x

Г.Занданшатар: Халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар 2022 оны 9 дүгээр сарын Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ удирдлага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны тайлан болон цар тахлаас үүдэлтэйгээр бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар УИХ-ын даргад танилцуулсан. Бизнес эрхлэгчдийн зүгээс хилийн боомтын болон тээвэр логистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байлаа.

Цар тахлын дараа бизнес эрхлэгчдийн 71 хувь нь зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27 хувь нь л зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс хамааран зээл авч чадахгүй байгаа аж. Түүнчлэн эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь саатахад хүрсэн тухайгаа тайлбарлалаа.

Хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй дараагийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол болоод буй юм байна. Сард 1.5 сая төгрөгийн цалин амлаад ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотой. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр хавтгайрсан халамжаа танаж, ажлын байрыг хамгаалахад чиглүүлэх цаг нь болсон хэмээн үзэж байна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байв.

Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсвийн тэнцэл 889.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа аж. 

УИХ-ын даргын зүгээс дээрх саналуудыг нэгтгэж холбогдох Байнгын хороодын дарга нарт хамтран ажиллаж, асуудлыг шийдэх үүрэг чиглэл өгөхөө мэдэгдлээ. Түүнчлэн уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина гэдгээ онцлон дурдав.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Б.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 31 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 36 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 43 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 29 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 32 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 51 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 56 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 49 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 47 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 51 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 56 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 13 цаг 1 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 14 цаг 25 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 14 цаг 26 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 14 цаг 27 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 14 цаг 28 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 31 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 16 цаг 4 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 16 цаг 17 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top