x

Д.Ганбат: Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Үүнтэй зэрэгцэн АН-ын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Ганбат үнийн өсөлт, нийгмийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Ханшийн өсөлт, юмны үнэ, ард түмний амьдрал ямар байгааг, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдалтай байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаас сар ба хар нулимс" гээд зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон хуулийн үйлчлэл адил хүчин төгөлдөр. Гэтэл ээлжит бус чуулганаар, ковидын хүнд байдлын дараа эрх баригчид өөрийн хэдэн хүүхэлдэй, ялангуяа манай намын нөхдүүдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. 

Өнөөдөр УИХ нь УИХ биш болсон. Засгийн газар 30, 40 сайдтай болчихсон. Гэтэл ард түмний амьдрал ямар байна. УИХ, Үндсэн хуулийн гол утга санаа нь Их хурал гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалд хяналт тавьж ажиллах ёстой. Шүүх засаглал тусдаа ажиллах ёстой. Бие биедээ харилцан хяналт тавих утга учир нь үүнд байдаг юм. Үүнийг дагаад хүний эрх чөлөө, ард түмний амьдралыг баталгаажуулж өгөх ёстой нөхцөлийг байхгүй болголоо.

УИХ өргөсөн тангарагтаа үнэнч биш байна. Өнгөрсөн хоёр жилд МАН-ынхан жангийнхан нийлж Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа юм алга. Тиймээс ард түмэнтэйгээ хамт даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгох талд АН болон миний бие ажиллана.

Амьдрал маш хүнд байна. Төсвийн болон төрийн хэмнэлтийн хууль гэж гаргасан нь нэр төдий. Өглөө чуулган нээхэд АН-ын бүлэг гэж байхгүй, дотоод асуудлаа өөрөө шийдэх ямар ч боломжгүй. Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байхад үл хэрэгсэн манай намын бүлгийн дотоод асуудалд МАН оролцож байна. Энэ нь УИХ, Засгийн газар, эрх баригчдыг хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Монгол Улсад хуулийг дээдлэх ёстой хүмүүс УИХ, эрх баригчид. Гэтэл албан тушаалаар авлига өгч байна, хүмүүсийг худалдаж авч байна, УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцаж АН, МАН гээд байх юм алга. Олон жил хуулийг гартаа барьж байсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Би чуулганы нээлт дээр эсэргүүцлээ илэрхийлж өөрийн гишүүний картыг УИХ-ын дарга Занданшатарт нь аваачиж өглөө. Үүгээрээ УИХ нь УИХ биш болсон, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалд эрх мэдлээ шилжүүлээд хяналт тавих боломжгүй болсныг илэрхийлж байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 4 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 9 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 16 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 2 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 5 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 24 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 29 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 22 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 20 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 24 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 29 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 34 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 13 цаг 57 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 13 цаг 58 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 13 цаг 59 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 14 цаг 1 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 4 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 37 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 15 цаг 50 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top