x

Сонгууль 2021: Огцрон дэвшсэн Ерөнхийлөгчтэй болох уу?

СОНГУУЛЬ 2021: СОНГУУЛИЙН ДҮР ЗУРАГ

Хэн нь 50+1 хувьд хүрч Ерөнхийлөгчөөр сонгогдох вэ?

Хэн гэдэг нэр дэвшигч нийт санал өгсөн сонгогчдын 50+1 хувийн саналыг авч Ерөнхийлөгч болохыг хэлэхэд эрт байна. Долоо хоногийн дараах сонгууль бүү хэл маргааш юу болохыг таашгүй хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа цахим эринд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Сонгуулийн үр дүнд нөлөөлж болохуйц аливаа үйл явдал, мэдээлэл хэдхэн цагт иргэд сонгогчиддоо хүрч, тэдгээрийн үзэл бодлыг эгшин зуур өөрчлөх боломжтой. Хэн Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг гагцхүү эрхэм сонгогч таны сонголт шийдвэрлэнэ. 

Сонгуулийн таавар нь яг л наадмын бөхийн таавар шиг явж байна. Хэн сайн бэлтгэлтэй нь илүүрхэх магадлалтай ч хэний ч од гийж бас болно. Гэтэл эрхэм сонгогч таныг сонголтоо хийгээгүй байхад өмнөөс чинь төлөөлж урьдчилан дүгнэлт хийж алсуураа сонгуулийн үр дүнг урьдчилан чимээгүй хоногшуулах замаар дасгаж хөтлөөд байгаа нь харин хачирхалтай биш байна гэж үү. 

Сонгуулийн үр дүн урьдаас тодорхой гэж сурталдах нь ардчилсан улсын эрх чөлөөт иргэн хүний хувьд олдсон цорын ганц эрдэнэ мэт саналыг чинь нэг тийм хөлгүй далайд живүүлэх мэт харамсалтай мэдрэмж төрүүлж санал өгөхөөс татгалзуулах, эсхүл олны урсгалтай хүчээр хөл нийлүүлэхийг оролдох зэрэг урьдчилсан улс төрийн цензур үүсгэж түүндээ хүлж баглахыг хүссэн явуургүй улс төр яваад байгаа хэрэг. Гэхдээ ганцхан таны сонголт шийдвэрлэх үүрэгтэй гэдэгт итгээрэй. Учир нь нийт сонгуулийн үр дүн нэгжийн буюу нэг хүний саналуудаас бүрдэнэ. 

Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд чансаагаараа тэргүүлээд байгаа нэр дэвшигч гэж байхгүй, угаас тодорхойлох ч боломжгүй, мөн хуулиараа хориотой болно. Харин хүчтэй өрсөлдөгч нар бол байна. 

Улс төрд өөрийн капиталыг худалдах нь хэвийн зүйл үү?

Сүүлийн үед улс төрийн А ч үсэггүй урлаг соёлын нөхдүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрт нарийн анализ хийсэн шигээ олон нийтийн толгойг эргүүлж байгаа харагдах болж. Тэдний ихэнх нь өөрсдөө ч улс төрөө сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ хүн бүрт хувийн ашиг сонирхол байгаа гэдгийг эрх биш хүндэтгэж үзэх нь зүйтэй. Урьдын цагт сонгуулиар дуулж хуурдан халтуур хийдэг байсан урлаг соёлын арга хэмжээг хуулиар хориглосон учир орчин цагт үзэл бодлоо илэрхийлэх нэрээр улс төрд өөрийгөө худалдаж байгаа хэрэг л дээ. Олонд танигдсан нэр нүүрээ худалдаж идэхийн нөгөө талд эдгээр од гэгдэх эрхмүүд хувь хүнийхээ үнэлэмж, үнэ цэнээрээ төлбөрөө хийж өөрсдөө ч хохироод үлдэх нь бий. 

Зарим нэр дэвшигчийн бэлтгэл цөмөрч байх шиг

2004 онд билүү дээ эрх баригч намын дарга Н.Энхбаярын бэлтгэл цөмрөөд “электрон хэрэгсэл бүхнээр дуу, дүрс нь гардаг боллоо, эцэстээ бүр индүүгээ залгахаас ч айдаг боллоо Энхбаяр гараад ирэх вий” гэх үг гарсанаас хойшхи хамгийн их бялуурам сонгуулийн сурталчилгаа энэ удаа болж байх шиг. Урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүд, тэр бүү хэл иргэний нийгмийн дуу хоолойн үүрэгтэй төрийн бус байгууллагууд хүртэл төр засагтаа тал засан налж нэг талдаа гарч бөөгнөрч байгаа юм уу даа. За энэ ч яахав, хүчтэйг дагаж хуйлрах нь хүний нийгмийн бүү хэл амтьны төрөлх инстикт юм хойно. Соён гэгээрүүлэх үүрэгтэй ахмадуудын зарим нь мөлийсөн иргүй чулуу шиг бөөрөнхий юм бичих болсон нь харин харамсалтай байна. 

