x

Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ

Дэлхийн шүрэн хаднууд урьд хожид байгаагүйгээр хурдацтай цайрч, нийт шүрэн хадны 84 хувь ийм үзэгдлийн нөлөөнд өртөөд байгаа талаар судлаачид лхагва гаригт мэдэгджээ. 1998 оноос хойших дөрөв дэх нь болж буй одоогийн үзэгдэл нь 2014-2017 оны үеийнхээс илүү газар авч, дэлхийн шүрэн хадны гуравны хоёрыг хамарсан байна. 

Шүрэн дотор амьдарч, тэдгээрийг тэжээдэг өнгөлөг замгууд нь ус бүлээссэний нөлөөгөөр хорт бодисуудыг ялгаруулж, улмаар тэдгээрийг гадагшлуулахад хүргэх үед шүрэн хад цайрдаг. Энэ нь шүр өвчлөх, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлдэг байна. 2023 оноос хойш дэлхийн шүрэн хаднууд хурдацтай цайрах болсныг олборлодог түлш шатаах болон хүний ​​буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарлын улмаас далай тэнгисийн усны температур нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Олон улсын шүрэн хадны нийгэмлэгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газрын /NOAA/ тэтгэвэрт гарсан шүрэн хад судлаач Марк Икин хэлэхдээ, манай гаргийн нүүр царай, амьдрал, амьжиргааг тэтгэх  далай тэнгисийн чадвар өөрчлөгдөж буй үйл явцыг бид харж байна гэлээ. “Шүрэн хадыг хамгаалах хамгийн сайн арга бол уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгааныг арилгах явдал юм. Энэ бол ихэвчлэн олборлодог түлш шатааснаас ялгардаг хорт хийн хэмжээг бууруулах ёстой гэсэн үг. Бусад аргын хувьд шийдэл болохоосоо илүүтэй шархны лент шиг нөлөө үзүүлэхээр харагдаж байна” гэж М.Икин нэмж хэлсэн байна.

Өнгөрсөн онд дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил тохиож, далайн гадаргуугийн жилийн дундаж температур 20.87 хэм болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Манай гараг дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр дулаарвал дэлхийн шүрэн хадны 70-90 хувь нь устаж үгүй ​​болно гэж эрдэмтэд тооцоолж байна. Энэ нь хүмүүсийн ​​амьжиргаа болоод биологийн төрөл зүйлд асар их сөрөг нөлөө үзүүлэх юм. Улмаар 2 хэмээс хэтэрвэл ерөнхийдөө бүх шүрэн хад устаж үгүй болно гэдгийг судлаачид хэлж байна. Хэрэв цаг уурын талаар баримталж буй өнөөгийн бодлого үргэлжлэн хэрэгжвэл 2100 он гэхэд дэлхий 3.1 хэмээр дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 1 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 24 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 30 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 1 цаг 52 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 цаг 41 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 43 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 4 цаг 47 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 цаг 49 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 4 цаг 51 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 4 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 4 цаг 55 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 4 цаг 58 мин Бирд 5 цаг 1 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 5 цаг 3 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 5 цаг 11 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 5 цаг 17 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 19 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 5 цаг 23 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 5 цаг 26 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 5 цаг 31 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top