x

Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэж, Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ агсантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.

Тэрээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд асан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4,300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 700 гаруй төлөөлөгч багтаж байна. Эдгээрээс 35 нь өндөр, дээд түвшинд оролцлоо.

Тухайлбал, БНСВУ, Шри Ланка улсын төрийн тэргүүн нар, АНУ, БНИУ, БНФУ-ын дэд Ерөнхийлөгч, БНЭУ, БНСУ, Монгол, Сингапур, Тайланд, Австрали, Канад, Казахстан, Косово, Камбож, Молдав, Того, Танзани Улсын Засгийн газрын тэргүүн нар, НҮБ-ын АНДЭЗНК, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан зэрэг харъяа байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч нар байв.

Япон Улсын Ерөнхий сайд асан Ш.Абэ нь Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, түүний манлайлал, дэмжлэгтэйгээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Ш.Абэ Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбосон бат бэх гүүр болж байна.

Энэ жил Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд маргааш Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохын зэрэгцээ ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцана.

Мөн Японы эрх баригч Либерал ардчилсан намын болон Япон улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцохоор төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 2 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 7 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 14 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 1 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 3 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 22 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 27 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 20 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 18 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 22 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 27 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 32 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 13 цаг 56 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 13 цаг 57 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 13 цаг 58 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 13 цаг 59 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 2 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 35 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 15 цаг 49 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top