x

Ж.Бат-Эрдэнэ: Сөүл, Бээжингийн нислэгийн тийз 20-40 хувиар хямдрах боломж бүрдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганы хаалттай зэрэгцээд иргэний агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөн бий болгох чухал шийдвэрийг батлуулж чадсан. Хуулийн энэ зохицуулалтаар яг юу өөрчлөдөх вэ?

-Төрөөс иргэний агаарын тээвэрт 2020 он хүртэл баримтлах бодлогод УИХ өөрчлөлт оруулж баталлаа. Би энэ салбарт сайдаар томилогдсоныхоо дараа иргэний агаарын салбарыг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж ажиллана гэдгээ ил тод мэдэгдсэн. Ингэхийн тулд хамгийн эхлээд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх шаардлага тулгарсан. Цаашлаад бүтцийн өөрчлөлт, гадаад талдаа харилцаагаа өргөжүүлэх, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх гээд алхмуудыг төлөвлөсөн. Бээжин, Сөүлийн чиглэлд нэг тээвэрлэгч байна гээд хатуу заалтаар иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийг илтэд боомилсон, чөлөөт өрсөлдөөн биш монополь байдлыг дархалсан зохицуулалттайгаар нэлээд хэдэн жилийг үдсэн. Энийг өөрчлөхгүйгээр урагш алхах ямар ч боломжгүй байсан. Энэ бодлогыг УИХ дэмжиж өөрчилж өглөө. Одоо нислэгийн тоо нэмэгдэхээс гадна чанарын өөрчлөлт гаргаж, тийзийн үнэ буурах боломж бүрдлээ.

-Хамгийн өндөр ачаалалтай байдаг энэ хоёр чиглэлд одоо хэдэн нислэг үйлддэг юм бэ?

-Одоо бол зургаахан нислэг хийж байгаа. Яагаад гэвэл 6 хүртэлх нислэгт нэг тээвэрлэгч байхаар зохицуулалт хийсэн учраас урсгал нэмэгдэх боломжгүй байв. Гэтэл хэрэгцээ нь долоо хоногт 18-22 хүртэл нислэгтэй болох шаардлагатай байгаа юм. Одоогийн байдлаар 9-р сар хүртэл тийз олдохгүй болчихсон байх жишээтэй. Тэгэхээр энэ түгжээг ямар ч байсан мулталлаа. Хоёрдогч тээвэрлэгч орж ирэх боломжийг нээлээ, агаарын тээврээ илүү нээлттэй болголоо. Ингэснээр дээрх хоёр чиглэлд нислэгийн тийзний үнэ 20-40 хувь хүртэл хямдрах боломжтой. Одоо Сөүл, Бээжингийн талтай тохирчихвол ажил жигдрээд явна.

Чөлөөт өрсөлдөөнийг нээж өгсөн нь монополь байдалтай байсан МИАТ компанид  том цохилт болох нь тодорхой. Удахгүй хувьчлагдах төрийн мэдлийн энэ компани цаашид хэвийн ажиллаж чадах уу?

-Хоёрдогч тээвэрлэгч орж ирэх боломж ямартай ч нээгдлээ. Чөлөөт өрсөлдөөнд ороод, тийзний үнэ хямдраад ирвэл МИАТ компанид зөв менежмент хийж, алдагдлаа багасгаж, засаглалаа сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарна. Би МИАТ компанитай олон жил хамтарч ажилласан. ТУЗ-ийн даргаар нь ч сонгогдон ажилласан намтартай. Тэгэхээр үр ашиггүй зардлуудаа хэмнэхээс авахуулаад хийх ажил ундарна. Засгийн газраас шийдсэнээр МИАТ компанийн 49 хүртэл хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах учиртай. Энэ бол хамгийн зөв зам гэж бодож байгаа. Хэн нэгэн менежментийн багт, эсвэл стратегийн хөрөнгө оруулагчид өгье гэсэнгүй. Хөрөнгийн биржээр нээлттэй хувьчлах учраас жирийн иргэд ч хувьчлалд оролцох боломж нээлттэй.

-Салбарын сайд нь төрийн өмчит ганц компанидаа хатуурхлаа гэж шүүмжлэл гарч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би 2010-2012 онд МИАТ компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ компанийн хувьд засаж сайжруулах олон зүйл бий. Сүүлийн гурван сайдын үед би иргэний агаарын салбарыг либеральчлах саналаа хэлж л байсан. Нүдэн дээр алдаа, завхрал гараад байхад харсаар байж толгойг нь илээд мөхөл рүү нь явуулж би чадахгүй. МИАТ компани 2018 онд есөн тэрбум төгрөгийн ашигтай ажиллах ёстой. Энэ есөн тэрбумын төлөвлөгөөг биелүүлсэн болж харагдах уу, эсвэл жилдээ нэг сая жуулчин авах зорилтыг биелүүлэхийн тулд долоо хоногт 6-гаас хэтрэхгүй байгаа нислэгийн тоог 22 хүртэл болж нэмэгдүүлэх үү, иргэдэд санхүүгийн дарамт болж байгаа тийзний үнийг бодитойгоор буулгах уу л гэдэг сонголт. Би бол улс орны, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлнэ. Нэг сая жуулчны цаана тэрбум доллар орж ирэх боломжтой гэж ярьдаг. Агаарынхаа зорчигч урсгалын түгжээг мултлахгүйгээр үүнийг хийх ямар ч боломжгүй. 2.4 их наяд төгрөгийг Монголынхоо эдийн засагт оруулахын төлөө хийж байгаа алхам гэж ойлгоосой.

Дарханы зам эвдэрч гэмтсэнээс болоод жолооч нар маш их хохирч бухимдалтай байна. Налайх болон Дархан гэсэн хоёр том замыг хэзээ шинэчлэх вэ?

-Манай салбарынхны сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа хоёр зам. Хоёуланг нь эзэнжүүлээд төсөв, төлөвлөгөөг гаргаад бэлэн болгосон. Цаг хугацааны хувьд таарч өгөхгүй асуудал гараад байгаа юм. Дарханы замын тухайд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн замд шинэчлэл хийх юм. Дархан хүртэлх замыг нэг метрээр өргөжүүлж, суурийг хүчитгэх гэхчилэн томоохон шинэчлэл хийнэ. Налайхын замыг Хятадын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр хөрөнгө оруулалт хийгээд шинэчилнэ. Гүйцэтгэгчээ сонгон шалгаруулчихсан, газраа чөлөөлчихсөн. “Экзим” банкнаас хамгийн сүүлчийн зөвшөөрөл ирсэн тохиолдолд мөнгө нээгдэж, үйл ажиллагаа эхлэх боломж бүрдэнэ. Цаг хугацааны ийм л хүлээлттэй байгаа юм. Монгол Улсын нийт зам арчлалтад жилд 54 тэрбум төгрөг шаардлатай байдаг. Энэ бол 15 мянган км замын арчилгаа гэсэн үг. Хэрэгцээ шаардлага ийм байхад 2018 оны төсөвт зам арчилгаанд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бид төсөвлөсөн энэ мөнгийг нэн шаардлагатай байгаа газрууддаа хуваарилаад жижиг нөхөөсний ажил хийдэг.

niisleltimes.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 12 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 13 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 15 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 17 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 18 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 20 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 21 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 23 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 24 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 25 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 26 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 28 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 29 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 30 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 31 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 32 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 34 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top