x

"Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө

Хятад улс "Шэнжөү-20" сансрын хөлгийг тойрог замын “Тяньгун”  станц руугаа хөөргөж, 2030 он гэхэд Сар руу жолоодлогот нислэг үйлдэх томоохон зорилгодоо хүрэх замд дахин нэг алхмыг хийлээ. Уг хөлгийг Хятадын баруун хойд нутагт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас пүрэв гаригт Бээжингийн цагаар 17:17 цагт “Long March-2F” зөөгч пуужингаар хөөргөжээ. 

Хөлгийн багийнхан тойрог замд зургаа орчим сарын хугацаанд ажиллах бөгөөд энэ хугацаанд Саран дээр байнгын бааз байгуулах зорилгоор хийж буй шинжлэх ухааны туршилтуудыг үргэлжлүүлнэ. Хөлгийн даргаар өдгөө 46 настай, сөнөөгч онгоцны нисгэгч асан Чэнь Дун ажиллаж байна. Чэнь Дун нь 2022 онд тойрог замд 200 гаруй хоног ажилласан Хятадын анхны сансрын нисэгч болсон юм. 

Чэньтэй хамт хоёр сансрын нисгэгч ниссэн бөгөөд тэдний нэг нь 40 настай, Агаарын цэргийн хүчний нисгэгчээр ажиллаж байсан Чэнь Жунруй,  нөгөө нь 35 настай, сансрын техникийн инженерээр ажилласан байсан Ван Зе юм. Тэдний хувьд сансарт анх удаа нисэж байгаа ажээ. Хятадын тойрог замын станцад одоо сансрын нисгэгч Цай Шюйжэ, Сүн Линдүн болон тус улсын анхны  эмэгтэй сансрын нисгэгч Ван Хаозэ нар ажиллаж байна. Тэд өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд "Шэнжөү-19" сансрын хөлгөөр тойрог замын лабораторид иржээ.

Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын орлогч дарга Линь Сицяны мэдээлснээр, "Шэнжөү-20" хөлөг тойрог замд гарсныхаа дараа станцын гол модультай 6 цаг хагасын дараа залгагдана. Хөлгийн багийн ээлж солилцсоны  дараа "Шэнжөү-19" хөлгийн багийнхан дөрөвдүгээр сарын 29-нд эх дэлхийдээ эргэн ирнэ.

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 17 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 23 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 1 цаг 45 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 цаг 33 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 36 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 4 цаг 40 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 цаг 42 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 4 цаг 44 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 4 цаг 46 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 4 цаг 47 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 4 цаг 50 мин Бирд 4 цаг 54 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 4 цаг 56 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 5 цаг 3 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 5 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 12 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 5 цаг 16 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 5 цаг 19 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 5 цаг 24 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 5 цаг 26 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top