x

Дэлхийд бид ХЭН бэ?

Угаасаа эдийн засаггүй яваад байсан юм биш үү?

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев ярьжээ. Юу гээч? Монголын эдийн засаг энэ 2021 онд унана гэж. Цар тахал манай улсад сөргөөр нөлөөлж 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшсан ба энэ бол 1990-ээд оноос хойшхи хамгийн том уналт мөн гэжээ. Яагаад гэдэгт хариуг нь яг үнэнээр нь хэлжээ. Уул уурхайн баялгаас хэт хараат, тогтворгүй эдийн засагтай Монгол Улс оршин байнаа гэж. 

Тогтворгүй эдийн засагтай Монгол гэж тэр хүн хэлсэн бол би гарчигт хүндрүүлээд хэлчихсэн. “Угаасаа эдийн засаггүй яваад байжээ” гээд давс нэмчихлээ. Үнэн үү, худал уу?

Дэлхийд бид хэн бэ гэдэгтээ хариулт өгөх гээд л хөндлөнгийн өнцгөөс оршил бичиж байна. 

Эдийн засаг байна, болж байна, бүтээнэ, удахгүй өсөлт харагдана хэмээн бид 30 жил ярьсан. Үе үеийн Засгийн газрууд, үе үеийн Ерөнхий сайдууд, Сангийн сайдууд, улс төрчид бүгд л “эдийн засаг”-тай ноцолдсон. Бөөн мөнгө яриад л, төсвөө бүтээлчээр хэлэлцээд л, ер нь мөнгө л байвал сэвхийтэл улсаа босгоод ирэх юм шиг. Мөнгө төсөвтэй (цаастай) ажилласан нөхөд буруутай биш.

Ганц л зүйл дутдаг, одоо ч дутаж байна. Ард түмэнтэйгээ, бүр маш тодорхой хэлбэл эдийн засгийг хөдөлгөгч хүчин болох ажиллагсад (ирээдүйн ажиллагсад!), ажил эрхлэх насны жирийн иргэдтэйгээ ямар ч төр-засаг, Ерөнхий сайд ажиллаж ирсэнгүй ээ. Тэнгэрийн, агаарын юм яриад, эсвэл эдийн засгийн ном зохиолд заасантай л ажиллаад иржээ. 

Ард түмнээсээ тасарчихсан эдийн засаг ба эдийн засагчид нь энэ улсыг 30 жилд босгож бүтээж чадаагүй явж байна. Энэ янзаараа чадах ч үгүй юм байна. Ажиллаж ажиллаж, хуралдаж хуралдаж, бонд гаргаж, мөнгө нийлүүлж, зээл тавьж, бэлэн мөнгө тарааж, халамжилж халамжилж нэг өдөр Засгийн газар онхолдоод унадаг, ядуу ард түмэн нь яг хэвээрээ үлдчихдэг. Дараагийн Ерөнхий сайд хөмсгөө зангидаад ухаалаг загнаад хүрээд ирдэг, ажилладаг, явдаг, ард түмний тал нь, эсвэл гуравны нэг нь ядуу үлдчихдэг. Ердөө л цикл. Ийм ЦИКЛ-ээр эх орон чинь мөлхөж явна, улс төрчид өө!

Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа учирлан хэлж ухуулж байснаа энд буулгачихъя. Яг дээрхийг хэлсэн. Зөвлөхүүд нь ч гэрчилнэ. Би хэлсэн нь:–Наад ядуурлаа, гуравны нэгийг нь дөрөвний нэг, болж өгвөл тавны нэг болгоод яваарай. Тэгвэл л Та түүхэнд нэрээ үлдээнэ, бусдаар энэ сайхан амлалт хөтөлбөр бодлого явуулаад цаана нь хүн амын ядуурал гуравны нэг дээрээ үлдчих юм бол огт дуурсагдахгүй, бүр үзэн ядагданагэж залуу Ерөнхий сайддаа учирлан хэлж байв, сар гаранхны өмнө дөө. 

Дэлхийн эдийн засаг гэж юу байдаг, цаана нь хэн байдаг талаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн “World Happiness Report” тайланг сөхөж үзье. Тэндээс Монголоо хайя.

2021.03.18-ны тэр илтгэлд Монгол маань аз жаргалын индексээр 5.6 оноогоор дэлхийн 149 улсаас 70-д жагссан байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд улс 7.8 оноогоор улиран нэрлэгдсэн бол араас нь Исланд, Дани, Швейцарь, Нидерланд улсууд жагсчээ. Хамгийн их ахицтай нь Хорват. Өмнөх жагсаалтад 79-т бичигдэж байсан бол энэ удаа 23-р байрт бичигдэн, 56 байраар урагшилжээ. Тэгвэл дэлхийн хамгийн аз жаргалгүй нь Энэтхэг, Бурунди, Йемен, Танзани, Гайти, Малави, Зимбабве, Афганистан гэж нэрлэгдсэн байна. Улс орнуудын иргэдийн аз жаргал гэж юу юм бэ? Үүнд дундаж наслалт, нийгмийн халамж, авилгын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр уг тайланг гаргадаг юмсанжээ. Монгол маань дээрхи шалгууруудаар дэлхийн дундаж (149-өөс 70-рт) улс юм байна. Бас ч муугүй ээ! Үүнийгээ л тордоод сэвхийтэл босмоорсон!

