x

Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан татварын эсрэг авч буй хариу арга хэмжээний хүрээнд Хятад улс захиалсан онгоцуудаа буцааж байна гэж нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компанийн гүйцэтгэх захирал Келли Ортберг мэдэгджээ.

Түүний хэлснээр, хоёр улсын худалдааны маргаан хурцадсаны дараа хоёр онгоцыг хэдийн буцаасан бөгөөд цаашид бусад онгоцуудыг буцаах төлөвтэй байгаа ажээ. Мөн энэ онд Хятадад дахин 50 онгоц нийлүүлэхээр төлөвлөж байсан боловч худалдан авагчид тэдгээрийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Америкийн тал Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд 145 хувийн татвар ногдуулаад байгаа бол хариуд нь Хятадын тал АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулаад байгаа юм.

Мягмар гаригт Зууван танхимд үг хэлэх үеэрээ Д.Трамп Хятадтай худалдааны харилцаагаа сайжруулах талаар өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлээд, түүний ногдуулсан татварын хэмжээ “ихээхэн буурна, гэхдээ тэг болохгүй” гэж мэдэгджээ. 

Харин К.Ортбергийн хэлснээр, Хятадын тал тарифаас шалтгаалан онгоцны нийлүүлэлтийг зогсоосон байна. Boeing бол Америкийн хамгийн том нисэх онгоц экспортлогч бөгөөд үйлдвэрлэж буй онгоцнуудынхаа 70 орчим хувийг гадаадын зах зээлд борлуулдаг ажээ.   

Бусад агаарын тээврийн компанийн захиалга их байгаа тул Boeing компани хэдийн үйлдвэрлэсэн 41 онгоцыг бусад хэрэглэгчдэд дахин борлуулах хувилбарыг судалж байна гэж К.Ортберг хэлжээ. Харин үлдсэн есөн онгоцыг хараахан үйлдвэрлэж эхлээгүй байгааг тэрбээр дурдаад, Хятадын талын санаа бодлыг ойлгохыг хичээж байна, шаардлагатай бол онгоцуудыг өөр хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой хэмээн нэмж хэлжээ.

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 1 цаг 18 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 цаг 7 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 9 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 4 цаг 13 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 цаг 15 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 4 цаг 17 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 4 цаг 19 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 4 цаг 21 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 4 цаг 24 мин Бирд 4 цаг 27 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 4 цаг 29 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 4 цаг 37 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 4 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 45 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 4 цаг 49 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 4 цаг 52 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 4 цаг 57 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 5 цаг 0 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 5 цаг 4 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 5 цаг 8 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top