x

“Хүн үхэж байгаа нь тохиолдол уу, эсвэл амьд байгаад байгаа нь тохиолдол уу”

"Хувийн" Батлан хамгаалах Яам

Та ингэж бодож байсан уу? “Хүн үхэж байгаа нь тохиолдол уу, эсвэл амьд байгаад байгаа нь тохиолдол уу” гэж. Бид ажиглаж анзаардаггүй олон юмаа “тийм байх ёстой” хэмээх ганцхан бүдүүвч рүү чихээд орхидог учраас төдий л анзаарч байгаагүй асуулт, тийм үү? Ер нь, бүх юм болоод л байхад ийм балай юм бодох хэрэг юун! 

Буддын ном сургаальд “Мах яс хэсэг бусаг юм нийлчихсэн бөөмнөрөл атлаа, өглөө бүр амьд сэрж, хорвоог мэдэрч байгаа чинь гайхамшиг” хэмээн амьдралын үнэ цэнийг тайлбарлажээ. Үнэн хэрэгтээ, амьдрал бол хэтэрхий азтай тохиолдлуудын нийлбэр. Энэ гайхалтай комбинацийн бэлгэдэл нь генийн бүтэц. Амьдрал хэмээх азтай тохиолдлын зохиомж хаа нэг газраа гацахыг л үхэл гэдэг. Гэхдээ тохиолдол бүх учир шалтгаантай, зайлшгүйн нийлбэр тул түүнийг урьдчилан төлөвлөх боломжтой, сансрын хүрд бол... гээд гүнзгийрэх тул орхие доо. 

Оюутан ахуй цагтаа, юм юм шохоорхож явахдааа уншсан нэгэн ном “Хүний биеийн биохимийн машин бидний хүсэл зоригоос ангид ажиллаж, зүрх чамаас асуулгүй цусаа шахаж байдаг” гэсэн өгүүлбэрээр эхэлдэг юм. Тэр номноос ганцхан тэр өгүүлбэр үлдсэн нь ч гэсэн танин мэдэхүйн бүтэн ертөнцийн үүдийг нээгээд орхисон байдаг.

Хэрвээ, би амьд байх л ёстой, амьд байх ч хэрэгтэй гэдэг догмтойгоо явах юм бол амьдрал хялбар. Энэ үгширмэл үзэл бидний амьдралыг нэг талаасаа амар, нөгөө талаасаа хөшүүн болгоод орхидог. Эргэн тойрны юмс хөндий хүйтэн агаад, чамаас тусдаа харь ертөнц дүнсийх мэт. Танин мэдэхүйд дурладаггүй хүмүүсийн амьдрал харь гариг дээрхи зүүдэн мэт өнгөрдгийн учир энэ. 

Харин “би яагаад амьд байгаад байна”, “Намайг, хэн эсвэл юу амьд байлгаад байна” гэсэн асуултыг өөртөө тавибал эргэн тойрны юм шал өөр болоод явчихна. Тэгвэл,биднийг “Өнөөдөр амьд баймаар байна уу” гэж асуулгүйгээр амьд байлгаад байгаа механизмыг хэн эзэмшдэг вэ? Бид энэ биедээ эзэн хэмээн сайрхах боловч, хэдхэн булчин л залах төдий ажгуу. 

Хэдийгээр бид эрхтэн биеэ өөрөө удирддаг болвол гоё гэж боддог, ингэхийн тулд Ёога болон сэтгэл зүйн дасгал хийдэг боловч хүсэх юм огоот биш. Жишээлэхэд, ходоодоо өөрөө удирддаг боллоо гэж бодъё. Чиний ходоод өөрөө ажиллахаа болиод таны командыг хүлээнэ. Та эхлээд өлөн эсэхээ мэдэхийн тулд дотогшоо өнгийж шалгана. Өлсөх мэдрэмж чинь ходоодоо захирдаг болсон цагаас хойш арилна шүү дээ. Цангаснаа бас мэдэхгүй тул биеийн шингэнээ яаж ч юм бэ, шалгах болно. За, хоол идлээ гэхэд цөс, нойр булчирхайгаа өөрөө ажиллуулж хоол боловсруулахад хэрэгтэй юмыг нийлүүлнэ. Цөсний хүүдийгээ цөсөөр дүүргэх, нойр булчирхайдаа зохих фермент нөөцлөх ажлыг яаж шуу хийхийг хэн мэдлээ... За эцэст тэмдэглэхэд, баасаа өөрөө гаргаж авч таарна. Ингээд бодохоор дурлаад байхаар эрх мэдэл биш ажээ, өөрийгөө бүрэн жолоодох гэдэг чинь.

