x

Ихэнх нутгаар дулаарна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 22 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 20 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 20 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг 2 цаг 3 мин Улс төрийн тогтолцоо ба ялзрал 2 цаг 10 мин “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... 2 цаг 25 мин ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт 2 цаг 46 мин Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна 3 цаг 8 мин Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ 3 цаг 9 мин Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 3 цаг 16 мин Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 3 цаг 19 мин Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 3 цаг 20 мин Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 3 цаг 21 мин Улаанбаатарын баруун хэсгийг дулаан, цахилгаанаар хангах ТЭЦ-5 станцыг Баянголд барина 3 цаг 23 мин “Реал Мадрид” багийн дөрвөн тоглогчийг ёс зүйгүй үйлдлийн улмаас УЕФА шалгаж эхэллээ 3 цаг 26 мин Туркт зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1800 гаруй хүн баривчлагджээ 3 цаг 28 мин Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 5 цаг 15 мин Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 18 мин “Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн үргэлжилж байна 5 цаг 21 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа 5 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 6 цаг 31 мин Трамп TikTok-ийн хэлцлийг амжилтад хүргэхийн тулд Хятадын тарифыг бууруулахад бэлэн гэв Өчигдөр 14 цаг 15 мин Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөгчийн ордонд нэвтэрлээ Өчигдөр 14 цаг 10 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг...
Top