x

Юуны тулд, хэний төлөө бид амьдардаг вэ?

Хүн болгоны мэддэг боловч бараг хэн ч хэрэглэдэггүй “Орших уу, эс орших уу?” гэсэн Гамлетийн мөнхийн асуулт байдаг. Тэрний оронд хүмүүс “хэнд хэрэгтэй юм?”, “юунд хэрэгтэй юм?”, “ямар хэрэгтэй юм?” гэсэн асуулт ихэнхдээ тавьдаг. Хурал дээр, цуглаан дээр, ажил дээрээ, гэртээ – даргадаа, эрх баригчдад, эхнэр нөхөртөө үр хүүхэддээ тавьдаг. Гэхдээ амьдралд цөхөрч залхаж ядарсан үедээ үнэндээ өөртөө ийм асуулт тавьдаг.

Өглөө сэрлээ. Дулаан хөнжлөөсөө босмооргүй байна. Сайхан зүүдээ тасалмааргүй байна. Зүүдэндээ хүн бүр хүчирхэг. Тэр байтугай нисч чаддаг. Зүүд нойрондоо хүн хамгийн аз жаргалтай. Жаргалыг таслагч сэрүүлэгт ихэнх хүн дургүй. Гэвч босох ёстой. Нүүрээ угаагаад, цайгаа уугаад ажилдаа явах хэрэгтэй. Хүсмээр ч юм биш. Гээд энэ бүхэн ЮУНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? Өөрийн эрхгүй ийм асуулт толгойд орж ирнэ. Гээд явах л ёстой.

Автобус хүлээж, чихэлдэж, орсон хойноо шахалдаж бусдын эгдүүг хүргэж, бусдад эгдүүцэж явсаар ажилдаа ирлээ. Хожигдчихгүй юмсан гэж амьсгаадсаар орж ирэв. Дарга гэж нэг мудак, хамт олон гэж тэнэгийн цуглуулга, дор нь ажилладаг хүн гэж нэг элий балайнууд. Цалин өгдөг л дөө, тэр нь аманд ч үгүй хамарт ч үгүй. Их байгаад ч багадана. Мөнгө хэзээ ч илүүддэггүй. Ажил ч гэж дээ, бөөн л уур уцаар, энд ч загнуулаад л тэнд ч аашлуулаад л. Тушаал, заавар, зэмлэл, бухимдал. Ихэнх хүнд ажил нь таалагддаггүй. Цалин авах гэж л энд ирсэн. Дахиад л өнөөх асуулт: ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Орой боллоо. Өглөөний явдлыг эргүүлээд тавьчихсан юм шиг өнөө л замаараа гэр рүүгээ. Угаах арчих, унших, маргаашийн ажилдаа бэлдэх, үр хүүдээ хүмүүжүүлэх, хичээл сургуульд нь бэлдэх, хоолоо хийж идэх, завсар зайнд нь зурагт харах, утсаар ярих, хэн нэгэнд амлах, буруугаа хүлээх, амлалтыг нь нэхэх... Бүтэж байгаа юм алга. Бүх л юм болохгүй бүтэхгүй, урагшлахгүй. Бүх