Энэ бүхнийг яах гэж яриад байна гэхээр бидний биеийг өөрөөс маань асуулгүйгээр амьд, бас эрүүл байлгадаг машин, түүний программын тухай өгүүлэх гэж тэр. Эцсийн дүндээ чи бид хоёрыг амьд байлгахын тулд дүнхүү толгойноос маань хамаарахгүйгээр цэцэн мэргэн ажилладаг нэгэн программ байна аа, бидний биед. Тэр хөтөлбөрийг дархлааны тогтоц гэнэ. 

Түүний хүчээр л бидний амьдрал азтай тохиолдлуудын нийлбэр цогц болоод оршин тогтож байгаа хэрэг. Гэхдээ дийлэхэд хэцүү дайсан хорвоогоор дүүрэн.

Энгүүнээр бодвол, алах дайсан том болохын хэрээр аюултай баймаар. Гэтэл жинхэнэ дайсан жижиг бүр хэтэрхий жижиг, нүдэнд өртөхгүй жаахан байх аж. Жижиг биетэй хүмүүс эвгүй гэдэгүг ч бас бий билүү?

Хомосапиенс үүсснээс хойш араатанд бариулсан, акуланд идүүлсэн, заанд дэвсүүлсэнтэй зүйрлэшгүй олон хүмүүний толгойг бактер, вирус хоёр залгижээ.

Бактерийг анибиотикоор хядаад хаядаг болсон цагаас хойш хүн төрөлхтөн халуун ханиад, хатгаагаар барагтай бол үхэхээ болив. 

Гэтэл хүнийг өвчлүүлэн хөнөөдгөөрөө ижилсдэг Вирус, бактер хоёр өөр ажээ. Жишээ нь: Яг л зурамны нүхэнд ус цутгаад агнадаг шиг бактерийг эмээр агнаж сурчээ. Гэтэл вирусыг устгах гэж антибиотек хэрэглэх нь загасыг живүүлэх гэж ус цутгахтай адил ажээ.

Вирусыг зөвхөн хүний биеийн дархлаа л устгаж чадна. Гэтэл хүний биеийн дархлааны тогтоц нь дайсан болгонд таарах зэвсгийг газар дээр үйлдвэрлээд хэрэглэдэг онцлогтой юм байна. Анагаах ухаан вирусыг зөвхөн хүний дархлаагаар буюу дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгээр л дарж болохыг тогтоогоод байна. Харагдаж үзэгдээгүй дайсанд хэрэглэх илүү зэвсэг дархлааны складанд нь байдаггүй гэсэн үг. Хүссэн зэвсгээ үйлдвэрлэх цех бол бэлхэн.

Ингээд хүний биеийн батлан хамгаалах салбар буюу дотоодын зэвсгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхийг эмч нар зөвлөдөг. Витамин уух, биеийн эсэргүүцлээ сайн байлгах гм.

Танихгүй боловч болзошгүй дайснаас хамгаалах бэлэн зэвсэгтэй болгох аргыг анх нээсэн Луй Пастер, Э.Женнерийн тухай бид дунд сургуульдаа үздэг. Тэд, "хулхи" дайсан зориуд хил нэвтрүүлж, сонор сэрэмжийг нь дээшлүүлэх арга олжээ байна. Үүнийг вакцин гэнэ.

Хүний биеийн Зэвсгийн үйлдвэр "хулхи" дайсныг харангуутаа таарах буу сумаа үйлдвэрлэж эхлэнэ. Дараа нь жинхэнэ дайсан ороод ирэхээр ганц кноп дараад л пуужин хөөргөж, пулеметоор устгана. Үүнийг дархлаа тогтсон гээд байх шиг байгаа юм. 

Дорно дахинд энэ аргыг эртээс хэрэглэдэг, монгол маарамба нар Бодоо тусаад эдгэсэн хүний ярны толгойноос хумхи авч, хамрын тамхитай холин татуулдаг байсан тухай баримт бичвэр үлдсэн байдаг. Харин Анагаах ухааны эрдэмтэд хүчийг сулруулсан, муужруулсан, үхүүлсэн вирусыг хүний биеийн батлан хамгаалах салбарт таниулан сэрэмжлүүлдэг аргыг хэрэглэх болжээ. 

Өнөөдөр хүүхдүүдийн товлолт вакциныг хэн ч гайхахаа больсон. Тэр ч бүү хэл мал сүрэг, нохой муурандаа вакцин хийлгэж дадсан байна.

Гэвч төгс гайхамшигт тохиолдлуудын нийлбэр болсон амьдрал нэг л хэлхээн дээрээ тасардаг шиг вакцин ч 100 хувь найдвартай биш ажгуу. 

