x

С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвшигч вэ?

УИХ-д суудалтай намууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, өчигдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөр болон холбогдох бусад материалаа хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу СЕХ энэ сарын 8-наас өмнө нэр дэвшигчдийг бүртгэж, нийтэд мэдээлэх ёстой. Үүнээс наана буюу нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийн материалын бүрдлийг шалгаж, дутуу материалыг шаардаж авах үүрэгтэй. Харин АН-аас нэр дэвшихээр тодроод байгаа С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвших эрхээ авах нь өнөөдөр болох шүүх хуралдааны эцэст тодорхой болох юм байна.

Өчигдөр буюу даваа гаригт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлэгт бүртгэж авснаа мэдээлсэн билээ. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг 13 гишүүнтэй болов.

Мөн өдөр тус намын бүлгээс Аудитын ерөнхий газарт хандаж, "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Н.Алтанхуягийн мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлтийг яаралтай гаргуулах"-аар Ерөнхий аудитор Д.Занданбатад шаардлага хүргүүлжээ. Шаардлагын үндэслэлээ “УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг дэмжиж байгаа тул...” гэсэн байна. Харин орой нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын гишүүд “АН-ын бүлгийн 13 гишүүн бүгд О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон учир С.Эрдэнэ тэргүүтэй АН УИХ-д суудалгүй болсон, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй” гэх утгатай мэдэгдэл хийв. Товчхондоо, АН-ын хоёр толгой сонгуулийн өмнө лав нэгдэж нийлэхгүй нь бололтой.

Нийтэд ил болсон мэдээллээс үзвэл энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн С.Эрдэнэ, Ц.Туваан нарт аль алинд нь АН-ын тамга бий. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ намын даргаас огцорсноо зарлаж, тухайн үед намын дэд даргаар ажиллаж байсан Ц.Тувааныг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо намын тамгыг түүнд хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч Ц.Туваан нь намын шинэ даргыг сонгох сонгуулийг хойшлуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан, мөн намын Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д бүртгүүлэхээр явуулсан шалтгаанаар хоёр тал эвдэрч, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байдаг. Гэсэн ч Ц.Туваан нь намын тамгыг буцааж өгөөгүй учир С.Эрдэнэ нь улс төрийн намын гэрчилгээгээ барьж очоод УБЕГ-аас шинэ тамга гаргуулж авсан. АН хоёр тамгатай болсон нь түүх ийм.

Үүний дараа Ц.Туваан нь “Намын тамгыг давхардуулж олгосон” хэргээр УБЕГ-ыг шүүхэд өгсөн бөгөөд өнөөдөр энэ маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ. Шүүхийн шийдвэр гарсны дараа С.Эрдэнэ, Н.Алтанхуяаг нарын хэн нь нэр дэвших эрхтэй вэ гэдэг тодорхой болох юм байна. 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн улс төрийн намын гэрчилгээн дээр тус намыг итгэмлэлгүй төлөөлөх этгээдийн нэр дээр С.Эрдэнийг бүртгэсэн байгаа.

Мөн хоёр тал хоёр тусдаа нэр дэвшигч тодруулж, СЕХ-нд материал хүргүүлсэн учраас СЕХ ч гэсэн хоёр талын аль нь хууль ёсны эрхтэй вэ гэдгийг тодруулахын тулд УДШ-ээс лавлагаа хүсч таарна. Одоогийн байдлаар намын шинэ даргаар томилогдсон М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн хэнийг нь Дээд шүүх бүртгэж аваагүй учраас 2017 оны намын даргын сонгуулийн дараа АН-ын даргаар бүртгэгдсэн С.Эрдэнийг АН-ын хууль ёсны төлөөлөгч гэж үзэх боломжтой юм. Харин УИХ-д суудалтай намын бүлэг бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах хууль ёсны эрхгүй этгээд. Үүнийг сохор хүн ч гэсэн мэднэ. Хоёрдугаарт, АН-ын тамга тэмдэг С.Эрдэнэ гэдэг хүн дээр байгаа тохиолдолд УИХ дахь намын бүлгийн гишүүд 100 хувь АН-аас гарч байж тус намыг УИХ-д суудалгүй болсон гэж үзэх боломжтой. Тэгсэн тохиолдолд Н.Алтанхуяг ч гэсэн нэр дэвших боломжгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 5 цаг 23 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 5 цаг 24 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 24 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 26 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 28 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 29 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 31 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 32 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 34 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 35 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 36 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 38 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 39 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 40 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 41 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 42 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 43 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 45 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 47 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top