x

“Монголын нууц товчоон”-ы дэлгэцийн хувилбарыг гаргана

“Нууц товчоо”-ны зураач гэгдэх болсон Р.Батцэнгэлтэй Цонжин болдогт таарч, цөөн хором ярилцлаа. “Монголын Нууц товчоог Дэлхийд түгээе” сангийнхан тус цогцолборт ажиллаж, дотоод, гадаадын аялагчдад Монголын нууц товчоо болон түүх, соёлоо сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм байна.

Тус сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэлийн санаачлан хөгжүүлж буй “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол, нийт долоон хэлээр тус тус хэвлэгдэж, Монголдоо төдийгүй дэлхийн уншигчдын оюуныг мялаан, Монгол Улсыг сурталчлан таниулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

-Тантай 2014 оны наадмаар төв талбай дээр, цагаан асарт гаргасан үзэсгэлэнг үзэж яваад танилцаж байлаа. Тэр ажил “МНТ Түгээмэл эх” зурагт номыг олон нийтэд танилцуулах анхны арга хэмжээ байсан уу?

-Тийм ээ. Тэр өдөр манай номын “Тэргүүн дэвтэр” нийтэд хүрсэн анхны өдөр байсан. Түүнээс хойш Монголын нууц товчоог сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж ирлээ.

-Тэр үед та “Тэргүүн дэвтэрийг бүтээхэд зургаан жилийг зарцуулсан” гэж ярихад дараагийн хоёр дэвтэр нь хэзээ гарах бол? Бүр гаргахгүй хаячих ч юм биш байгаа гэж бодож байсан?

-Ганц чи биш л дээ (инээв). Олон хүн тэгж эргэлзэж байгаагаа нуудаггүй, лавлаж асуудаг байсан. Дэд дэвтэр нь жилийн дараа хэвлэгдэж гарсан. Түүнээс хойш борлуулалт маань харьцангуй сайжирч, дараа дараагийн хэлүүд дээр гаргах ажил маань эрчимжсэн.

-Өнөөдөр та бүхэн Нууц товчоог ийм олон хэл дээр хэвлэчихсэн, хэлэх үгтэй, хийсэн ажилтай зогсож байна. Түүгээр ч барахгүй дараагийн шат руу ахиж, анимейшн бүтээсэн гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөх үү?

-Тийм ээ. “МНТ Түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбар(motion illustration) үзэгч олонд хүрэхэд бэлэн болж байна. Өнгөрсөн хавар дуусгачихлаа гэж үзсэн боловч нэмэх, засах ажлууд гараад одоо л бүрэн дуусаж, бэлэн болж байна даа.

-Уг бүтээлийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-“Ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой” гэж тодорхойлж байгаа.

-Өнөө цагт хүмүүс ном унших нь багасч киног түлхүү сонирхож байна. Тиймээс кино шиг сонирхолтой хэрнээ ном шиг мэдлэг өгөх контент болох юм гэж ойлголоо.

-Яг тийм. Ингэснээр илүү олон хүнд хүрч, илүү олон  хүн үнэн түүхийг мэдэж авцгаана. Олон хүн Чингис хааны маань түүхийг тэр нэг Хятадын олон ангит кино болон гадаадын бас бус кинонуудаар төсөөлдөг нь энд ирдэг гадаад, дотоодын иргэдээс тодорхой харагддаг. Гэтэл кино бүх мэдээллийг өгч чадахгүй. Энэ Дува сохорын дүрийг хараад л уулга алдаад эхэлдэг (Магнай дундаа ганц нүдтэй хүний зургийг заав). “Монголын нууц товчоог мэдэхгүй хэн байсан юм” гэж хэлэх хүн зөндөө байдаг ч үнэн хэрэгтээ манай монголчууд одоо хүртэл Монголын нууц товчоогоо огт уншаагүй болох нь энэ мэт мэт жижиг сэжүүрээс мэдэгдээд байдаг юм л даа.

Ядахдаа үзэгчид зохиогчдын элдэв санаа, шийдлүүдийг үнэн түүх гээд шууд хүлээгээд авчих юм. Мэдээж тэдгээрийг үзэхийг хорихгүй. Зүгээр л эхлээд Монголын нууц товчоог нь мэдүүлчихмээр байгаа юм. Ийм л учраас бид их чухал зүйл хийж байгаа гэж итгэж, зүтгэж ирлээ шүү дээ.

-Үнэхээр чухал шүү. Манай хүү энэ номыг шимтэн уншсан. Би өөрөө ч урьд өмнө нь ойлгож, анзаарч байгаагүй олон зүйлийг олж мэдсэн.  Дэлгэцийн хувилбар нь хэзээнээс нийтийн хүртээл болох вэ? 

-Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тодорхой болохоор нь нийтэд мэдээлнэ ээ. 

-Удахгүй гэж найдаж байна. Амжилт хүсье.

-Баярлалаа, удахгүй байх аа. Манай багийнхан хичээнгүйлэн ажилласаар байна.
 
Ж.Хорлоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 3 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 4 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 5 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 6 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 8 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 9 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 11 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 12 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 14 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 15 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 17 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 18 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 19 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 20 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 21 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 22 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 23 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 25 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top