ямар ч улс төржилт, эсэргүүцэл, хөрш орнууд болон бусад Засгийн газартай хэлэлцэн тохиролцсон томоохон төслийг гацаах ёсгүй гэдгийг хариуцлагатайгаар дахин илэрхийлье. 

Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх оны төсвийн жилд багтаан зохион байгуулна. Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах юм" гэлээ. 

Мөн тэрээр төрийн албан хаагчийн цалинтай холбоотойгоор "Хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид тогтолцоог 20 болгон бууруулна. Ингэж олон улсын нийтлэг жишигт нийцүүлэхээр төсвийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг ирэх жил 20-100 хувь хүртэл нэмнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 7 цаг 53 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 8 цаг 57 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 4 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 9 цаг 51 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 9 цаг 53 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 12 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 18 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 11 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 8 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 13 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 17 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 23 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 13 цаг 46 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 13 цаг 47 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 13 цаг 48 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 13 цаг 49 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 13 цаг 52 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 26 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 15 цаг 39 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top