x

Нийгмийн даатгал ба Монгол хүний амьд явах эрх

Даатгалын үйл ажиллагаа нь хувь хүний хариуцлага төдийгүй иргэн хүний амьд явах баталгаа болж өгдөг. Ингэж хэлэхээр хүмүүс гайхаж магадгүй юм. Хүн хөдөлмөрлөж байгаад ажлын бүтээмж буурч өндөр насанд хүрлээ. Яаж цаашдаа амьдрал ахуйгаа авч явах мөнгө яаж олох бэ? Хөдөлмөрийн бүтээмж муутай настай хүнийг хэн ч ажилд авахгүй, авахдаа дургүй. Монгол хүн болгон хангалттай хэмжээний хадгаламжтай, хураасан хөрөнгө бий болгож чадахгүй байсаар тэтгэврийн насанд хүрдэг. Монголд тэр тусмаа хөдөлмөрийн үнэлэмж, муу, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад хөдөлмөр эрхлэгчдийн 5 ч хүрэхгүй хувь хадгаламжтай байдаг. Ийм нөхцөлөөс үүдэн ахмад настны тэтгэврийн систем, мөн халамжийн тогтолцоог бий болгосон.

Тухайн тэтгэврийн систем нь одоо ид ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нуруун дээр байх бөгөөд тэтгэврийн сангийн үлдэгдлийг ажил олгогчид бүрдүүлж өгдөг. 1990 оноос хойш мөнгөний ханшны уналт өндөр, Монгол төгрөгийн ханшны үнэгүйдэх үзэгдэл дээд цэгтээ хүрсэн. Үндсэндээ дийлэнх нь ажил олгогчийн нуруун одоо байгаа тэтгэврийн тогтолцоо явж байна гэсэн үг юм. Ажил олгогч байхгүй бол ажилтан гэж байхгүй. 1990 оноос хойш хувийн хэвшил Монгол улсын нийт иргэдийн амьжиргааг сайн муу хэлүүлэн залгуулж явж байна. Нийгмийн даатгалын хураамжийн орлогыг сан болгож ТЭД бүрдүүлж өгнө, ТЭД хурааж иргэдээс цуглуул өгнө, хүний өмнөөс НД-ийг 5 сангийн орлогыг 50 хувийг мөн өөрөөсөө гаргана. Төлж чадахгүй бол торгууль алданги төлнө, өр нь ТЭДЭНД үлдэнэ, компанийн дансаа ч хаалт тавиулдаг байсан.

Дээр дурдсанаар даатгал бол хариуцлага юм гэж хэлэхдээ санаандгүй хэлсэн зүйл биш юм. Хүн өндөр тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл даатгалын хураамжийг /шимтгэлийг/ өндөр төл, битгий даатгалаа тасалдуул, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай сайн авахыг хүсвэл, даатгалын хураамжаа /шимтгэлийг/ өндөр төл, битгий тасалдуул гэдэг зарчим үйлчилдэг. Тэтгэврийг тооцож бодохдоо 5 жилийн тэтгэврийн дунджийг 45 хувиар бодоод энгийн байгууллагаас тэтгэвэрт гарсан бол 20 жилээс дээш ажилласан жил бүрийг 1.5 хувиар /хуучин 1,7% байсан/ бодож 45% дээр нь нэмж олгоно. Жишээлбэл:

Иргэн Доржийн 5 жилийн дундаж цалин 500,000 төгрөг гэж үзье. Улсад 40 жил ажилласан, нас нь 60-тай гэвэл,

Тэтгэвэр бодогдох цалингийн дундаж: 500,000 төгрөг

20 жил ажилласан оногдох тэтгэвэр:45%=225,000 төгрөг

Нэмэгдэл 20 жилийг 1,5%иар: 30%=150,000 төгрөг

Улсын баатрын нийт тэтгэврийн хэмжээ: 425,000 төгргийн тэтгэвэр авах нь.

Ажилласан жил бага, нас нь тэтгэврийн насанд хүрээгүй бол бүр бага тэтгэвэр авах нь байна. 40 жил ажиллана гэдэг 20 наснаас 60 нас хүртлээ тасралгүй хөдөлмөр эрхэлнэ гэсэн үг. Гудамж талбайд улс төр хийж байгаа нөхцөлд ажилласнаар тооцохгүй /сайн дураар нийгмийн даатгал төлж байгаагүй бол/.

