x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв

ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов.

Британид хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг 1965 онд таалал төгсөхөд Төрийн оршуулгын ёслол хийж байжээ.  

Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Тэрээр оршуулгын ёслолын өмнөх өдөр Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсны сацуу Букингемийн ордонд болсон Хаан Чарльзийн хүлээн авалтад оролцсон.

Хатан хаан Элизабет нь Британийн түүхэнд хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд заларсан бөгөөд энэ хугацаанд Британийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн гэрч болж, тогтвортой байдал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Хатан хаан ИБУИНХУ-ын төдийгүй 56 улсыг багтаасан Хамтын нөхөрлөлийн 14 улсынх нь төрийн тэргүүн байв.

Хатан хаан Элизабет хаан ширээнд залрах хугацаандаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үеэд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн 1990-ээд оноос  эхлэн манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн.

Хатан хааны Төрийн оршуулгын ёслолд нийт 2000 гаруй хүн байсан бөгөөд гадаадын 200 орчим улсын 500 гаруй дээд, өндөр зочид төлөөлөгчид оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 1 мин Нийслэлийн төв замуудын явган хүний замыг шинэчилж, байгалийн чулуун хавтангаар тохижуулна 4 мин Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 5 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн” — Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 7 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 9 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 11 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 16 мин Бирд 19 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 21 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 29 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 35 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 37 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 41 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 44 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 49 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 52 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 56 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top