x

Гуйж гувшиж сайд болоод ганцхан үгээр салбараа татаж унагаасан сайд

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хатагтайн тухай мэдэхгүй хүн Монголд байхгүй дээ. ТВ5 телевизийн захирал асан, сэтгүүлч гишүүн. 2012 оны сонгуулиас хойш завсаргүй гурван удаа УИХ-д сонгогдсон. МАН-ынхан гурваас илүү сонгогдсон гишүүдээ “дархан түшээ” энэ тэр гэж хөөргөдөг, зусарддаг билүү. Мөн 2017 оноос хойш “завсаргүйгээр” гурван удаа гурван яам дамжин ажиллаж байна.

Гэхдээ юу юунаас илүү “Монгол төрийн хатан эрдэнэ” цолыг авсан анхны (бас эцсийнх нь байгаасай гэж залбирдаг даа) эмэгтэй гэдгээр нь андахаа больсон байх. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн бөгөөд Эрүүл мэндийн сайдД.Сарангэрэлийг “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулсан нь явдал нь Богд хаант засгийн үеэс хойш 100 жилийн дараа болсон “түүхэн” үйл явдал байв шүү. Манай спикер бас л шогийн мэдрэмж гэж “агуу” хүн дээ. Эрүүл мэнд, Байгаль орчин, Хөдөлмөр, нийгэм хамгаалал гээд мэддэггүй, оролцохгүй салбар ч гэж энэ хүнд алга. Аргагүй л "төрийн хатан эрдэнэ" мөн санж.

Гэтэл “хатан эрдэнэ” маань сүүлийн үед буюу шинэ албан тушаал авснаасаа хойш байн байн будилах болов. Хамгийн түрүүнд “Албан өрөөндөө мөрийтэй тоглосон” асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх болзол хангасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг “Чөлөөлөх үндэслэлгүй” гэж Засгийн газрынхаа шийдвэрийг сөрөв. Түүнийхээр бол “авилга бол нийгмийн үзэгдэл” гэдэг шиг “төрийн албан тушаалтан мөрийтэй тоглох нь ажил хэргийн нэг хэсэг” юм шиг байна.

Тэр маргаан дуусаагүй байтал өчигдөр төрийн ордонд зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан ядуу өрхүүдээ “улны айл” гэж нэрлэдэг. Улны айлуудыг ядуурлаас гаргана” гэж амлав. Сайдын хэлснээр ядуурлын түвшингээс доогуур амьдралтай эдгээр өрхүүдэд оноосон “зорилтот бүлэг” гэдэг нэр ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас цаашдаа албан ёсоор “улны айлууд” гэж нэрлэхээр тогтож байгаа бололтой юм. "Улны айл" гэж байгаа болохоор тэдний доор “шалны айл” гэж бас байх хэрэгтэй болох биз. Үүний төлөө салбарын яам дахиад хичээл зүтгэл гаргах юм байна гэж ойлголоо.

Харамсалтай нь, сайдын хэлсэн энэ үг олон нийтийг бухимдуулаад зогссонгүй, салбарынхаа, яамныхаа ажилчдыг, тэдний өнгөрсөн жилүүдийн хүч хөдөлмөрийг (хөдөлмөрлөсөн нь үнэн бол шүү дээ) тэр чигээр нь татаж унагав. “Улны айл” гэдэг энэ доромж үгийг хэлэлцүүлгийн үеэр “албан ёсны нэршил” болтол нь хэрэглэсний төлөө сайдыг огцруулаад зогсохгүй салбарын ажиллагсадтай нийтээр нь ёс суртахуун ярих хэрэгтэй болж байх шиг байна. Төрийн албан хаагч гэдэг төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний ажилтан болохоос биш иргэдээ анги, давхарга болгож хуваагаад “улны”, “шалны” гээд доромжлоод, ялгаварлаж гадуурхаад суух ёс суртахууны эрх хэнд нь ч байхгүй.

Энэ үүднээсээ сайд Д.Сарангэрэлээс гадна энэ нэрийг хэлсэн, хэрэглэсэн бүх албан хаагч нартай ёс суртахууны хариуцлага ярих ёстой болж байх шиг. Тэгэхгүй бол "Би ингэж нэрлээгүй, тэд л ингэж хэл гэсэн" гэж мэтгэх л хүн дээ. Гуйж гуйж нэг яамны сайд болж аваад ганцхан үгээр бүхэл бүтэн салбараа татаж унагаадаг сайд гэж байх аа.

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 7 цаг 1 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 7 цаг 42 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 7 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 7 цаг 56 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 13 цаг 35 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 15 цаг 31 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top