x

"Эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжтой"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга, Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан Т.Асог хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн турш хүнд хэцүү цаг үед тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн, манай сайн хөрш болохыг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжин хөгжихөд Ерөнхий сайд асан Ш.Абэ үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлж ирснийг дурсав.

Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирж биечлэн оролцож буйд талархал илэрхийлээд, дэлхий дахин цар тахал, геополитикийн асуудалтай нүүр тулсан амаргүй цаг үед Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хашиж буйг онцолж, энэ цаг үеийг улс орнууд хамтдаа даван туулж чадна гэдэгт итгэж буйгаа хэлэв.  

Уулзалтаар талууд дэлхий дахины геополитикийн байдал, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, ардчилал, эрх чөлөөг бататгах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дэлхийн улс орнуудын нэгэн адил хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилт тавин ажиллаж буйг дурдаад хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах Япон, Австрали улсуудын хамтарсан туршилтын төсөлд Монгол Улс оролцох сонирхолтой байгааг илэрхийлэв.

Мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож, хоёр орны харилцаанд дараагийн шинэ хуудас нээгдэж байна. Шинэ 50 жилд өмнөх 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр баяжуулж, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах болно гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн газрын ховор элемент олборлох, Монгол иргэд Япон Улсад зорчих визийн хөнгөлөлтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярив.

Японы Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо ардчилсан, чөлөөт зах зээлтэй улс орнууд геополитикийн хувьд хариуцлагатай хандах цаг үед ирээд буйг онцлоод Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 26 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 31 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 38 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 24 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 27 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 46 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 51 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 44 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 42 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 46 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 51 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 56 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 14 цаг 20 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 14 цаг 21 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 14 цаг 22 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 14 цаг 23 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 26 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 59 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 16 цаг 12 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 44 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top