x

Х.Баттулгад энэ намд эргэж ирэх нүүр хэрэгтэй

Ямартай ч АН-ын дотоодод өрнөсөн тамганы дажин хуулийн хувьд өндөрлөж, шүүхийн шийдвэрээр намын тамга М.Тулгатад үлдлээ. Өчигдөр хуралдсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэд олгосон АН-ын тамгыг хууль ёсны хэвээр үлдэв.

Нөгөө талаас “Шүүхийн маргаан дуусаагүй, маргааныг анхан шат руу буцааснаас өөр зүйлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх дээр ч гэсэн хэлэлцэх асуудал үлдсэнгүй. Учир нь Ц.Тувааны зүгээс С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүй болгуулахаар шүүхдэх үед Ц.Тувааны нэр УДШ-ийн цахим бүртгэлд байсан. Энэ үндэслэлээр тэр АН-ын тамгыг өөрийн болгохыг зорьсон бол өнөөдөр Ц.Тувааны нэр цахим бүртгэлд байхгүй. Харин хууль ёсны тамга нь М.Тулгатад байгаа гэдэг утгаараа Дээд шүүх АН-ын даргаар М.Тулгатын нэрийг цахим бүртгэлд оруулах үүрэгтэй. Товчхондоо, 2024 оны УИХ, орон нутгийн сонгуулийг дуустал М.Тулгат АН-ын тамгыг атгахаар болов.

Үүгээр АН-ын дотоодод өрнөсөн тамга тэмдэгний маргаан хуулийн хувьд дуусч, С.Эрдэнэ албан ёсны нэр дэвшигч хэвээр үлдлээ. Харин нөгөө тал үлдсэн хугацаанд яаж ажиллах вэ гэдгээс ирэх сонгуулийн дүн, С.Эрдэнийн ялалт, ялагдал хамаарна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа өчигдөр үдээс хойш АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийхдээ, намынхаа үе үеийн дарга нар, УИХ-д сонгогдсон гишүүд, орон нутгийн намуудад хандаж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтын төлөө хамтарч, нэгдэж ажиллахыг уриалав. Тус намын хувьд дотоодын “дайнаа” дуусгаад гадагшаа өрсөлдөх өрсөлдөөндөө хүчээ хуримтлуулах, нэгдэж нягтрах цаг ирэв. Яг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг.

2017 оны сонгуулийн өмнө Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нартай нам дотроо өрсөлдөхөд хэн ч Х.Баттулгыг нөгөө хоёроо хол орхиод гараад ирнэ чинээ санаагүй. Гэвч нэгэнт намын олонхи гишүүд нь Х.Баттулгыг дэмжсэн учраас бусад өрсөлдөгчид нь ч гэсэн Х.Баттулгынхаа ард гарч зогсоод нэгэн дуугаар нэр дэвшигчээ дэмжсэн. Улс төрийн соёлтой, шударга өрсөлдөөн гэж үүнийг хэлдэг. Х.Баттулгыг 2017 онд Ерөнхийлөгч болгосон хүн ч гэсэн С.Эрдэнэ.

Тиймээс өнөөдөр ч гэсэн Х.Баттулга энэ намд эргэж ирэх нүүртэй үлдье гэвэл С.Эрдэнийнхээ эсрэг хэвлэлийн пиар, соошл дайнаа зогсоогоод, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарынхаа жолоог татах ёстой. Үгүй бол нэгмөсөн шинэ нам байгуулаад, МАН-тай нийлээд С.Эрдэнийнхээ эсрэг явах хоёр л сонголт байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Бат (192.82.68.244)
    Эрдэнэ АН ыг Эби, Сү ийн нарийн даалгавараар устгахг зорьж байна.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Hulgar harahiin llriin sdaa (202.55.188.87)
    Malchin
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    Дайнтай дайнгүй ямар ч дэмжлэг хүлээхгүй ээ, мээдрэмж байкүү яана даа
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.58.143.144)
    Jenko d an hariutslaga toots namaasaa huu hulgaig ni shalguul
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Баяр (202.126.89.227)
    Баттулга безнэсээ хөөгөөд яна аль нам хэрггүй хари жинхэнэ хөшигнийй араас тоглоно до
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    Ерөнхийлөгчийг хүртэл НАМын нүүрээрээ айлгаж ичээсэн овоо хүнд өвчтэй гарууд шүү!...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    МАН, АН, МАХН, ХҮН гэж "КОМПЛЕКСНИЙ СИНДРОМ"... гэгч өвчинд нэрвэгдэгсдийн цугларч бөөгнөрдөг "Хүчээ нэгтгэдэг" газар нь болжээ дээ. Энэ НАМчингуудын солиорол... Монголчуудыг ч нэг мөсөн ална доо.МАНгасууд...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 44 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 45 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 46 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 47 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 49 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 50 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 52 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 54 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 55 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 56 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 58 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 59 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 2 цаг 0 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 2 цаг 1 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 2 цаг 2 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 2 цаг 3 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 2 цаг 4 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 2 цаг 7 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 2 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 2 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top