Эрх баригч нам мөнгөөр, хүн хүчээр, сүлжээгээр хахаж байна. Бүхэл бүтэн төрийн машин тэдний талд ажиллаж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд гээд сонгуульд явахгүй дарга алга. Хүрэлсүх даргын магтуу бол бялууртал урсаж байна. Түүнийг ялах нь тодорхой гэдэг улс төр хийж байгаа атлаа ерөөсөө эргэлзээтэй учраас ийн үхэн хатан зүтгээд байгаа нь сонин биш байна уу. 

Хамгийн хүчирхэг нийтийн сүлжээгээ ашиглан бусдын нэрийг барьж өөрийгөө утга учиргүй дайрч доромжлуулж хохирогчийн дүр эсгэн хэсэг өрөвдүүлсэнээ, төд удалгүй ухаалаг хүлээцтэй хариу өгч сөрж тодрох гэх мэт марзан улс төр нь нэвт үнэртээд байх юм.

Огцрон дэвшсэн Ерөнхийлөгчтэй анхны улс болох уу?

Хариуцлага хүлээж ажлаас халагдсан хүн маргааш нь даргаар томилогдоод ирвэл хэнд ч таатай санагдахгүй байх. Гэтэл өнөөдөр улс төрд ужгирсан дарга нарын албан тушаалын байрлалыг солиод ард иргэддээ ахиад санал болгох нь хэвийн үзэгдэл болжээ. Албан тушаалын байрыг нь солих нь нэмэгдэхүүний байрлалыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүйтэй агаар нэг баймаар.

Сайн дураар огцорсон бол Санжийн Баяр шиг улс төрөөс бүр явдаг баймаар байна. Ямар нүүрээрээ дээл хувцсаа солиод эргэж хурган Ерөнхийлөгч болж илүү өндөр суудал хүсээд байдгийг ойлгох арга алга. Олон улсад бол улс төрийн соёл талаасаа бол ичмээр үзэгдэл л дээ. 

Цаашлаад хонь хурга нийлэх мэт иргэдээ хошууруулахыг харахаар цар тахалгүй болчихсон гэлтэй. Эрүүлээр сэтгэдэг хүн бол ичиж үхмээр юм болж байна. Ядаж иргэдээ боддог үнэхээр хариуцлагатай нэр дэвшигч бол сэтгэл нь бага боловч зовмоор юм. Гэвч иргэдийнхээ эрүүл мэнд, амь наснаас үнэтэй дарга нарын эрх мэдэл байдаг гэдгийг харуулсан үйл явдал болсоор байна. 

Огцорсон Ерөнхий сайдын магтууг дуулаагүй одоогийн сайдууд үлдсэнгүй бололтой. Иргэнтэйгээ төр нь өрсөлддөг ийм “ардчилсан сонгууль” энэ бөмбөрцөг дээр байгаа бил үү?

Ерөнхий сайд нь хүртэл сонгуулийн гал тогоог бариад гүйж байх жишээтэй. Эрх баригчийн нэр дэвшигчийн өөрийнх нь сурталчилгаагаар бол түүнд хийгээгүй, бүтээгээгүй юм үлдээгүй бололтой, юун Чингис! 

Гэхдээ эрх чөлөөнд дуртай нүүдэлчдийн эгдүүцлийг нэг хүргэвэл харин ч нэг дагуулаад хөмөрч орхидог гэмтэй... 


Үргэлжлэл бий... 

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.55.188.93)
    Дэлхийн улс орнуудад огцрох дэвших нь энгийн үзэгдэл байдаг өнөөдөр eрөнхий сайдаас огцроол маргааш дахин eоөнхий сайд болж засгийн газраа бүрдүүлдэг. eрөнхийлөгч огцордог дараагийн сонгуулиар дахиад л нэрээ дэвшүүлж дахин eрөнхийлөгч болж л байдаг. Франц. Изриал гм олон олон оронд ийм л байдаг шинэ нээлт хийсэн юм шиг мэдэмхийрэхээ больж үз
    2021 оны 06 сарын 07 | Хариулах
  • DR. PRADHAN (197.210.65.69)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 41 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 42 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 43 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 44 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 46 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 47 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 49 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 51 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 52 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 54 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 55 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 56 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 57 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 59 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 59 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 2 цаг 1 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 2 цаг 2 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 2 цаг 4 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 2 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 2 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top