x

“Тахлын үеийн улс төр” буюу Ерөнхийлөгчийн сонгууль

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг СЕХ маргаашийн дотор олон нийтэд зарлана. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн нэрс бараг тодорхой болов. АН-аас С.Эрдэнэ, МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвших юм байна. Өрсөлдөж буй намууд бүтэн жил хуйнд нь нуусан сэлмээ сугалаад У.Хүрэлсүхийн хэлдгээр “гардан тулаан”-д орлоо. Хамгийн түрүүнд сэлмээ сугалсан хүн Х.Баттулга болов. Тэрээр таван сарын өмнө /өнгөрсөн оны арванхоёрдугаар сард/ УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хориг тавилаа. Хуулиараа Ерөнхийлөгч хуульд хориг тавих хугацаа хууль батлагдсанаас хойш 14 хоног. Юу бодож хориг тавьсныг нь тааварах ч арга алга.

Энэ мэтчилэн хөл толгой, эрэмбэ дараагаа алдсан “тахлын үеийн” улс төр дахиад нэг сар гаруй үргэлжлэх байх. Нэр дэвшигчид ээлж дараагаар тодорч эхэлснээсхойших сүүлийн долоо хоногийн хугацаанд иргэд лав ХӨСҮТ-өөс өдөр тутам зарлаж байгаа халдварын тохиодлын тоо мянгаас давсан, буурсан талаар хэлэлцэхээ больсныг анзаарсан байх. Энэ чигээрээ үймж, улсаараа талцаж нэг сар “зодолдоод” сонгуультай золгоно доо.

Уг нь бол улс төрийг соёл бүхий оронд сонгогчидоо хүндэлдэг намууд бол нэр дэвшигчдээ тодруулах гэж бараг бүтэн жилийн ажил болдог. Аль нам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь бараг жилийн өмнөөс тодорхой болчихсон, нийтээрээ тэр хүнийх нь тухайн шүүн хэлэлцээд дууссан байдаг. Ардчилал, олон намын систем бий болоод 30 гаруй жил болж байхад манай намуудад тийм соёл, төлөвшил бий болоогүй нь бидний аз дутсан хэрэг байх л даа.

Ардчилал, чөлөөт сонголтын тухай хамгийн их ярьдаг АН гэхэд ердөө дөрвөн жилийн өмнөөс нам дотроо сунгаа явуулж эхэлсэн. Сүүлд зарласан хоёр ч сунгаа нь цар тахал төдийгүй намын дотоод тэмцлээс болж хошиг шогийн үзэгдэл шиг юм болов. Намын дотоод тэмцэлсээд байх ч юмгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг ганц хүний хэтийдсэн шуналаас болсон хэрэг. Гээд нэг хүний өрсөн тоглоомонд намаараа нурж унаж байна гэдэг улс төрийн намын хувьд хэр их доройтсоны л тэмдэг дохио л доо. Тамгаа булаалдаж хэрэлдэж хэрэлдэж хоёр талд нэр дэвшүүлсэн чинь нэг нь АН-аас гараад дөрвөн жил болсон хүнийг АН-д огт байгаагүй хүнтэй өрсөлдүүлж байх. Нөгөө тал нь баахан нэр дэвшигч гаргаж ирснээс сүүлийн мөчид “нэр дэвшихээр огт төлөвлөөгүй байсан” намын дарга нь гэнэт орж ирээд нөгөөдүүлээ цэвэр ялж гэх мэт.

Эсрэгээрээ МАН гэтэл У.Хүрэлсүхийгээ Бага хурлын 369 гишүүнээр 100 хувь гар өргүүлээд, дээр нь МАХН -аар дэмжүүлээд сонгуульд орж байна. Таван хүн нэр дэвшихэд У.Хүрэлсүхээс бусад нь нэг ч санал аваагүй байна гэдэг энэ намд ч гэсэн “лидерийн хомсдол” гэдэг зүйл нүүрлэсний тод жишээ. Хэнд тамга, эрх мэдэл байна, түүний хөлд бултаараа очиж сөгдөж мөргөдөг болж. Яг Н.Энхбаярын үе шиг. “Хаан шалдан байна” гэж хэлэх зоригтой нэг ч хүн энэ намд алга. Н.Энхбаяр нь У.Хүрэлсүхийгээ “Хэлсэндээ хүрдэг хүн” гэж тодорхойлсон нь иргэд, сонгогчдын эрх ашгийн үүднээс гэхээсээ илүү “Надтай тохирсон наймаа тохироогоо мартуузай” гэсэн сануулга байх. Товчхондоо нэг нь эрх баригч, нөгөө нь сөрөг хүчин гэдгээс өөрөөр нэг нь нөгөөгөөсөө дээрдэхээр зүйл алга.

Ийм нэг “сонголтгүй” сонгуулийн өмнө иргэд дахиад тулж ирлээ. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбатын хувьд уг хүнийг нь шүүмжлэх аргагүй ч нам нь хэний дохио зангаагаар хөдөлдөг билээ гэдэг ойлгомжтой. УИХ-д суудалтай болсноос хойш бүтэн нэг жилийн турш ХҮН-ын дарга МАН-ын “кондоом” шиг л явж ирсэн. Энэ удаад ч гэсэн хэний эсрэг хэнтэй өрсөлдөх вэ? гэдэг наймаа тохироогоо бараг хийчихсэн болов уу.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 29 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 30 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 30 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 32 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 34 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 35 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 37 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 38 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 40 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 41 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 42 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 43 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 45 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 46 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 47 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 48 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 49 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 51 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top