x

Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд зориулах нэгэн мөчлөг...

"Нэг зураг, гурван тавилан, нэг зам"

Өнөөдөр бол Монголын нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын тэнгэрт дэвшсэн өдөр. Хагас жил гаруйн өмнө түүний төрсөн нутаг Дорноговь аймагт цомгийнх нь нээлт болж, найз нөхөд нь Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос Сайншандад цугларсан. Өвөл намрын зааг тэр нэг хуйсгануур өдөр А.Эрдэнэ-Очир найрагчийн багын найз яруу найрагч Шатарын Энхбаяр ийм нэгэн зураг бидэнд илгээж билээ. 

Байхгүй мөртлөө байгаа юм шиг хүн байх, байгаа атлаа байхгүй юм шиг хүн байх. Зурган дээрээс дүрлийтэл ширтэх энэ хүн өдгөө ч бидний дэргэд алхаж яваа юм шиг санагдана. Яруу найрагч Б.Ганчимэгийн А.Эрдэнэ-Очир найрагчийн тухай бичсэн үгс эрхэм хүмүүний тухай дурсах бүрд сэтгэлд харвадаг юм.

“...Манай Эрдэнэ-Очир бол сэтгэлийн дулаан тойргоос гардаггүй, өмөг түшиг ханхлуулсан өвөрмөц хүн байлаа. Гунигтай, тэгсэн атлаа хачин гэрэлтэй...”

Манай тэр, манай энэ гэж хэн хүнд дуудагдаж явах тавилан хэн хүнд заяахгүй ээ. Үйлийн үр ч байдаг биз, үйлдэл нь ч хүнийг тодорхойлдог биз. Энэ зурган дээрх гурван залуу өөр өөрийнхөөрөө л амьдралыг туулж яваа. Гэхдээ тэдний замыг нэг л зүйл насан туршид нь нэгтгэжээ. Тэр нь уран зохиол. Баруун гар талаас эхнийх нь яруу найрагч Шатарын Энхбаяр, хоёр дахь нь Арлааны Эрдэнэ-Очир, голд суугаа Гомпилдоогийн Мөнхцэцэг. 1990 онд хамтарч “Бэхэн цэнхэр өдрүүд” хэмээх яруу найргийн ном гарган, од болсон гурав маадгар гэгч нь зогсож байна. 

Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир “Ардын эрх” сонины сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, орон нутгийн сэтгүүлч, “Утга зохиол, урлаг” сонины редактор, “Цог” сэтгүүлийн эрхлэгч, МҮОНР-ийн редактороор ажиллаж байгаад, Монголын Зохиолчдын эвлэлийн 16-р Их хурлаар зохиолчдын төв байгууллагынхаа Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. Зохиолчдын хурлын төлөөлөгчид А.Эрдэнэ-Очирыг дуу нэгтэй гар өргөн баталж байсан өдрийг санаж байна. 

Яруу найрагч Г.Мөнхцэцэг Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр төгсөж, "Засгийн газрын мэдээ" сонинд сэтгүүлчээр ажиллаж, 10 гаруй жил бизнес эрхэлснийхээ дараа 2009 оноос хойш 7 жилийн турш МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Яруу найрагчийн хувиар “Чамдаа” шүлгийн CD (1999 он), “Цээжний анир”(2000 он), “Зөнгийн шувуу улаан” (2009 он), “Замбуутивийн чөлөөнд...” (2012 он), “Сэтгэл зүрхний үзэгдлүүд” (2014 он) ном хэвлүүлж, Болор цомын эзэн болжээ. 2016 онд энэ зургийн голд суугаа охин төрсөн нутгаасаа УИХ-ын гишүүн болсон. Дараагийн сонгуулиар улиран сонгогдсон. 