Ийм тэтгэвэртэй баатар маань олон эм хэрэглэдэг бол хөнгөлөлттэй эмэнд арай гэж хүрэх бөгөөд юу идэх, юу өмсөх бэ гээд бусад хэрэгцээнд нэг төгрөг илүү гаргаж чадахгүй, амьд байх баталгаа муутай гэсэн үг. Одоо үед 400 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд өндөр тэтгэвэртэй дээ орно.

ТЭТГЭВРИЙН ДУНДЖАА ӨНДӨР БОЛГОХЫН ТУЛД ӨНДӨР ЦАЛИН, ӨНДӨР НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛНӨ ГЭСЭН гэж ойлгох хэрэгтэй.

Өндөр төлөхийн тулд сайн цалин, эсвэл сайн дурын даатгалыг хураамжийг нэмэх шаардлага үүсэж байна. Энэ зөвхөн тэтгэврийн даатгал дээр яригдах асуудал бол биш. Эрүүл мэндийн даатгалын тал дээр яригддаг зүйл. Санаандгүй "амьд явах эрх" гэж нэрлээгүй. Даатгалын системээр эрүүл мэндийн системээ тэтгэдэг, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулдаг, иргэдийнхээ урьдчилсан үзлэг хяналтыг сайжруулах ёстой. Тиймээс хөгжингүй орнууд даатгалын менежер буюу даатгалын байцаагч эрүүл мэнд, амь насны өндөр даатгалтай иргэдээ, эрсдэлтэй спорт, эрсдэл үүсэж болзошгүй зүйлүүдийг байнга сануулж, эмнэлгийг урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд байнга хамруулж байдаг. Давхар хяналт хийдэг эмнэлэг, оношилгооны төвүүдийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, чадавх сайжирдаг. Нэг санхүүгийн зөв систем тогтоход бүх салбарыг үйл ажиллагааг тэтгэж явдаг сайн талтай.

Олон нийтийн сүлжээнд элдэв хандив тусламжийн маш их постуудыг өдөр болгон харж байгаа. Дийлэнх нь эрүүл мэндтэй холбоотой. Манай эрүүл мэндийн даатгалын систем сайн байсан бол бид хэдэн хүнээ санхүүгийн боломжгүйгээс аюулт өвчнөөр хайртай нэгнийгээ алдахгүй байх байсныг бодоод үзэх хэрэгтэй. Хэчнээн хүн чанартай тоног төхөөрөмжтэй өндөр хөгжилтэй орнуудруу эмчилгээнд явж эмнэлгийг үйлчилгээ авч болох байсныг, урьдчилсан сэргийлэх үзлэгээр хэдэн иргэдээ эрт оношлох байсныг бодох ёстой юм.

Монголд харьцангуй олон даатгалыг компаниуд үйл ажиллагаа явуулж, авто тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгчийн хариуцлагын даатгал дээр бараг оршин тогтнох шахуу болж байна.

Монголын даатгалын компаниуд тэр өндөр үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээг төлж чадахгүй дааж чадахгүй гэж бодож магадгүй юм. Даатгал нь эрсдэлийг бууруулах тараан байршуулах, давхар даатгах, хамтарч даатгал, даатгалын бирж гэх мэт олон арга хэрэгслүүдтэй, түүгээрээ дамжуулан даатгаж чадах санхүүгийн ГОЁ СИСТЕМ.

Төр хэдийг гоё амлаад эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж чадахгүй, байгаа мөнгөө халамжаар тараана, нэгдсэн холыг харсан бодлого байхгүй. Ард түмэнд ч адилхан сонголтоо өнөөдрийн гурил будаагаар хэмжинэ. Тиймээс даатгалын систем бол амьд явах баталгаа шүү. Өндөр насанд хүрээд олигтой тэтгэвэр авч чадахгүй, хэдэн хөнгөлөлттэй эмэнд, түлээ нүүрсэндээ хүрвэл хүрээд дуусна. Тэр үе ээ бод. Эрүүл мэндийн үйлчилгээг хүн амьдралдаа нэг ч авахгүй байна гэж байхгүй ээ. Тэр үедээ чанартай үйлчилгээ авахаа БОД.

Энэ нийгмийн даатгалын тогтолцоогоо сайжруулахгүй бол МОНГОЛ ХҮН АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙХГҮЙ ШҮҮ...

С.Лхагважав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 52 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 53 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 54 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 55 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 58 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 59 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 0 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 2 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 3 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 5 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 6 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 7 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 9 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 10 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 11 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 12 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 13 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 15 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 16 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top