x

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Харин дараа нь...

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгох” тухай Үндсэн хуулийн заалтыг оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.

Хэрэв УИХ Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээж авбал нэн даруу хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий боловч тэр нь УИХ-ын гаргах шийдвэрт нөлөөлөхгүй л болов уу. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч мөн ийм заалт байсан авч 2016 онд парламент үүнийг үл ойшоосон.  “Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгууль нь сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчсөн” гэдэг шийдвэрийг Цэцээр гаргуулж байгаад хуульдаа өөрчлөлт өөрчлөлт оруулсан, хувь тэнцүүлсэн сонгуулийг байхгүй болгосон. Тиймээс УИХ энэ удаад ч гэсэн Цэцийн дунд суудлын шийдвэрийг Их суудал руу явуулах нөхцөл үүсгэхгүй нь тодорхой. 

Харин Ерөнхийлөгчийн зүгээс “Улс төрийн нэг намд илт үйлчилсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч болохгүй. Баталсан хуулиа хамгаалаарай” гэдэг мессежийг явуулаад эхэлсэн. Баасан гаригт Цэцийн гадна жагсаал цуглаан зохион байгуулсан зэргээс үзвэл зүгээр нэг буугаад өгчих бодолгүй байгаа нь илт. Тиймээс асуудал хурцадвал МАН-ын зүгээс Ерөнхийлөгчид импичмэнт зарлаж магадгүй тухай эх сурвалжууд хэлж байгаа. Учир нь ХҮН-ын Цэцэд гаргасан мэдээллийн ард МАН байгаа нь тов тодорхой зүйл.

Хэрвээ импичмэнт зарлахад хүрвэл сүүлд ҮАБЗ-ийн ажилтны “гаалиар оруулж ирсэн” гэх 20 сая долларын асуудлаас эхлээд Х.Баттулга гэдэг хүний өмнө нэр холбогдож байсан бүх хэргийг парламент дээр дэлгэж ярих болно. Харин Х.Баттулга үүнийг хүсэх үү, үгүй юу гэдэг асуудал. Үүнээс өмнө амжиж У.Хүрэлсүхтэйгээ гар барих, өөрийн гараар АН-ыг түүний хөл дор шидэж өгөх сонголт руу явах уу?

Уг нь бол Цэцийн дунд суудлын шийдвэр буруу биш. Үндсэн хуульд нэгэнт “МУ-ын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гээд заачихсан, Тэр заалт нь 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас үйлчилнэ гээд Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа биччихсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалтыг оруулах ёстой. Оруулаагүй үлдээсэн нь ч гэсэн МАН-ын бас нэг бодлого байв.

Хэрэв өнгөрсөн арванхоёрдугаар сард хууль батлахдаа энэ заалтыг оруулсан бол тэр нь одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг эрх баригч намын тавьж байгаа хаалт болж харагдана. Х.Баттулга үүнийг нь ашиглаад улс төрийн том хэмжээний акц хийвэл МАН л муухай харагдана. Тиймээс “зөвхөн нэг удаа” гэдэг шаардлагыг зориуд үлдээгээд өөрсдөөсөө холдуулж, ХҮН-аар Цэцэд мэдээлэл гаргуулсан. Энэ нь алдагдал багатай гэж үзсэн хэрэг.

Тиймээс УИХ-ын хувьд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх тухай маргаан байхгүй. Харин хүлээж авсны дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын ямар дажин гарах бол?

Хошин яриа бий. Нэг монгол гадаадад очоод автобусанд суужээ. Анх удаа хар хүн харсан мань эр "Пээ, ийм хар амьтныг чинь алаад байхаас яахав дээ" гэж дуу алдсан гэдэг. Хэрэв МАН парламент дээр Ерөнхийлөгчийн эсрэг импичмэнт хийвэл тийм л яриа болно...  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.25.135)
    хүн намийн абиц энэ их хурлаар дуусгавар болох нь тодорхои боллоо ай хөөрхий гэж.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 40 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 41 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 42 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 43 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 45 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 46 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 48 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 50 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 51 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 52 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 54 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 55 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 56 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 57 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 58 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 59 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 0 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 2 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top