x

АН-ын хоёр даргын тамганы дажинд шүүхүүд татагдан оржээ

АН-ын тамганы маргаан магадгүй ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлэх бололтой. Энэ асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдоод байсан шүүх хурал өчигдөр гурав дахь удаагаа хойшлов. Шүүх хуралд О.Цогтгэрэлийн талаас 26 өмгөөлөгч ирсэн тул шинээр томилогдсон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй гэсэн үндэслэлээр шүүх хурлыг энэ сарын 13 хүртэл хойшлуулжээ.

Гэсэн хэдий ч О.Цогтгэрэлийн талаас “С.Эрдэнэд шинээр тамга олгосон УБЕГ-ын шийдвэр хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдлээ. О.Цогтгэрэл даргатай намд ашиглагдаж буй тамга цорын ганц хүчинтэй тамга мөн. Харин С.Эрдэнийн СЕХ-нд хүргүүлсэн материалууддаа дарсан тамга хууль бус болохыг шүүх тодотголоо” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр бүтэн хоногийн турш тараав. 

Болсон явпал юу вэ гэвэл энэ оны нэгдүгээр сард АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, УДШ Ц.Тувааны нэрийг цахим бүртгэлээс хассаны дараа Ц.Туваан нь намын тамгыг аван зугтсан. Харин С.Эрдэнэ өөрийг нь “АН-ыг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд”-ээр бүртгэсэн хуулийн этгээдийн гэрчилгээг барин АН-ын тамгыг дахин хэвлүүлж, тамганы шинэ дугаарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн юм байна.

Мэдээж Ц.Туваан нар С.Эрдэнэд тамганы шинэ дугаар олгосон УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гарган УБЕГ-аас шинээр олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг ч бас тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан болоогүй, шүүхээс ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд шүүх шийдвэрээ гаргах хүртэл С.Эрдэнэт олгосон тамганы үйлчлэлийг түр зогсоосон гэсэн үг.

Харин С.Эрдэнийн талаас шүүгчийн захирамжийг хууль бус хамаан үзэж, хүчингүй болгуулахаар хуульд заасан 7 хоногийн хугацаанд Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүгчийн захирамжийг гуравдагч тал эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаснаар анхан шатнаас гаргасан шүүгчийн захирамж ч гэсэн түдгэлзэнэ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нарын тамгыг хүчингүй болгохын Давж заалдах шатны шүүхээр шийдвэр гаргуулах ёстой гэсэн үг. Гэтэл нөгөө тал нь шүүх хурлаа хийлгэхгүй хойшлуулаад байгаа нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ” гэдэг шиг л юм болж байна.

Дээр нь тамганы дугаар олгосон УБЕГ-ын дарга, улсын байцаагч нарыг МАХН-ын дарга асан Б.Даш-Ёндонгийн туслахаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувийн компанид хүний нөөцийн мэргэжилтэн байсан гэх шалтгаанаар “МАН-ын гар хөл болсон байж болзошгүй” хэмээн үзэж, АТГ-т өгч буйгаа өчигдөр зарлав. Ширээн дээрээс унадаг байлаа ч ганцаараа унахгүй гэж үзэж байгаа бололтой. Нэгэнт маргаж байгаа хоёр талын хувьд байж болох л зүйл.

Ганц асуудал нь шүүгч яагаад шүүх хуралдаан хийлгүйгээр захирамж гаргасан бэ? Тэр тусмаа маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааг хүртэл түдгэлзүүлж, маргааныг улам томруулсан бэ? гэдэг асуулт. Эх сурвалжийн хэлснээр аливаа маргаанд хөндлөнгийн байр сууринаас хандаж, хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой шүүгч талуудын нэгтэй нь нууцаар уулзсан буюу утсаар ярьсан, "танай талд хөнгөн тусахаар шийдвэр гаргаж өгнө" гэсэн утгатай яриа хэлцэл хийсэн бичлэгийг С.Эрдэнийн талаас нотлох баримт болгон Давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Энэ шалтгаанаар захирамж гаргасан шүүгч нь Сахилгын хороогоор орж, шийтгэл аваад байгаа юм байна. 

Тэгэхээр АН-ын тамга атгасан С.Эрдэнэ, Ц.Туваан нарын маргаанд шүүх ч гэсэн эхнээсээ хутгалдаад явж байгаа бололтой. Уг нь бол шүүхийн захиргааны хэрэг маргаан таслах хугацаа дээд тал нь 60 хоног. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Давж заалдах шатны шүүхэд очсон маргааныг одоо болтол хэлэлцэгдэхгүй, хойшлуулсаар байгаад "Шүүх нөлөөнд автсан" гэдгээс өөр тайлбар олдохгүй л байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 31 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 32 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 33 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 34 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 36 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 37 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 39 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 41 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 42 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 43 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 45 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 46 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 47 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 48 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 49 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 50 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 52 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 54 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top