Ерөөсөө, амьдрал дээр 100 хувь найдвартай, 100 хувь хүчинтэй юм гэж үгүй. Социализмын үед ч гэсэн энэ үнэнийг хүндэтгээд Ю.Цэдэнбал даргыгаа хүртэл 99,99 хувиар, депутатаар сонгодог байлаа шүү дээ. 

Бүх сонгогчийн 50+1 хувь оролцоод, тэдний 50+1 хувийн санал авахад л Монгол улсын хүчин төгөлдөр ерөнхийлөгч болдог биз дээ. Сая яг л ийм замаар сонгууль хийлээ. Хэрвээ, 100 хувь оролцоод, 100 хувийн саналаар ерөнхийлөгчтэй болно гэвэл, нэг бол ерөөсөө сонгож чадахгүй үлдэх, эсвэл хуурамч дүн гаргах, ийм л хоёрхон зам байгаа.

Яг түүн шиг, 100 хувь баталгаатай вакцин хийнэ гэвэл: нэг бол ерөөсөө вакцингүй үлдэх эсбөгөөс хулхи вакцин гаргах хоёр л боломж байгаа.

Вакцинаасаа илүү хүний биеийн дархлааны тогтоцын онцлогоос хамаардаг гэнэ, вакцинжуулалтын үр дүн. Олонхи нь мөнөөх өгөөш маягийн “хулхи” вирусыг хараад дор нь зэвсгээ үйлдвэрлэж эхэлдэг аж. Гэтэл цөөн зарим нь “Ямар ч хэрэгтэй юм хэлсэн чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг хэнэггүй толгой” гэдэг шиг баргийн юманд цочирдоггүй юм байна. Эсвэл, “хулхи” вирусыг андахгүй мэддэг, дэмий юманд сүржигнэж хөл алдаад байдаггүй, “цагийн юмыг цагт нь хийнэ, яарвал даарна” гэсэн номлолтой лүнзгэр хашир дархлааны системтэй гэмээр ч юм уу?

Ямар ч байсан дийлэнхи олонхийн(75+) дархлааны системийг сэрээж чадаж байвал түүнийг “ориг” вакцина гэж үздэг байна. Хаанаас нь харсан Монголчууд ерөнхийлөгчөө сонгодог босгоноос л дээгүүр байгаа биз дээ.

Манай улс “Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт ажилттай хийж байна. Дархлаажуулалт гэхээр мэдээж хэрэг вакцинажуулалт л байж таарна. 

Манай Засгийн газраас вакцинд хамрагдсан хүмүүсийн гуравны хоёрт дархлаа тогтож байгаа хэмээн болгоомжлонгуй мэдээлсэн нь ихээхэн дарсан, олон түмнийг сонор сэрэмжээ алдахаас сэргийлсэн тоо юм. Янз бүрийн сурвалжуудын мэдээг дундачлан авч үзвэл, 94-өөс багагүй хувьд нь дархлаа тогтсон байх боломжтой ажээ. 

Бидний хууль ёсны ерөнхийлөгчөө сонгодог тэр хувиас хавьгүй давуу тоо сонсогдож байгаа биз дээ. Сонгогчдын 75-аас доошгүй хувь оролцоод, 94-аас дээш хувийн санал авсан ямар нэг ерөнхийлөгчбайгаасан бил үү?

Дээр нь, тун саяхан Их Британийн Public Health England-ын судалгааг сурвалж болгон ВВС мэдээлэхдээ, Короновирусын эсрэг вакцин нь “Ковид-19”-ийн бүх хувилбараас хамгаалах боломжтой тухай өгүүлжээ.

“Хятад вакцин муу, Орос бол сайн” гэхчлэнгийн цуурхал бол өчигдрийн үлдээсэн зүүдний л тусгал. Хэрвээ илүү технологитой нь илүү вакцин хийнэ гэдэг жирийн үнэн урьд шөнө хүчингүй болоод хоноогүй л бол шүү дээ. Марс гариг дээр буугаад, өөрийнхөө сээлфийг хийгээд байгаа станц чинь Оросынх билүү? Хятадууд ч хөөргө лүү? Мэдээгээ нэг уншчих.

ДЭМБ ч “Хамгийн түрүүүн олдож байгаа вакцин бол хамгийн сайн вакцин” гэсэн философитой байгаа.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 29 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 30 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 31 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 32 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 34 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 35 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 37 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 39 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 40 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 41 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 43 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 44 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 45 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 46 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 47 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 49 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 50 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 52 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top