нийтээрээ зовж зүдэрч амьдрал там болжээ. Зурагтаар сонсогдож буй үг авиа болгон тамын ёроолоос гаслан дуулна. Тэнд ч газар хөдлөөд л, энд ч барьцаалаад л, тэнд ч дайн болоод л, энд ч гүүр нураад л... Ер нь Монголын хүн амын тэн хагас нь өлсөөд үхчихсэн юм биш үү? Үлдсэн хэд нь хүнд хутгалуулж үхэх цагаа хүлээгээд ёолон хэвтэнэ. Унтах цаг болжээ. Шөнө дунд болчиж. Ингээд хорвоогийн нэг өдөр өнгөрөх нь энэ. Дахиад л мөнөөх: ЮУНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ? Хэнд хэрэгтэй гэж ингэж дөрвөн мөчөө савлан мурчийтлаа зүтгэнэ вэ? Эцэст нь бусдын төлөө зүтгэсээр хорвоог барлаа шүү дээ. Эхнэр хүүхэд унтаад өгч. Өөрсдийнх нь төлөө эцэтлээ зүтгэж байгааг эд тэгээд ойлгож үнэлэнэ гэж үү? ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Энэ бүхэн НАДАД л хэрэгтэй. Өөр хэнд ч биш, гагцхүү надад л хэрэгтэй. Тийм учраас би ааг амьсгаагүй зүтгэдэг. Бид дандаа буруу талаас нь боддог. Хамгийн энгийн жишээ гэхэд өөрсдийгөө үр хүүхэддээ хэрэгтэй учраас тэднийхээ төлөө санаа тавьж шаналж зүтгэж байна гэж боддог. Үнэндээ бидэнд үр хүүхэд хэрэгтэй байсан учраас төрүүлж өсгөсөн. Өсгөх, хүмүүжүүлэх, эрийн цээнд хүргэх, хожим нь тэднээрээ бахархах, хөлөө хучуулах, амар тайван үхэхийн тулд бидэнд үр хүүхэд хэрэгтэй байсан. Бид өөрснөө хүссэн. Хэрвээ чи амьдралын аль нэг эргүүлэгт өөрийн хүслээр нийлж орсон л бол “яах гэж”, яалаа гэж”, хэний төлөө”, юуны тулд”, хэнд юунд хэрэгтэй гэж” гэсэн асуулт өөртөө тавих хэрэггүй. Энэ бүхэн чамд л хэрэгтэй, тиймээс мөнхийн амьдралын дугуй эргэсээр байгаа юм. Төрийн төлөө төмсгөө хавдтал зүтгэсэн хэмээн ялархдаг хүн олон бий. Чамд хэрэгтэй учраас л тэгсэн бус уу? Чамд хэрэгтэй учраас л өвчтэй хүн эмчилж, ардын хүүхэд сурган хүмүүжүүлж, гудамжны хог цэвэрлэж, цэрэгт алба хааж, мал маллаж, будаа тариа тарьдаг. Цалин нь, орлого нь, нэр хүнд нь, хүлээн завшөөрүүлэх нь, бахархал нь гагцхүү ЧАМД л хэрэгтэй.  

