x

У.Хүрэлсүхийн тэжээсэн бяруу тэргээ эвдэж, "МИАТ"-ыг шившиглэв

Коронавирусын улмаас гадаад нислэгүүд цуцлагдсанаас хойш сардаа нэг хоёрхон удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээс бусдаар хэл ам татлахгүй, нам жимхэн байсан МИАТ компанийг тус компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч хэрцгий нөхөр дахин олны анхааралд орууллаа. Өнгөрсөн хоёр хоногт нийгмийн сүлжээгээр цацагдсан бейсболын цохиураар ажилтнаа зодож, хажууд байсан охид, бусгүйчүүдийн уйлалдаж буй бичлэгээс болж компанийн удирдлага С.Батсүхийг ажлаас чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлснээ мэдэгджээ. 

Гэвч С.Батсүх даргын ажилтандаа үзүүлсэн яргалал ганц удаагийнх биш болохыг гэрчүүд нотолж байна. Энэ хүчирхийлэл С.Батсүхийг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсоноос хойш буюу 2017 оны арванхоёрдугаар сараас эхэлжээ. Мөн түүнийг бэйсболын төмөр цохиур барьж авахад ямар ч шалтгаан хэрэггүй, шалтгаан гарахгүй бол нөхөр өөрөө шалтгааныг үүсгээд зоддог байсан тухай түүний гарт өртсөн МИАТ компанийн ажилчид ярьж байна.

Машин биш хүн юм болохоор хааяа нэг нь ажлаасаа ганц нэг минутаар хоцрох үе гарна. Эсвэл зорчигчдийн ачаа тээш солигдох, зөрөх тохиолдол гарна. Эсвэл бүр ямар ч асуудал гараагүй байхад орж ирээд ямар нэг аргаар өөнтөглөж зодно. Уг нь бол ажлын хариуцлага, сахилгын асуудлыг албан шугамаар, дүрэм журмын хүрээнд шийдэх ёстой байтал бейсболын цохиур үүрээд явж байдаг хаанаас ирсэн дээрэмчин бэ, тэр?

Түүний энэ дарамт, хүчирхийллээс болж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн хүмүүс ч цөөнгүй аж. С.Батсүхийг ажлаас нь чөлөөлөх удирдлагын шийдвэр гарч, хуулийн байгууллагад шилжүүлсний дараа хэлтсийнх нь ажилтнууд нэг нэгээрээ цагдаад дуудагдан мэдүүлэг өгч эхэлсэн. Гэвч үүнээсээ болоод давхар дарамтанд өртсөн тухай МИАТ-ын ажилчид ярьж байна. Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн ажилчдыг "Би зайлсан ч ганцаараа зайлахгүй шүү. Та нарыг чирээд зайлна" хэмээн дарамтлах болжээ.

Түүний зодуур нүдүүр, доромжлолыг тэвчилгүй халагдах өргөдлөө өгсөнхуучин ажилчид ч бас тухайн үед компанийн удирдлагуудад гаргасан өргөдлөө баримт болгоод хуулийн байгууллагад хандана гэлцэж байна. Учир нь тухайн үед ажлаас халагдах өргөдлөө өгсөн шалтгаан нь С.Батсүхийн дарамт шахалт, зодуур нүдүүрээс болсон гэдгийг өргөдөлдөө бичиж байсан боловч компанийн удирдлагууд өргөдөлд бичсэн үндэслэлийг огтхонч хайхарч үзээгүй байна. Тэгж үл тоосон шалтгаан нь С.Батсүхийг энэ ажилд томилуулсан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн холбоо сүлбээнээс айсантай холбоотой. 

2016 оны сонгуулийн дараа есдүгээр сард ИНЕГ-ын даргаар томилогдсон нь У.Хүрэлсүхийн шахаас байсан бөгөөд хамаатныхаа ахын /Л.Бямбасүрэн/ танил тал, нэр нөлөөнд дулдуйдаж ажилд орсон С.Батсүх ч гэсэн түүнээс дутуугүй эрх дархтай, эрээ цээргүй нэгэн болж МИАТ-ад дархлагджээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын ажилтай танилцахдаа Зам тээврийн хөгжлийн сайдад нь зориуд хаяглаж, Л.Бямбасүрэнгийн талаар "Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлдэггүй том толгойтой нөхрийг ажлаас чөлөөлөх хэрэгтэй. Урьд өмнийн олон асуудал сонсогдоод байгаа шүү" хэмээн анхааруулсан боловч салбарын сайд нь Ерөнхий сайдтайгаа нийлээд суудлаас нь буулгаж чадахгүй байна гэхээр түүнээс давсан том эрх мэдлийн хамгаалалтад байж таарна. Түүнийг ивээж байгаа том эрх мэдэл нь мэдээж МАН-ын дарга У.Хүрэлсүх. Одоо тэгээд тэжээсэн бяруу нь тэргээ эвдээд ах, дүүсээрээ нийлээд МИАТ-ыг самраад, шившиглээд байж байна. Ямар хар зах дээр мөрийтэй тоглодог дээрэмчин биш дээ.

Бичлэгт гарсан бейсболын төмөр цохиураар ууцан дундуураа татуулж буй залуу Зорчигч, үйлчилгээний хэлтэс ачигч хийдэг юм байна. Нисэх буудлын хоёрдугаарт давхарт бүртгэлийн ажилтнуудын амрах өрөө байдаг бөгөөд С.Батсүх дуртай цагтаа, уйдсан үедээ энэ өрөөнд орж ирж гарынхаа чилээг гаргадаг аж. МИАТ компанийн нислэгээр зорчиж буй иргэдийн бүртгэл, ачаа тээшийг хариуцдаг энэ хэлтэс 70 гаруй ажилтантай /нэг ээлжиндээ 20 орчим хүн ажилладаг/, тэд бүгд өдөр тутамдаа С.Батсүхийн гарын шүүсийг амсдаг гээд бодохоор С.Батсүхийн эсрэг гомдол гаргах хохирогчдын цуваа дуусахгүй бололтой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.57.95.230)
    Зэрлэг гахай вэ! Өөрийг нь ингэж цохиод өгөх юмсан. Гэхдээ энэ ажилчид нь ямар ч хүлцэнгүй юм бэ дээ.
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • зочин (202.126.88.155)
    нэг их биеээ тоосон махан толгой байдгийън ажилчиддаа онгироо дээрлхүү гэж яаваа .
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • Zochin (66.181.183.99)
    Яг үнэнийг хэлэе. Батсүх гэж нөхөр ажилтнаа бэйсболийн цохиураар цохисон үнэн. Гэвч бусад бичсэн зүйлийг шал худлаа зохиосон байна. Бас улс төржөөд ерөнхийлөгчид нэр дэвшиж багаа Хүрэлсүхийг оролцуулжээ.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Баяр (66.181.161.47)
    Муу пизда хүн цохидог хэн бэ ажилчин алдаа наргаж болно үүниин хөдөлмөрийн хуулайр зохицуулсн бга тэр хууоайр л явна зодно гсн хууль байхгүй
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 35 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 36 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 37 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 38 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 40 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 41 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 43 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 45 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 46 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 47 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 49 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 50 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 51 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 52 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 53 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 54 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 55 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 58 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 59 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 2 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top