x

МАН-ын удирдлагууд Х.Баттулгатай ял наймаалцсан нь үнэн болохыг С.Эрдэнэболд батлав

АН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооноос өчигдөр нэгэн сонирхолтой мэдээллийг хийв. Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд энэ удаа АН-ын дарга С.Эрдэнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутгаж, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь үнэн болохыг мэдээллээ. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд түүний эсрэг ямар нэг хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болохыг АТГ болон прокурорын байгууллагаас тодруулжээ.

Ингэхдээ “АН-ын 200 мянган гишүүний нэр төрд сэв суулгасан С.Эрдэнэ, Х.Баттулга нартай холбоотой гэмт хэргийн мөрдлөг явуулж байгаа эсэхийг тодруулахаар хуулийн байгууллагад хандаж тодруулга мэдээлэл авлаа” гэсэн байна. Товчхондоо өнгөрсөн таван сараас хойш эрх баригчдын зүгээс хийж ирсэн “Х.Баттулгыг Хөгжлийн банкны зээл, төмөр замын хэргээр АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэх мэдээлэл үүгээр няцаагдав.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам Х.Баттулгатай “ял наймаалцсан байж болзошгүй” гэх хардлага бүрэн нотлогдов. Ердөө сарын гаруйхны өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэн “Төмөр замыг гацааснаас болж үүссэн 80 их наядын хохирлыг Х.Баттулгаас нэхэмжилнэ” (Үүний дараа Цэцийн шийдвэр гарч, эрх баригч намын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёрхон жилийн өмнө халсан “давхар дээлээ” дахин нөмөрсөн билээ. Ард нь хэн байсан тухай энд ярих нь илүүц биз) гэх үгний үсэрсэн шүлс нь хатаж амжаагүй байхад өөрсдийн мэдэлд ажилладаг хуулийн байгууллагуудаар дамжуулан хэлсэн үгнээсээ буцлаа. Х.Баттулга МАН-тай ял наймаалцсан гэдэг нь үнэн болж таарав.

Тэгээд ч АН доторх тамганы маргаан эцэслээгүй байхад "Х.Баттулга гэмт хэрэг хийгээгүй, С.Эрдэнэ л гэмт хэрэгтэн" гэх мэдэгдлийг намын залуус хийж байгаа нь яавч "гэм зэмгүй" гишүүдийн гомдол санал биш байх. Харин Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн эрх баригч намаас АН-ын эсрэг явуулж буй "хагарлын менежмент" гэдэг нь ойлгомжтой. АН-ын тамганы хэрүүл АН-ын биш, МАН-ын эрх ашиг болж хувирсан нь үнэн юм байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • С.ЭРДЭНЭБОЛД (172.69.252.132)
    ОРОСЫН ХАРХ ЖЕНКО АН БАЙТУГАЙ АРДЧИЛАЛЫН ТЭМБҮҮ !!!
    2022 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шагдах (172.69.252.132)
    Үнэхээр Баттулга өөрийн хийсэн бүхнээ далдлах гэж луйвар хийж дуусч байна шүү. Энэ хүнд хийсэн бүхнийх нь ялыг үүрүүлэх ёстой. Ард түмэн энэ хүний алдааг хүлээлгэхийг маш ихээр хүлээж харж байна. Шударга үнэн гэж байна уу.
    2022 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шагдах (172.69.252.132)
    Үнэхээр Баттулга өөрийн хийсэн бүхнээ далдлах гэж луйвар хийж дуусч байна шүү. Энэ хүнд хийсэн бүхнийх нь ялыг үүрүүлэх ёстой. Ард түмэн энэ хүний алдааг хүлээлгэхийг маш ихээр хүлээж харж байна. Шударга үнэн гэж байна уу.
    2022 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Ойлгомжтой ш дээ. Новшийн жонхуу ялаа тохирч шагналаа аваа биз
    2022 оны 09 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 39 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 44 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 50 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 37 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 40 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 59 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 11 цаг 4 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 57 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 55 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 59 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 13 цаг 4 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 13 цаг 9 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 14 цаг 32 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 14 цаг 33 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 14 цаг 34 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 14 цаг 35 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 38 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 16 цаг 12 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 16 цаг 25 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top