Аугаа Будда сургахдаа энэ хорвоогийн амьд бүхэн өөрийн зовлонтой байдаг, зовлон болгон өөрийн шалтгаантай, иймээс зовлонтой биш шалтгаантай нь тэмц гэжээ. Хүний завлонгийн шалтгаан шунал гэнэ. Илүү мөнгө, илүү хүч чадал, илүү нэр алдар, илүү атаархал хорсол нь хүмүүнийг зовлонд унагадаг аж. Шуналыг тэвчиж чаддаггүй учраас бид бүгдээрээ зовлонд живэн ахар богино амьдралыг там болгож хувиргадаг ажгуу. Их мөнгөтэй хүн жаргалтай байдаг гэж бидний ихэнх нь боддог. Хууль бусаар олсон бол баригдах вий гэсэн зовлондоо тэд шөнө бүтэн нойртой хонодоггүй. Мөнгө нь эргээд зовлонгийн шалтгаан болдог. Бий болгосон хөрөнгөө хамгаалах гэж хүмүүс өөртөө ямар их зовлон хураадаг гэж санана.

Юуны тулд, хэний төлөө бид амьдардаг вэ? Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө л амьдардаг. Чамайг сайхан байлгах гэж хэн нэг нь энэ хорвоо дээр ирээгүй. Мөн чи ч өөрөө хэн нэгний төлөө амьдраагүй. Бид өөрт тохиолдсон бэрхшээл, хүнд байдлаас гарахын тулд дээрх “Хэний төлөө, юуны тулд” гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Надад, бидэнд хэрэгтэй учраас л бид зөв таарсан хариулт хайдаг. Ямар ч хүндрэлд үхлийг эс тооцвол заавал гарц олдоно. Өөдрөг байж л бид зөв сайн хариулт олдог. Учир нь энэ хорвоо өөдрөг хүмүүст зориулагдсан юм. Гутранги хүмүүс энэ ертөнцөөс аз жаргал хэзээ л олдоггүй. Гутранги хүн дээд зэргийн франц шарз хамартаа ойртуулангуутаа “бясаа үнэртэж байна” гэдэг бол өөдрөг хүн шоронд ч байсан бясаа алаад “сайхан шарз үнэртэж байна” гэдэг юм гэнэлээ.

Амьдралд амжилт гаргах хэдэн гол баримтлал байдаг юм шигээ?

Амжилт олбол үүнд тусалсан бүх хүнд таларх, харин бэрхшээл тохиолдвол зөвхөн өөрийгөө л буруутга.

Бэрхшээлээс гарах гарц үргэлж байдаг. Юунд ч бууж өгч болохгүй.

Чамаас дор байдалд орсон хүн олон бий. Тэдэнд тусалбал сэтгэл чинь хөнгөрнө.

Хүн чамтай яаж харилцаасай гэж чи хүсч байна, яг тэрэн шигээ бусдад ханд.

Нөхцөл байдал хүнийг биш хүн өөрөө нөхцөл байдлыг удирддаг.

Азгүй тохиолдол гэж бараг байдаггүй. Эз бий болох нөхцлийг өмнө нь чи өөрөө бүрэлдүүлсэн байдаг.

Энэ хорвоод эрүүл мэндээс илүү чухал юм чамд байхгүй.

Өнөөдрийг өчигдрөөс, маргаашийг өнөөдрөөс илүү дээр байлгах гэж зүтгэ.

Бэрхшээлийг давдаг хамгийн сайн эм бол өөдрөг бодол.

Амьдралаа шинээр эхлэх гэж битгий оролд. Энэ бол өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Байгаагаа л аажмаар сайжруул.

Бусдад муу юм хийх гэж зүтгэх нь өөрт чинь асар их зовлонг шинээр авчирдаг.

“Энэ хорвоо надаар ч гэсэн дутна” гэж бодож бай.

Ийм дажгүй баримтлал  байх юм. Хүлээж авах эсэх нь чиний л хэрэг. Хэрэг болох нэгэнд нь зориулж бичлээ. Мунхаг хүн ойлгохгүй байхаа. Гэгээрсэн Есүс нэг удаа хар хурдаараа зугтаж явна гэнэ. “Та хэнээс ингэтлээ зугтаана вэ?” хэмээн тааралдсан тариачин асуув. “Мунхаг хүнээс зугтаж явнаа”. “Тан шиг ингэтлээ гэгээрсэн хүн хэн нэгнээс зугтах хэрэг байдаг юм уу?”. “Өвчтэй хүн эдгэрэхийг хүсдэг. Архичин хүн архинаас гарахыг мөрөөддөг. Харин мунхаг хүн өөрийн мунхагийг мэддэггүй болохоор засаръя гэж огт боддоггүй юм. Иймээс мунхаг хүнээс үргэлж зугтааж бай. Аль болох хол бай” гэж гэгээнтэн өгүүлсэн гэдэг. Зовлондоо орооцолдоод тасралтгүй гаслах хүн эргэн тойрныхондоо ямар их зовлон тараадаг гэж санана. Бүхий л зовлон өөр хаана ч биш зөвхөн хүний өөрийнх нь дотор л байдаг гэж ойлгодог. Будда ч тэгэж хэлсэн. Тэр бас гэгээрсэн хүн байсан юм.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 5 цаг 8 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 5 цаг 9 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 10 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 11 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 13 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 14 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 16 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 18 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 19 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 20 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 22 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 23 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 24 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 25 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 26 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 27 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 28 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 30 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top