x

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох уулзалт Гадаад харилцааны яаманд /2025.04.24/ болж өнгөрөв.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:

-“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний алсын хараа, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, өнгөрсөн оны 6 дугаар сард "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" 63 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан. Уг тогтоолын хүрээнд нэгдүгээрт хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хоёрдугаарт түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, гуравдугаарт экспортыг нэмэгдүүлж зах зээлийг тэлэх, дөрөвдүгээрт хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна.

Өнөөгийн нөхцөлд манай улсын нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа хэдий ч хөдөө аж ахуйн салбар хамгийн олон ажлын байрыг бий болгодог, орон нутгийн хөгжилд түлхэц үзүүлдэг салбар хэвээр байна. Иймд Монгол Улс цаашид уул уурхайн бус салбарыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах хүрээнд тус хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах ба хууль эрх зүйн шинэчлэл, экспортын гарцыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх тал дээр хамтрах бололцоотой. Үүний зэрэгцээ оролцогч талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийг бүрдүүлэх, ядуурлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлттай “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг уялдуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болно гэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь монгол орны мал аж ахуйн салбарын шинэчлэлд чиглэсэн маш оновчтой санаачилга юм. Тус хөтөлбөрийг дэмжих чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Цагаан алт” хөдөлгөөнийг дэмжих платформыг байгуулан ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны платформ нь төр, Засгийн газар, малчдын хоршоо, хувийн хэвшил, олон улсын хамтрагч байгууллага зэрэг олон талын оролцогчтой байх ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг дэмжин ажиллаж байна. Өнөөдрийн уулзалтын үеэр бид нэгэн чухал илтгэлийг сонслоо. Үүнд, ноос ноолуур, арьс ширний салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай гэсэн ойлголт, мэдээллийг авлаа. Энэ чиглэлд бид хамтарч ажиллах болно гэлээ.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ноос, ноолуур, арьс ширний салбарын хөгжлийг дэмжих, хөдөөгийн эдийн засгийг тэлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 5 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 1 цаг 27 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 цаг 16 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 18 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 4 цаг 23 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 цаг 24 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 4 цаг 26 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 4 цаг 28 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 4 цаг 30 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 4 цаг 33 мин Бирд 4 цаг 36 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 4 цаг 38 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 4 цаг 46 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 4 цаг 52 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 54 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 4 цаг 58 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 5 цаг 1 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 5 цаг 6 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 5 цаг 9 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 5 цаг 13 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top