x

Сонгууль, Корона, У.Хүрэлсүх гурав

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа орон нутагт үргэлжилж байна. У.Хүрэлсүх, Д.Энхбат нар нисдэг тэрэг хөлөглөн бууж сууж, С.Эрдэнэ нь газраар манаргаж яваа сурагтай. Угаасаа сонгуулийн сурталчилгааны өнгө төрх, явц байдал тухайн нэр дэвшигч болон намуудын бэл бэнчинг тодорхойлдог жамтай. МАН-ын хувьд таван жил эрх барьсан, хурааж хуримтлуулснаа бодсон ч хөрөнгө мөнгөнд гар татах шаардлага ч байхгүй. Төрийн өмчит бүх том компани тус намын ард зогсч байгаа шүү дээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэж ойр ойрхон хэлэх болсон нь санамсаргүй зүйл биш.

Цаад санаа нь "Засгийн газраас гаргасан шийдвэрийн төлөө би хариуцлага хүлээхгүй шүү" л гэсэн санаа. Лавшруулаад ухвал тус компанид санхүүгийн ямар нэг хариуцлага, хууль журам мөрдөх шаардлага байхгүй болсны нотолгоо. Эрх баригч нам ямар бодлого гаргана, түүнийг нь үг дуугүй биелүүлэхийн тулд л тэнд "Ерөнхий захирал" гэдэг хүн суугаа. Монгочууд хөл хориотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу ч хийж бүтээгээгүй атлаа өлсөөд үхчихгүй байгаа ганц учир шалтгаан нь төрийн өмчит томоохон компаниуд. Тэндээс орж ирсэн орлого, ашгаар МАН өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийг давж, өнөөдөр гурав дахиа сонгуульдаж байна. Хөдөлмөрлөхийг ньхүмүүс буюу ААН-үүд хийж, ашгийг нь нам хүртэж байна гэсэн үг. 

Харин парламентад суудалтай хоёр дахь том нам болох АН-ын сонгуулийн сурталчилгаа тун шиг даржин үргэлжилж байна. Ялангуяа С.Эрдэнийн хувьд. Нам нь хоёр хуваагдаж, хүч нь задарсны дээр УДШ шинээр томилогдсон намын даргыг улсын цахим бүртгэлд бүртгээгүй шалтгаанаар сонгуулийн сурталчилгааны зардлаа босгох, хандивын данс ажиллуулах боломжгүй болсон. Гэтэл хуулийн дагуу хандивыг зөвхөн албан ёсны бүртгэлтэй дансаар авах, зарцуулах ёстой. Энэ үүднээс нь харвал С.Эрдэнэ гэдэг хүн энэ сонгуулийн хамгийн "буланд шахагдсан" хүн болж таарав. Ийм хүч тэнцвэргүй тулаанд орсон эр зоригийг нь үнэлэхээс өөр ч үг алга.

Нэгэнт нөгөө хоёр нам нь хэвлэлийн сурталчилгаа явуулах чадамжгүй байгаа учир эрх баригч нам ч гэсэн үүнд мөнгө гарздах нь илүүц гэж үзсэн бололтой. Хоёр өдрийн өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй сайтын эздийг дуудаж, тус бүр сая төгрөгийн гэрээ хийжээ. Ингэхдээ "мэдээ дамжуулах шаардлагагүй" гэснээс үзвэл энэ мөнгийг мэдээлэл сурталчилгаа дамжуулахад биш, "ам хаалт" хийхэд зориулсан бололтой. Тийм учраас хэвлэл, сайтуудаар нэр дэвшигчдийг дэмжсэн ямар ч мэдээ, мэдээлэл гарахгүй, энд тэнд уулзалт хийлээ гэдгээс өөр тоймтой зүйл мэдээлэгдэхгүй байна.

Нэгэнт ил сурталчилгаа явуулахгүйгээр шийдсэн учраас сурталчилгаа далд хэлбэрт орсон гэсэн үг. Сүлжээ үүсгэх замаар сонгогчийн гар дээр мөнгө тавьдаг хуучин арга барилаараа явах юм байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг санал 100 мянган төгрөгт хүрч байсан бол энэ удаа 200 мянгаас буухгүй гэдэг таамгийг ажиглагчид хийж байгаа. У.Хүрэлсүхийн орон нутагт хийж байгаа уулзалтын нөхцөл байдал, цугласан иргэдийн багцаагаар тараасан мөнгөний тоо хэмжээг барагцаалж болно. Өдөрт 1000, 1000-аараа тархаад байсан коронавирусын халдвар ч хамаагүй болж. Иргэдэд бяраа гайхуулаад, торгож шийтгээд байдаг УОК нь ч нүдээ тас аниад таг чиг...

Уг нь бол очсон орон нутгийнхаа телевиз, радиог цуглуулж байгаад шууд нэвтрүүлгийн эфирт суухад л хангалттай зүйл шүү дээ. 2017 онд МАН-ын дарга Ерөнхий сайд болсноосоо хойш бүтэн дөрвөн жил интертайнмэнт хийчихсэн хүнд илүү үзүүлээд байх зүйл ч үлдээгүй.

Гэвч нэгэнт мөнгөө төлж байгаа хүн хэдэн хүн цуглуулж чадсанаа тоолох, нохой шуугиулах /нохой нь бид өөрсдөө гээд бодчих/ шаардлага ч бас байдаг бололтой. Сонгуулийн дараа энэ улс яах ийх нь ч хамаагүй болж. Угаасаа эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больчихсон, халдвар авсан хүмүүсээ занд нь хаяж байгаа энэ нөхцөлд ядаж иргэд нь өөрсдөө ухамсартай байж, эрүүл мэндээ хамгаалах, өөрөө өөрийнхөө амь нас, амьдралын төлөө хариуцлага хүлээх ганц л арга зам байна. Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг иргэд өөрсдөө санах ёстой. Нэг увайгүй сангсуу, улаан галзуу нөхрийг төрийн тэргүүнд өргөмжлөхийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй биз дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 50 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 51 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 51 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 53 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 55 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 56 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 58 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 59 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 2 цаг 1 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 2 цаг 2 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 2 цаг 4 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 2 цаг 5 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 2 цаг 6 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 2 цаг 7 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 2 цаг 8 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 2 цаг 9 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 2 цаг 10 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 2 цаг 12 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 2 цаг 13 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 2 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top