Харин яруу найрагч Ш.Энхбаяр МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөнөөсөө хойш 20 гаруй жил нутагтаа орон нутгийн сэтгүүлчээр ажиллаад өдгөө аймгийнхаа Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийг удирдаж буй. “Нутгийн амьдрал”, “Нутгийн хүүхдүүд”, “Дорноговийн мэдээ” сонинуудыг үүсгэн байгуулсан Ш.Энхбаяр сэтгүүлч Дорноговь аймгийн Нэвтэрхий толийг эрхлэн гаргаж, “Дорноговийн зохиолчдын цоморлог”-ийг эмхэтгэн хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн Дорноговь аймгийн салбар “Хурмаст тэнгэр” төвийг Ш.Энхбаяр найрагч эдүгээ тэргүүлж байгаа. 

Яруу найрагч Ш.Энхбаяр багын нөхрийнхөө тухай дурсамж бичсэнээс энэ зургийг татуулж явсан он жилүүд нь тодорно.

“...манай ангийн А.Эрдэнэ-Очир шүлэг бичдэг гэдгийг нь мэдэх болсоор нэг хоёр жил болоод байв. Арай сүүлээр Г.Мөнхцэцэг маань ч бас бичээд эхэлсэн. Тэгж байтал зургадугаар анги хавьцаа болов уу, би бас дуурайгаад ч гэх юм уу ганц нэг юм бичээд Ээгийдээ үзүүлсэн чинь “өө болж байна, энэ Энхбаяр шүлэг бичсэн байна шүү, та минь ээ” гээд зарлаж орхилоо. Тэр нь “Түүчээ тогоруу” хэмээх анхны минь шүлэг байсан юмдаг. Ингээд анхны хэдэн шүлгийг Ээгий минь эхэлж уншина, бүр зарим нэг үгийг нь их л өөриймсөгөөр сольж өгсөн юмдаг. Одоо бодоход, бараг анхны багш маань ч байсан юм шиг...

...Ерэн нэгэн оны наадмаар Равжаагийн музейг байгуулахад гар хөлийн үзүүрт гүйж дээврийнх нь хонхыг захиж, Мөөжиг маань цонх шилийг нь арчиж цэвэрлэж явлаа. Яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Эрдэнэ-Очир хоёр энд жижүүрээр ажилладаг байлаа. Шөнө манаатай хоноход нь утга зохиолын төвийнхөн очиж найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ. Музейн үзмэрүүд ил байна. Тэр үед ямар шилэн хорго ч гэж байсан биш. Хүүхдүүд болохоор сэлмээр нь байлдаж тоглох, хутагтын дээлийг өмсөн, малгайг духдуулж “Би хутагттай адилхан байна уу” гэж ширээ сандал дээр нь суух энүүхэнд байлаа…”

Дүү нарынхаа дунд “Говийн номхон хутагт” хэмээн хүндлэгдсэн А.Эрдэнэ-Очир найрагчийн хүндлэл, хайраар дүүрэн амьдралын эхлэл энд байжээ. Мартахын хорвоод гэрэлтэж үлдсэн нэгэн агшныг хөвөрдөхөд ийм байна. 

ХАРИН ӨНӨӨДӨР...

...Маргаашийн хорвоо өчигдөр гүвээ давсан морьтонтой...

Энэ мөртэй хамт дүр нь сэтгэлд харвана. Гүвээ даван шогшиж одсон, дээлийнх мөр ялгүй гандсан хөдөөх эрийн дүрээр бодогдоно. 

...Маргаашийн хорвоо өнөөдөр цаг хугацааны хавцалтай...

Энэ мөрийг нь санахад дотор нэг их уужрирна. Тэр морьтой хүн цаг хугацааны чанад талыг зорьжээ. 

...Авсыг минь мөрлөх хөвгүүд
Эр ч тэгшрээгүй байна
Мөр ч тэгшрээгүй байна...

Энэ мөрийг нь уншихаар ахиад л уйлмаар, гомдож уйлмаар болно. Үд хэвийгээ ч үгүй байхад дорнын говийн мөөмөн ягаан толгодынхоо чанад руу шогшиж одсон ах минь. Хэдэн бор дүү нь хичээж л явна...

Я.Баяраа /2021.05.14/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 38 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 39 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 40 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 41 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 43 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 44 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 46 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 48 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 49 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 50 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 52 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 53 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 54 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 55 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 56 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 57 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 58 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 2 цаг 1 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 2 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 2 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top