“Heritage foundation” гэх судалгааны төвөөс “Эдийн засгийн эрх чөлөөний индекс-2021” жагсаалт гарчээ. Хууль ёст төр, төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг, нээлттэй зах зээл гэсэн үндсэн 4 шалгуураар улс орнуудыг үнэлжээ. Бүрэн эрх чөлөөтэй (80-100 оноо), харьцангуй эрх чөлөөтэй (70-79.9 оноо), дундаж эрх чөлөөтэй (60-69.9 оноо), эрх чөлөө бараг байхгүй (50-59.9 оноо), огт эрх чөлөөгүй (0-49,9 оноо) хэмээн 5 ангилалд дэлхийн улсуудыг жагсаагаад үзтэл Монгол маань  100 онооноос 62.4 оноо авч, дэлхийн 178 улсаас 86 дугаарт жагсаж, эдийн засгийн хувьд “Дундаж эрх чөлөөтэй” орон гэх ангилалд багтжээ. Энэ нь өмнөх оныхоос 6.5 оноогоор ахисан үзүүлэлт юм. Харин Ази-Номхон далайн бүс нутгийн 40 улс дотроос 14 дүгээрт бичигджээ.

Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй ангилалд багтсан улс орнуудыг Сингапур улс 100 онооноос 89.7 оноо авч, дахин тэргүүлжээ. Жагсаалтын гуравдугаарт Шинэ Зеланд (83.9 оноо), дөрөвдүгээрт Австрали (82.4 оноо) бичигдсэн бол Швейцарь, Ирланд улсууд удаалж, эхний тавд багтжээ. Харин АНУ-ын энэ удаад 74.8 оноогоор 20-р байранд буюу “харьцангуй эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтсан бол ОХУ 61.5 оноогоор 92-т, Хятад улс 107 дугаарт буюу “бараг эрх чөлөөгүй” улс орнуудын ангилалд оржээ. Жагсаалтын хамгийн сүүлд Куба, Венесуэл, Хойд Солонгос улсууд бичигдсэн байна.

Монголд маань гэрэл гэгээ ямар ч гэсэн алсад сүүмийн харагдаж байгаа юм байна. Дундаж эрх чөлөөтэй улс. Зах зээлийн чөлөөт харилцаа, ялангуяа иргэдийн эдийн засгийн (ихэнхи нь хувийн худалдааны) эрх чөлөөг маань нэрлэсэн хэрэг байх. 

Дайн байлдаангүй, шашны ба угсаатны зөрчилгүй, терроризмгүй хэрнээ манай улс олигтой хөгжиж өгөхгүй байна, хүн ам нь ядуу байна гэдэг дээр би тасралтгүй бичдэг. Overall GPI Score гэх бас нэг судалгаа байнаа. Энхтайванч, хамгийн тайван улс орнууд гэсэн жагсаалт ярайж байна. Оочерын толгойд Исланд, Шинэ Зеланд, Португал, Австри, Дани, Канад, Сингапур, Чех, Япон, Швейцарь эхний 10 байрыг эзэлжээ. 

Манай улс 39-рт бичигджээ. Бас л муугүй үзүүлэлт. Үнэхээр ч тайван байна. Алалдах дайсан нь ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл л (үзэгдэл) гэхгүй бол манай улс хөгжихөд саад тотгор алга. 

Манай өмнөхөн Тайвань, Испани, Кувейт, манай арын байруудад АНЭУ, Их Британи, Гана, Замби, Чили гэж бичигджээ. Хятад 104-рт бичигдсэн нь гайхал төрүүллээ. Хятадын өмнө Папуа Шинэ Гвиней, Узбекистан, Хятадын ард Кот’д Ивуар, Бенин, Тажикистан гэж бичигджээ. Оросыг хаана нэрлэж вэ гэвэл 155-рт аваачаад биччихэж. Миний нүд орой дээр гарав. Оросын өмнө нь Судан, Оросын ард Төв Африк, Ардчилсан Конго гээд байж байна. Орос маань хүндхэн байгаа дүр зураг эндээс харагдах мэт. Уг нь дотооддоо тогтвортой байгаасай л гэж монголчууд үздэг, хүсдэг. Харин хөрш орнуудтайгаа, эргэн тойрондоо дайн, мөргөлдөөнтэйг нь тэгж нэрлэв үү? 

Хамгийн нойл зааж буй, энх тайван биш улс нь хэн бэ гэдэгт Ливи, Сомали, Йемен, Өмнөд Судан, Ирак, Сири, Афганистан гэж нэрлэгджээ. Хамгийн сүүл баригч нь хөөрхий афганчууд. Эндээс би юу хэлэх санаатай вэ гэвэл иймдээ тулчихсан биш, дотооддоо алалдах дайсангүй байж бид хөгжихгүй яасан юм бэ гэдэг улигт асуултаа уншигчид, улс төрчдөд дахин тавих санаатай?!

Үргэлжлэл бий...

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 31 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 32 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 33 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 34 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 36 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 37 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 39 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 41 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 42 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 43 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 45 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 46 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 47 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 48 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 49 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 51 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 52 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 54 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top