x

Сонгуульд гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав...

Хүрэлсүх ээ, зургаа дугаар сараас болгоомжлогтун!!!

Сонгогчдын яриа:

  • Сонгуульд хэн хэн өрсөлдөж байгаа юм бэ?
  • Гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг дээ… хол явна аа.

Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа... Долоо хоногийн ар дээр, зургаан жилийн турш он солигдох мөч бүрд, зурагтын наана цаанаас хундага тулгах хүнээ бид өлгийдөж авах нь. Шинэ хүндээ ямар нэр хайрлах вэ, хэдүүлээ? “Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай… Золбоо гэж нэр өгнө өө” гэдэг шиг, түүний маань нэр хүссэн хүсээгүй Хүрэлсүх байх бололтой. Тэр тийм л ид хавтай, бяр чадалтай, буугаараа тоглоод, бусдыг үл тоогоод… төрийн ордны гурван давхар уруу итгэл дүүрэн харайлгаж явна. Яг л, Рубикон голыг гаталж буй Юлий Цезарь шиг. Хүрэлээ, ирлээ, үзлээ, ..?. гэх маягтай. 

Ер нь, манай хүний замнал Юлий Цезарийнхтай их төстэй. Агуулгын хувьд ч, он цагийн дарааллын хувьд ч. Цезарь сурвалжит гэр бүлээс гаралтай, Ромын эртний түүхтэй ГАЙ удмаас. Мань хүн ч гэсэн хааны нутгаас гаралтай гэх юм билээ. Залуу Цезарь тайлгач байсан бол… Хүрэлсүх бага залуудаа улс төрийн орлогч хийж явжээ. 

Хоёулаа цэргийн хүмүүс. Нэг нь Ромын сенат болон ард түмэнд… нөгөө нь, би эх орондоо тангараг өргөсөн гэж ярих дуртай. Мөн эрсдэлээс айдаггүйгээрээ ижил. Нэг нь өөрөөсөө хэд дахин давуу хүчтэй франк, кельтүүдийг бут цохин Галл нутгийг эзлэн түрэмгийлсэн бол… манай “ирээдүйн Ерөнхийлөгч” маань Хадгаламж банкны хэдэн тэрбумаар казино тоглон Солонгосын хойгийг донсолгож явсан гэх түүхтэй. Эхнэрээс болж Цезарь тухайн үеийнхээ дарангуйлагч Суллагийн дургүйг хүргэн, адлагдан дутааж явсан бол… У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “та төр барьж байгаа юм уу, танай эхнэр барьж байгаа юм уу” гэж асуугаад, нэг муу фургоны хэргээр дээлээ нөмрөх шахсан ч гэдэг. 

За тэгээд… улс төрийн тэмцэл, иргэний дайны тухайд бас л адил. Цезарь нэгэн цагт хамт гарч ирсэн алдарт цэргийн жанжин, авьяаслаг улс төрч Помпейтэй үзэж тараад, эцэст нь ялан дийлж ганцаар дарангуйлагч болсон. Харин манай Хүүк… өөртэй нь хамтраад улс орон, нам засгаа аваад явна гэж намынх нь ахмадууд итгэл хүлээлгэж асан, мөр зэрэгцсэн журмын нөхөр М.Энхболдыг суудлаас нь морь бугуйлддаг шигээ татаж унагасан. Энэ нь Цезариас зугтааж яваад, Египетэд толгойгоо тастуулсан хөөрхий Помпей шиг өрөвдөлтэй дүр зураг мэт санагдаж билээ, тухайн үед. Ингээд эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд намаасаа 100 хувийн дэмжлэгтэйгээр, үнэмлэхүй эрх мэдлийн шатаар итгэл төгс өгсөж явна… манай хурандаа.

Харамсалтай нь, энэ шат Цезарийн хувьд их эмгэнэлтэйгээр төгссөн юм. Тэр шатны төгсгөлд түүнийг сенатын гишүүд хутга барин угтсан билээ. Хорин гурван удаа хутгалсан. Чулуун шалан дээр цусаа асгаруулан амь тавьж буй Цезарийн эцсийн үг нь: “Брут! Хүү минь, чи хүртэл үү?” хэмээн шивгэнэсэн гэдэг. Харин энэ хувь тавилан, У.Хүрэлсүхийг минь битгий л дайраасай билээ. Мэдээж ийм хэрцгий балмад байдлаар биш ч… хэрвээ тэр сонгуульд ялагдвал дээрхтэй ижил төстэй үйл явдал болох нь тодорхой. Өмнө нь ч манайд болж л байсан. Тэгэхээр тэрний ялагдал түүхийн ухааны хувьд онцын ач холбогдолгүй. Байдаг л нэг хоржоонтой давталт төдий зүйл болж хувирна.

Харин тэр Ерөнхийлөгч болбол… энэ нь түүхийн нэгэн шинэ хуудас болох юм. Учир нь, хэрвээ Цезарь эзэн хаан болсон бол түүх яаж эргэх байсан бол? гэх маш чухал ач холбогдолтой, туйлын сонирхол татсан асуултад хариулах боломж гарч ирж мэдэх юм. Хэдийгээр түүхэнд хэрвээ гэх асуулт байдаггүй гэж ярьдаг ч… хэрвээ гэх асуултыг тавьсан үедээ л түүх хамгийн шимтэм зүйл болж хувирдаг билээ. Тиймээс түүхийн цоо шинэ судлагдахуун бий болгохоор хичээж буй шинжлэх ухаан, техникийн манлай У.Хүрэлсүхийг би дэмжинэ. Нөгөөтээгүүр, ялагчийн талд зогсохыг хүсдэггүй хэн байх билээ дээ. Тэнэг л биш бол. 

Цезарьд нэгэн зөнч авгай “Цезарь аа, гурав дугаар сараас эмээгтүн!” гэж анхааруулсан гэдэг. Гэвч тэрээр үгийг нь хайхрахгүй байсаар, гурван сард хуйвалдагчдын гарт амиа алдсан. Юмыг яаж мэдэхэв, үүнтэй ижил үйл явдал У.Хүрэлсүхэд тохиолдох вий… гэж санаа минь зовних доо, өөрийн чадах ядахаар урдах чулууг нь зайлуулж өгөхийг хичээж буй маань энэ ээ. Мэдээж зөвхөн танин мэдэхүйн ач холбогдлын үүднээс, түүхийн ухааны хөгжил дэвшлийн л төлөө…

Жамьян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 32 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 33 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 34 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 35 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 37 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 38 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 40 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 42 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 43 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 44 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 46 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 47 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 48 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 49 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 50 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 51 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 53 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 55 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top