x

Л.Мөнхбаатар: Авлигын хор хөнөөлийг сурталчлан таниулах ажлыг хүүхэд ахуй цагаас нь ойлгуулах хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өчигдөр Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцлоо.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, авлигатай тэмцэх ажилд тулгарч байгаа бэрхшээлийг танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар авлига, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байх, авлигын хор хөнөөлийг сурталчлан таниулах ажлыг хүүхэд ахуй цагаас нь ойлгуулах, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах нь авлигатай тэмцэхэд үр дүнтэй гэдгийг онцолж, “Транспарэнси интернэшнл” авлигын эсрэг олон улсын иргэний нийгмийн эвслээс гаргадаг Авлигын төсөөллийн индексээр манай улс тодорхой ахиц гаргахгүй байгаа шалтгаан, нөхцөлийн талаар ярилцав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэх асуудлаар санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 2 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 3 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 5 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 8 мин Бирд 12 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 13 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 21 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 28 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 29 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 33 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 36 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 41 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 44 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 48 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 52 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 1 мин Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 13 цаг 12 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 14 цаг 16 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 14 цаг 23 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 15 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top