x

Ц.Ганзориг: Азийн орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах монгол улсын бодлогыг өндрөөр үнэлж байна

Монгол Улс нь гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Азийн бүс нутгийн өмнө хариуцлагатай, нэр хүндтэй үүргийг хүлээгээд байгаа нь Улаанбаатар хотноо болох Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулж байгаа явдал юм. 2015 онд батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг дэлхий нийтээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хоёр жил тутамд зохион байгуулж байгаа энэхүү хурлыг тохиолдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригтой ярилцлаа.

-Азийн сайд нар, өндөр дээд хэмжээний төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байна. Энэхүү нэр хүндтэй дээд түвшний хурлыг хариуцан зохион байгуулахад мэдээж тодорхой шалгууртай байх? 

-Монгол Улс Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулагч орноор сонгогдох болсон нэг гол шалгуур нь гамшгаас хамгаалах салбартаа цогц шинэчлэл хийж эхэлсний үр дүн юм. Анх 2003 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, Онцгой байдлын байгууллага байгуулснаас хойш 14 жилийн дараа Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн батлуулсан.  Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрсдэлийн удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, чиглэлийг бүрдүүлэх, бэхжүүлэх зэрэг олон улсын чиг хандлагыг тусгасан нь бусад улс орныг манлайлах гол үзүүлэлт болсон. Хуульд маш олон чухал өөрчлөлтүүдийг хийсний нэг нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийг байгуулсан явдал. Манай улс шиг гамшгаас хамгаалах эрхзүйн орчноо баталгаажуулсан улс орон харьцангуй олон биш юм билээ. Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү маш хурдтай хөрвөж шилжсэн нь гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр олон улсын анхаарлыг татаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, эрхзүйн орчин, гамшгаас хамгаалах бэлэн байдал, техник, хүч хэрэгсэл, чадавхийг шат дараатай сайжруулахад ихээхэн анхаарч ирлээ. Энэ салбарт Монгол Улс бүс нутагтаа манлайллаа үзүүлж байгаагийн нэг илрэл нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталсан. Энэхүү баримт бичиг нь 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй  томоохон арга хэмжээний нэг бол энэхүү Азийн сайд нарын бага хурал юм. Монгол Улс стратегиа баталж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогоо “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигтэй нийцүүлэн гаргасан улс орнуудын тоонд орж байна гэдэг нь улс орнуудыг уриалах хэлбэр болж байгаа юм. Нэг үгээр хэлвэл уг баримт бичгийг батлан гаргасан НҮБ-ын 187 гишүүн орныг Монгол Улс түүчээлж бүс нутагтаа манлайллаа үзүүлж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, шинээр батлагдсан гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын баримт бичгүүдийг (Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын гэрээ-2030 зэрэг) улс болгон гамшгаас хамгаалах бодлоготойгоо уялдуулж байх ёстой бөгөөд манай улс гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги баримт бичгээ хоёр жилийн дотор баталсан нь том ахиц дэвшил юм.

-Азийн сайд нарын бага хурлыг  зохион байгуулах улс орныг хэрхэн сонгодог вэ. Үүнийг дагаад манай улсад олон боломж нээгдэнэ гэж харж байна?

-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гэдэг нь Ази, номхон далайн бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл  буюу НҮБ-ын гишүүн орнууд бүгд багтдаг. Мэдээж өндөр хэмжээний хурлыг зохион байгуулах улс орныг сонгодог нь учиртай. Нэгдүгээрт, тухайн улс нь энэ салбартаа үндэсний болон бүс нутагтаа амжилт гаргаж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд бусад улс орнуудыг манлайлж ахиц дэвшил гаргаж байх ёстой. Олон улс орон Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах сонирхолтой байдаг.

Хурлыг зохион байгуулахын өмнөх бэлтгэл хуралдаануудыг өнгөрсөн хоёр жилд гурван удаа зохион байгуулж, Ази, номхон далайн бүс нутгаас оролцсон оролцогчид санал бодлоо солилцсон. Мөн Монгол Улс энэхүү бага хурлыг зохион байгуулж, Ази, номхон далайн бүс нутагтаа өөрийн манлайллаа харуулах, олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж олдож байна гэж харж байна. Үүний зэрэгцээ нийт гадаадын 2000 гаруй төлөөлөгчид Монгол Улсад зочилж ирж байгаа нь манай улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын хөгжилд ч тодорхой хувь нэмрээ оруулж байна.

-Хурлаас Монгол Улс ямар үр дүн хүлээж байна?

-Хурлын хамгийн том үр дүн бол Улаанбаатарын тунхаглал,  Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл гэсэн бодлогын хэмжээний томоохон баримт бичгүүдийг батлан гаргана. Батлагдан гарах эдгээр бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хянах, хяналтыг хариуцан ажиллах үүргийг Монгол улс давхар хүлээн ажиллана.

-Тухайлбал, ирэх хоёр жилд хэрэгжүүлэх “Улаанбаатарын тунхаг­лал”-ын гол үзэл баримтлал юу байх вэ?

-“Улаанбаатарын тунхаг­лал”-ын гол агуулга бол 2020 он гэхэд бүх улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөг батлах, “Сендайн үйл ажиллагаа” хүрээ баримт бичгийн зорилтын дагуу гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төлөвлөгөө болон зорилтыг шинэчлэхэд чиглэж байна. Мөн хот, суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эрсдэлийг тооцсон хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтаар дамжуулж хотуудын гамшигт тэсвэртэй хөгжих чадавхыг бий болгох юм. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын гамшгийн эрсдэлийн санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн болон уламжлалт мэдлэг, туршлага, шинжлэх ухаан, технологийн цогц байдлыг ханган газар зүйн байрлал, газар нутгийн болон үндэсний онцлогтой гамшгийг даван туулах чадварыг бий болгох зэргээр цөөнгүй үйл ажиллагаа бий.

-Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэлхий нийтийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна. Бүс нутаг, улс орны онцлогоос хамаараад Монгол Улсын хувьд гамшигтай тэмцэх бодлого ямар байх вэ?

-Бид юуны өмнө гамшгийн эрсдэл гэдгээ ойлгох хэрэгтэй. Мөн эрсдэлийг удирдах менежмент, засаглалын системийг бий болгох, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах   шаардлага тулгарч байна.  Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, даяаршил, буруу хот төлөвлөлт зэргээс шалтгаалж алхам тутамд учирч болох эрсдэлийг шилжүүлэх, даатгал, хөрөнгө оруулалт, дэд бүтэц гээд цөөнгүй асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтгүй бол үр дүнд хүрэхгүй юм гэдгийг улс орнуудын туршлагаас харж болно. Дахин төлөвлөх, гамшгийн дараах сэргээн босгох ажиллагааг гамшгийн эрсдэлд тулгуурласан гамшигт тэсвэртэй бүтээн байгуулалт бий болгох зэргээр олон  зорилтыг тавьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 0 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 1 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 2 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 3 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 6 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 10 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 11 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 12 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 14 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 15 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 16 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 17 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 18 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 19 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 21 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 23 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top