x

У.Хүрэлсүхээс аврагдаж байж амьд үлдэх МАН, түүний төлбөр

Манай нэрт нийтлэлч Б.Цэнддоо ах саяхан “Нам, нэр дэвшигч хоёр эхлээд өөрийнхөндөө ялагддаг” гэж бичсэн байсан. Энэ дүрмээр АН гишүүддээ, нэр дэвшигч нь намыхандаа аль хэдийнэ ялагдсан харагдана” хэмээн бичсэн байна лээ. Ялсан, ялагдсан эсэхийг сонгуулийн дүн харуулах биз. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх /С.Эрдэнээс ялгаатай нь тэр одоо ч МАН-ын дарга хэвээр/ намынхаа гишүүдийн саналыг худалдаж авахаар болжээ. Нэг санал 200 мянган төгрөг.

Албан ёсны бүртгэлээр 240 мянган гишүүнтэй гэдэг тус нам энэ сонгуулийн хугацаанд гишүүдийнхээ тоог 300 мянган гишүүнтэй болох зорилт тавиад байгаа. Сонгууль болгоноор намын батлах тараадаг тогтсон уламжлал байдаг даа. Ингэвэл нийт төлбөрийн дүн 60 тэрбум төгрөг болно. Жархан тэрбум...

Тэгэхээр намын дарга нь намынхаа гишүүдийн саналыг мөнгөөр худалдаж авч байгааг гишүүддээ ялагдсан гэх үү, ялсанд тооцох уу? Урьд өмнө ийм тохиолдол гарч байгаагүй учраас яаж үнэлэхийг хэлж мэдэхгүй юм. Сонгогчийн саналыг худалдаж авлаа гэж сонссоноос гишүүдээс санал худалдаж авах тухай сонсож байсангүй. Энэ хэмжээгээр нам нь ч, нэр дэвшигч нь ч гишүүдийнхээ итгэлийг алдсан гэсэн үг.

-Тэгвэл цаана үлдсэн сая сонгогчийн саналыг яаж авах гэж байна?

-Ялгаагүй, худалдаж л авна шт...

Энэ бол МАН-ын аппаратад хариуцлагатай алба хашдаг хүмүүс хоорондын яриа шүү. Сая сонгогчийн 200.000-ыг нэмбэл 260 тэрбум болж байна. /Өмнөх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар эхний санал хураалтад 1,3 хүн санал өгсөн/ Таван жилийн өмнөх М.Энхболдын 60 тэрбумын сүлжээ дэргэд нь хүүхэд, нохойн наадам. Эндээс У.Хүрэлсүхийн хадгаламжинд байгаа тэрбум 700 саяыг хасвал  цаана нь 258 тэрбум 300 сая төгрөг үлдэнэ. Энэ мөнгийг хаанаас гаргаж болох вэ? Энэ зэргийн бодлогыг эрхэм уншигчид өөрсдөө бодчих чадвартай л даа. 

Үүн дээр хэвлэл мэдээлэл, соошл троллууддаа төлж байгаа мөнгө болон албан ёсны сурталчилгааны зардлыг тооцох гэвэл тооны машин гацах биз. МАН-ын даргын хувьд энэ сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялах зорилт тавьсан байгааг үүнээс харж болно. Ялагдвал яах вэ? гэдгээ тооцсон хүн л ийм тэнэг, бүдүүн зориг гаргадаг биз дээ. Тэгэхээр Х.Баттулга ганцаараа сонгуулийн үр дүнгээс айгаад байгаа нь юу л бол?!

Үнэндээ бол МАН-ын маш олон гишүүн У.Хүрэлсүх аль болох хурдхан зайлаасай гэж залбирч байгаа. Тэгэх шалтгааны үрийг ч мань өөрөө тарьсан. 2007 онд түүний байгуулсан Зүүний хүчний холбоо гэгч нам дамнасан байгууллага өнөөдөр У.Хүрэлсүхийн хувьд МАН-аас ч илүү нөлөөтэй, хүчтэй болсон. Нам дотор нам байгуулсан гэсэн үг. Яг Х.Баттулга шиг. Тэр тусмаа түүнийг Ерөнхий сайдад томилогдсоноос хойших албан тушаалын бүх томилгоонд Зүүний хүчний холбоо буюу найз нөхөд, ойр дотнын холбоо сүлбээтэй хүмүүс л өртсөн байдаг. Үүнд нь ил, далд гомдол тээж яваа намын гишүүд, намын дунд шатныхан болон дунд, ахмад үеийнхэн олон. 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн /Хэнтийнх/, Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Булганчмэг, Б.Дөлгөөн, Байгаль орчны дэд сайд Ц.Батбаяр, Сонгууулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран... гэх мэтчилэн жагсаавал дуусахгүй. Бүгд У.Хүрэлсүхийн "суганы үс", Зүүний хүчний холбооны хүмүүс. Хамаг залуу насаараа зүтгэсэн нам нь арай гэж, бүр хоёр дараалж сонгуульд ялсан чинь хэн ч танихгүй нэг Баагий орж ирээд "Хүрэлсүхийн хүн байна" гээд ажил, албан тушаалыг нь булаагаад эхлэхээр гомдохгүй ямар хүн байх юм бэ. 

Уг нь бол улс төрийн нам болгонд боловсон хүчний бодлого, хүний нөөц гэж зүйл байдаг. Нам ялж засгийн эрх авч гэмээн энэ хүмүүс ийм ийм албан тушаалд очих юм шүү гэсэн хүний нөөцийн бодлого. МАН бол бусад намуудтай харьцуулахад энэ тал дээр хамгийн хатуу чанга сахилгатай явж ирсэн нам. Харин У.Хүрэлсүх МАН-ын дарга болсноос хойш боловсон хүчний бодлого гээч зүйл нэгмөсөн алдагдаж, Удирдах зөвлөл хүртэл үүрэг рольгүй болсон. Энэ байдлыг ирэх сонгуулийн дүн өөрчилнө гэж олон хүн найдаж байгаа. Учир нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол ирэх зургаан жилийн хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Дахиад зургаан жил өнгөрөхөд МАН дотор У.Хүрэлсүхийн орон зай нэгэнт байхгүй болсон байна. Сүгсэлзүүрээс салах МАН-ынхны цор ганц боломж энэ.

Нөгөө талаас 2007 онд түүний байгуулсан Зүүний хүчний холбоо гэдэг байгууллага өнөөдөр аймаг бүрт хөлтэй, өөрийн гэсэн бүтэцтэй, гишүүдтэй болсон. Өнгөрөгч 2019 онд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэгчийг аймаг болгонд айгуулж Засаг дарга нараар удирдуулсан. У.Хүрэлсүх МАН-аас явлаа ч Зүүний хүчний холбоо, Монгол цэргийн нэгдсэн холбоо гэж МАН-аас дутахгүй хөлтэй албан бус намууд У.Хүрэлсүхийг тосч авна. Одоо харсан ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сурталчилгааг МАН биш, Зүүний хүчний холбоо, Монгол цэргийн нэгдсэн холбоо өөрсдийн сүлжээгээр хийж байна. Харин өртгийг нь МАН төлж байгаа. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 29 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 30 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 31 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 32 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 34 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 35 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 37 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 39 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 40 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 41 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 43 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 44 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 45 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 46 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 47 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 49 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 50 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 52 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top