x

Ялагчаа ичээсэн сонгууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль болж өндөрлөлөө. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын дийлэнх олонхи буюу 68 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй амжилт болон уналтыг авчирлаа. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 20 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ зургаан хувийн санал авчээ. Урьдчилсан байдлаар.

Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн хоёр сая 40 мянган сонгогчоос сая 200 мянга нь /59 хувь/ санал өгсөн боловч тэдний 822 мянга нь У.Хүрэлсүхэд саналаа өгчээ. Өнгөрсөн зууны 80-аад оноос хойш сонгуулийн ийм үр дүн гарч байсангүй. Долоон удаагийн сонгуулиар сонгогдсон өмнөх таван Ерөнхийлөгчийн хувьд 50+1 хувийн санал авна гэдэг давахад бэрх даваа байлаа. Харин У.Хүрэлсүх үүнийг төвөггүй давсан нь өөрийг нь ч гэсэн хүндхэн байдалд орууллаа. У.Хүрэлсүх хэн билээ, тэд хэн байлаа?

Хэрвээ У.Хүрэлсүх 50+1 хувийн санал авсан бол МАН-ын цагаан байшин өнөө өглөө дайвж байх байсан биз. Ялагчаа хүртэл нүүр хийх газаргүй болгодог сонгууль байдаг л юм байна.

Онолын хувьд бол нэг нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчийн 60 хувиас давсан, 70 хувь хүрсэн тохиолдолд тухайн улс оронд дарангуйлал тогтсон, ардчиллын институц бодитоор байхгүй гэж үнэлэгддэг. Тиймээс У.Хүрэлсүх өөрөө ч, нам нь ч энэ үр дүнгээс эмээхэд хүрсэн нь лав. Эрх биш нүдээ боогоод явж байгаа биш учраас. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН дангаараа 72 суудал авсны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө маш ихээр болгоомжилж байсан тухай Э.Бат-Үүл нэгэнтээ дурссан байдаг.

Харин ард үлдсэн хоёр нэр дэвшигчийн хувьд ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат гэдэг хүн таамаглах боломжгүй өндөр үр дүнг үзүүлэв. Нам нь доороо ямар ч хөлгүй /2017 онд С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн тухайн үеийн МАХН-ын бүтэцтэй зүйрлэх аргагүй/, өөрөө олон нийтэд төдийлөн танигдаагүй хүн 14-хөн хоногийн сурталчилгааны дараа 20 хувийн амжилт үзүүлнэ гэдэг маш том зүйл. Тэр нь Д.Энхбат гэдэг хувь хүнээс биш, ердөө сонгогчид хоёр том намаас өөр, гурав дахь сонголтыг хайж эхэлсэн гэсэн үг. Энэ бол түүхэндээ байхгүй ялагдал хүлээсэн АН-аас гадна, түүхэн дээд амжилт тогтоосон МАН-ын хувьд ч гэсэн сэрэх ёстой зүүд мөн.

Мөн энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулиудын түүхэнд хамгийн бага ирцтэй сонгууль болов. Тухайн үедээ хамгийн бага ирцтэйд тооцогдож байсан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад сая 300 мянга, хоёр дахь санал хураалтал сая 200 мянган сонгогч саналаа өгсөн байдаг. Сонгогчийн идэвхи, ирц сонгуулиас сонгуульд буурч байгаа нь ч гэсэн бодох ёстой үр дүн мөн. Ийм үр дүнд хүргэсэн бодит нэг шалтгаан нь ардчиллын тулгуур багана болсон АН-ын задрал, бутралтай холбоотой. Сонгуулийн өмнө тус намын дотор бий болсон зөрчил, тэмцэл, энэ намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга гэдэг хүн том үүрэг гүйцэтгэснийг ч үгүйсгэж болохгүй. Үүний бурууг У.Хүрэлсүхээс буюу МАН-аас хайх боломжгүй юм. 

Тухайлбал, хамгийн бага ирцтэй байсан Сэлэнгэ аймагт АН-ын сонгуулийн штаб ч байгуулагдаагүй, сурталчилгаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй гэсэн үг. Ийм байдалтай сонгууль явуулсан аймаг нэгээр тогтохгүй. Тиймээс сонгуулиас сонгуульд ардчилалд итгэх итгэл, үнэлэх үнэлэмж буурч байгаа нь ч гэсэн сэтгэл зовних ёстой зүйл мөн. Гучин жилийн турш “Азийн ардчиллын үлгэр жишээ” гэж үнэлэгдэж ирсэн Монгол Улс “Дарангуйллын бодит зураг” болж хувирах вий гэдгээс ялсан нам, нэр дэвшигч хүртэл болгоомжлох нь зүй.

Өчигдөр орой 21.30 цагийн мэдээгээр олонхи аймгууд 50 хувийн ирцэд хүрээгүй, Сэлэнгэ аймаг гэхэд 40 хүрэхгүй хувийн ирцтэй явсан ч СЕХ 30 минутын дотор бүх аймгуудын ирцийг 50 хувьд хүргэж чадлаа. Тухайн цагийн мэдээгээр эхний аймгуудаас ирсэн дүнгээр 80 хүртэл хувиар ялалт байгуулж явсан У.Хүрэлсүхийн саналын дүн 30 минутын дараа 68 хувь руу ортол буурсан нь ч гэсэн санамсаргүй зүйл биш байх. МАН-ын нэр дэвшигчийн авсан саналыг өсгөсөн гэхээсээ дарсан байх магадлал илүү харагдаж байна.

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ESUIGEN (102.89.2.158)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 27 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 28 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 29 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 30 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 32 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 33 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 35 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 37 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 38 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 39 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 41 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 42 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 43 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 44 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 45 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 46 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 47 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 50 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top