x

Ж.Батзандан: У.Хүрэлсүх ээ, хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой зурвас болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол оронд системийн эрс өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй болсон гэдгийг иргэд хаа хаанаа ойлгож хүлээж авч байна. Монгол улсаа өөрчлөх шинэ хувьсгал хийх шаардлагатай байна. Гурван жилийн өмнө 2019 онд Д.Сүхбаатарын талбайд цугласан 50 мянган иргэн юу хүсэж байсныг бид мартах ёсгүй. Өнөөдөр бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд ордон дотор дулаахан оффист тухлан сууж байгаа. Харин миний хувьд Шинэ хувьсгал хөдөлгөөнийхөө байранд сууж байна. 

МАНАН мафи алга болснуу гэдгийг У.Хүрэлсүх, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар болон надаас асуух цаг болсон байна. Гэвч МАНАН мафи арилсангүй, устсангүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шүүхээр цагаадаж байна.

Х.Баттулга, У.Хүрэлсүх ерөнхийлөгч бидний таван гишүүнтэй хамтарч Миеэгийн бүлэглэлийг засаг төрөөс холдуулаад, ард түмнийг өмч хөрөнгийг хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцно гээд шударга ёсыг тогтооно гэж тэмцэж байсан цаг саяхан. Гэтэл хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна.

Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шорон хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон. Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Ялангуяа том дарга нар, булчинтай хүмүүсээс айж байгаа. Гэхдээ тэр том дарга нарт ард түмэн юу хүсэж буйг өдөр бүр сануулахын тулд Шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулж байна.

100 мянга компани үүд хаалгаа барилаа. 500 мянган иргэн ажилгүй болохын ирмэгт байна. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлига авсан хүмүүс шоронгоос гараад Сингапур руу зугтааж байна. Бид гурван жилийн өмнө ингэж амалсан юм уу" гэлээ. 

Мөн тэрээр "Монгол улс  сөрөг хүчингүй болоод их удаж байна. МАН атар онгон болсон байна. Иймээс бид сөрөг хүчний дуу хоолойг "Шинэ хувьсгал" хөдөлгөөнөөр босгож ирнэ" гэв. 

Тэрээр үргэлжлүүлэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ саатуулсан талаар "Өчигдөр намайг мэдээлэл хийсний дараа У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн зөвлөх, дотны найз, миний ах, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдаж байна гэж сонслоо. Тэр хоёр уй зайгүй найзууд. Энэ хоёр хүн ямар дотно ойр гэдгийг би мэднэ. Ж.Бат-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийг Монгол Улсын хэмжээнд 93.2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга.

Дүүтэй нь муудалцсан мөртлөө ахыг нь шоронд хорихоо болимоор байна. Хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил. Таныг ядарч явахад би олон удаа тусалсан.

Шударга ёсны төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсмээр байна. Дэд сайд найзыгаа шоронд явуулна уу, шонд өлгөнө үү тэр таны асуудал. Та хоёрын паянг би сайн мэднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 19 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 24 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 30 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 17 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 19 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 38 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 44 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 37 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 34 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 39 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 44 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 49 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 14 цаг 12 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 14 цаг 13 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 14 цаг 14 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 14 цаг 15 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 18 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 52 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 16 цаг 5 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top