УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын эдийн засаг одоо ямар байгаа вэ, сүүлийн зургаан жилд эдийн засгийн нөхцөл байдал ямар болчихвоо. Ирэх 2023 онд эдийн засгийн төсөөлөл ямар байх вэ гэдэг дээр 13 асуудлаар мэдээлэл гаргачихсан. Монгол улсын эдийн засгийн хямралын байдалд орсон, бодлого буруу байгааг гаргалаа.
Монгол улсын төсвийн байдал, сүүлийн хэдэн жилийн үзүүлэлтийг харахад Монгол Улсад дундаж давхарга гэж байхгүй болох нь. Энэ нь ядуурал асар ихээр нэмэгдэх нь гэсэн үг. Ядуурлыг өдрийн 2 доллароос доошгүй орлоготой хүнийг буюу сарын 60 долларын орлоготой хүнийг ядуу биш гэж үзэж байгаа. Сарын 200 мянга+1 төгрөгийн орлоготой хүнийг Монгол улсын Засгийн газар ядуу биш гэж үзэж байна. Энэ бүх бодлогуудын үр дүнд зүүний нам олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд ялж, зөвхөн олон нийтийн уур амьсгалыг дарж байх үүднээс асар их халамжийн бодлогууд явуулсаар байгаад Монгол Улс өрийн хямралд орлоо. Өөрснөө бол Монгол улс ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэдэг, Монголбанк 60 хжвь гарсан гэдэг.
Дэлхийн банк Монгол Улсын өрийг ДНБ-ий 90 хувьтай тэнцэхээр болчихсон гэж байна. Засгийн газар бүх өрийг оруулж тооцохгүйгээр мэдээлж байна гэж байна. Олон улсын аргачлалаараа 100 хувь хүрсэн гэж байна.
Ирэх жил 10 их наядын өр нэмж тавихаар тоо харагдаж байна. Үүнээс талыг нь дотоодын зах зээлээс үнэт цаас гаргаж авна гэнэ. Бизнесүүдэд мөнгө очихгүй, Монгол Улсын эдийн засаг төржсөн, социалист, төр давамгайлсан эдийн засаг болж хувирч байна" гэлээ.
Мөн тэрээр "2020 онд эхлэхэд л одоогийн эрх баригчид халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж ярьсан. Гэвч халамжаас хөдөлмөрт төрийн бодлого яаж шилжсэн юм. Ямар алхам хийсэн бэ... Цэг ч хатгаагүй. Ярьсаар л байгаа. Нийгмийн даатгалын шинэчлэл гээд цогц зүйл нь эрх баригчдын уриа лоозон, мөрийн хөтөлбөрийн гол зүйл байсан байх. Гэтэл сураг ч байхгүй. Хуулийн төсөл нь өргөн баригдаа ч үгүй.
ХАА-н малчдын орлого, боловсруулах үйлдвэр олон зүйл ярьсан. Одоо хүртэл ярьсаар л байгаа. Ажилгүй нь дүүрч. Ажил хийнгээ ядуурдаг тогтолцоо руу орчихсон. Залуучууд ажил хийдэг, ажил хийсээр байгаад ядуурлын эгнээнд орж байна. Ядуурлын хэсэг нь 29-30 хувь байсан. Магадгүй 50 хувь давчихсан байж магадгүй. Бодит байдал үнэнийг хэлээд байна" гэв.
Сэтгэгдэл (1)