x

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Эрдэнийн нэрийг татуулж амиа аврах уу?

Төвталйбайд зарласан өлсгөлөн үргэлжилж байна. Өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн дөрвөн гишүүнийг /Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Батсуурь, Д.Ганбат нар. Т.Адьяасүрэн нь эрүүл мэндийн хувьд асуудал гарсан тул эмнэлгийн заалтаар өлсгөлөнгөө зогсоосон/ бусад нь дэмжиж, суулт хийж эхэлсэн байна. СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээр хоёр талын маргааныг эцэслэсэн авч О.Цогтгэрэл нар өлсгөлөнгөө зогсоосонгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт өлсгөлөнгийн гишүүдийг эргэж очихдоо "ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид намын тамга хуурамчаар үйлдсэн материалыг хүргэж өгсөн" гэснээс үзвэл тэд С.Эрдэнийн нэрийг татуулах хүртэл явахаар шийдсэн бололтой. Үүндээ МАН-аас дэмжлэг хүсч байгаа юм байна гэдгийг хялбархан ойлгож болно. 

Сануулахад, О.Цогтгэрэл нарын зүгээс С.Эрдэнэд тамганы шинэ дугаар олгосон асуудлаар УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэдөгсөн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Мөнхтулга захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл С.Эрдэнэд олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлж, мөн хэргийг хэлэлцэх шүүхийн процессийг бас түдгэлзүүлсэн билээ.

Хэргийн гуравдагч тал болох С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс шүүгчийн захирамжийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргаснаар шүүгчийн захирамж түдгэлзсэн авч давахын шүүх хурал хуралдалгүй гурван сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа юм. Захиргааны хэрэг маргааныг шүүхээр хэлэлцэх цаад талын хугацаа 60 хоног боловч, О.Цогтгэрэл нарын зүгээс өнгөрсөн хугацаанд гурван удаа шүүх хуралдааныг хойшлуулжээ. 

Өнгөрөгч пүрэв гаригт гурав дахиа товлогдсон шүүх хуралдааныг "шинээр томилогдсон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй" гэдэг шалтгаанаар шүүх хурлыг мөн л хойшлуулах хүсэлт гаргасан. Ирэх пүрэв гаригт /2021.05.13/ шүүх хурлыг дахин товлоод байгаа. Хэрэвзээ Х.Баттулга нь МАН-тай тохироод, С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүйд тооцуулж чадвал түүнийг нэр дэвшигчээс буцаан татах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. МАН ч гэсэн ийм саналаас татгалзаж чадах болов уу?

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг "МАН-тай нийлж АН-ыг худалдлаа" гэдэг хар пиарыг хамгийн их хийсэн нөхөд эсрэгээрээ өөрсдөө МАН дээр гүйж очоод "АН-ын тамгыг хуруугаад өгөөч" гэж гуйж гувшиж явна. Гэхдээ энэ нь АН-ын Х.Баттулгад өгөхгүй гэж тэмцсэн С.Эрдэнийг нэг мөсөн дарж, намаа авах гэсэн хонзогнол уу? эсвэл МАН-ын хөлд дор АН-ыг хаяж өгөөд ч хамаагүй амиа аврах Х.Баттулгын төлөөс үү?  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • User (122.201.24.199)
    Бичиг үсгийн алдаагүй юм бич дээ хө!
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 5 цаг 11 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 5 цаг 12 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 14 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 17 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 18 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 19 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 21 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 22 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 24 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 25 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 26 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 28 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 29 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 30 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 31 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 32 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 34 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top