x

“Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн удирдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед төсвийн бодлогын шинэчлэлийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хэлэлцүүлгийн ил тод байдлыг хангахад Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Эдийн засгийн реформын бодлогын чухал асуудал бол төвлөрлийг сааруулах асуудал юм. Үндсэн хуулийн 58.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.” гэж заасан. Иймд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулиар татварын болон орон нутгийн эрх хэмжээг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон нь төсвийн бодлогын шинэчлэлийг хийхэд чиглэгдсэн. Төсвөө бүрдүүлдэг, өөрсдөө захиран зарцуулах эрх хэмжээг илүү болгосноор татвар, төсвийн орлого болон зардлын шинэчлэлийг хийх нь илүү үр дүнтэй гэж бид үзсэн. Үндсэн хуулийн үзэл санаа ч ийм байсан.

Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрснээс 28.7 их наяд төгрөг буюу 88.6 хувь нь Засгийн газрын гадаад өр, үлдсэн 3.7 их наяд төгрөг буюу 11.4 хувь нь Засгийн газрын дотоод өр, Засгийн газрын баталгаа, концессын өр, орон нутгийн зээллэг байна.

Ийм байдлаар цааш явж болохгүй нь нэгэнт тодорхой байгаа. Тиймээс юу хийх, ямар бодлого баримтлах, төсвийн сахилгыг хэрхэн хэрэгжүүлэхээ нэг мөр шийдэж, түүнийгээ урт хугацаанд тогтвортой мөрдөх нь чухал байгаа юм.

Дэлхий нийтэд хил гаалийн хязгаарлалт, хөл хорио, геополитикийн зөрчилдөөнтэй асуудлууд байгаа хэдий ч 2023 оноос эхлэн манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх, Оюутолгойн далд уурхайн олборлолтоос олох орлого нэмэгдэх зэрэг эерэг дүр зураг харагдаж байна. Гэхдээ өөдрөг ирээдүй байна хэмээн тайвширч, урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй.

Тиймээс төсвийн бодлогын хувьд ойрын хугацаанд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.

1. Төсвийн орлогыг боломжтой бүх түвшинд нэмэгдүүлэх;

Үүний тулд:

  • Экспортлогч орон болох зорилтоо бодитоор хэрэгжүүлэх;

  • Гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит өгөөж өгөх төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг болох;

  • НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах

  • Тансаг хэрэглээнд татвар ногдуулах;

  • Инфляцыг бууруулахад дэмжлэг болох, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх, эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх;

  • Нэмүү өртөг өндөртэй салбаруудын хөгжлийг дэмжих;

  • Хөрөнгийн зах зээл, түүний дотор дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх нь чухал байна.

2. Зардлыг бууруулах нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн.

Үүний тулд:

  • Халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах;

  • Хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох;

  • Хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх;

  • Хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

зураг

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдвээр үргэлжлүүлэв. Тэрээр, өнөөдрийн хэлэлцүүлгээр эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид төсвийн бодлогын шинэчлэл хийх чиглэлээр оновчтой санал санаачилга, үр дүнтэй шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд Макро эдийн засгийн нөхцөл байдал, тулгарч байгаа зарим эрсдлүүд; Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, төсвийг сайжруулах шаардлага; 2023 оны төсвийн хуулийн хүрээнд анхаарах зарим асуудлууд; Төсвийн бодлогын болон засаглалын эрх зүйн шинэчлэлийн санал сэдвийн хүрээнд итгэл тавилаа.

зураг

зурагзураг

зурагзураг

зурагзураг

Үргэлжлүүлэн Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Андрей Михнев “Төсвийн нэн тэргүүн реформууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр итгэлдээ, Дэлхийн банк нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг хуваалцах боломжийг олгохоор хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Төсвийн шинэчлэл хийх нь цаг хугацааны хувьд нэн чухал асуудал болоод байна. Иймд гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалах бус цаг хугацаатай уралдах шаардлага бий болж байна. Мөн төсвийн бодлогын шинэчлэлийг хууль эрх зүйн актуудтай нягт уялдуулж, тууштай, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэв.

зураг

Дараа нь Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдалд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг сэдвээр итгэл тавьсан юм. Тэрбээр төсвийн бодлогод тохиргоо хийх зайлшгүй шаардлага болон бүтцийн реформ хийх шаардлагыг итгэлдээ онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Төсвийн хувиарлалтыг Норвег улсаас жишээ авч хэрэгжүүлэх
    2022 оны 09 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 1 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 3 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 6 мин Бирд 9 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 11 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 19 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 25 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 27 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 31 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 34 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 39 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 42 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 46 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 50 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 59 мин Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 13 цаг 9 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 14 цаг 14 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 14 цаг 21 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 15 цаг 8 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 15 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top