x

Захиалгаар ялладаг улстөрчид, хүчний байгууллагынхныг олон улсын хоригт оруулах хэрэгтэй

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг хөгжилтэй улс орнууд хүний эрхийн төлөө хүчтэй шийдвэрүүд гаргасаар байна. Европын холбоо хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан улс орнуудын удирдлагууд, шийдвэр гаргадаг хүмүүст хилийн хориг тавихаа мэдэгдээд байна. АНУ, Хятадын хооронд өрнөөд буй худалдааны дайны эргэн тойронд Хятадын коммунист намын гишүүд, тэдний гэр бүлд нь хилийн хориг тавих тухай мэдээлж байсан. Хятадын коммунист намын 90 сая гишүүнээс гадна гэр бүлийнхнийг нь Америк руу оруулахгүй байх энэ шийд хараахан албажаагүй ч ямартаа ч албажихад бэлэн гэдгийг мэдээлчихсэн. Энэ мэт дарангуйллыг дэмждэг, ардчиллын зарчмаас гажууд явж байгаа, хүний эрх, эрх чөлөөг хөлийн уландаа гишгэсэн улс орны удирдагч, шийдвэр гаргагчдыг дэлхий нийтээрээ жигшин, улс орондоо оруулахгүй байхаар болж байна.

Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намаас Үзэл санааны хоригдлуудыг зарлалаа. Үүнд: “Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Б.Болор, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг АН-ын Их хурлын төлөөлөгчид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзсэн байна. Эдгээр нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдлын жагсаалтад оруулах, цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг давтуулахгүйн үүднээс эрх мэдэлтний захиалгаар хэлмэгдүүлсэн АТГ-ын мөрдөгчид, нэр бүхий прокурорууд, нөлөөнд автсан шүүгчид болон тэдний гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болгохыг Ардчилсан намын удирдлагад даалгасан байна” гэжээ. Өдөр тутмын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин” яг ийм үйлдэл хийхийг монголчуудад уриалж байсан нь саяхан. Жалгын мухарт ямар нэгэн дарангуйлагч төрөн гарч элэг нэгтнүүдээ захирч байхын тулд шорон гяндангаар айлгаж тамладаг цаг аль хэдийнэ улиран одсон гэдгийн нэг баталгаа нь энэ байх болно гэж бид дурдаж байсан.

Энэ бол маш зөв үйлдэл, маш ухаалаг мэдээлэл юм. Үзэл санааныхаа үүднээс шийтгэгдэн хоригдож байгаа хүмүүсийг ингэж зарлан тунхаглаж байх хэрэгтэй. Үүнээс гадна эдгээр хүмүүсийг хэлмэгдүүлэн хохироож байгаа улстөрчдийг, тэдний хүслийг гүйцэлдүүлж буй шүүх, прокурор, авлига, цагдаагийн мөрдөгч нарыг нэр устай нь зарлан олон улсын хоригт оруулах ёстой. Олон улсын хүний эрхийн хоригт тухайн хүний нэр нь орчихвол жинхэнэ сүйрэл тэр болно. Хоригт орсон хүн хоёр хөршөөсөө өөр газар явж чадахаа байна. Одоохондоо бол ковид энэ тэр гээд гадагшаа явахгүй болоод байх шиг санагдана. Амьдрал хэвийн болж, гадагш дотогш явах урсгал энгийн голдиролдоо орохоор аймшигтай зүйлд орсноо мэдрэх болно. Тухайн хүн өөрөө гадагшаа явахгүй байя гэж бодоход үр хүүхэд, гэр бүлээрээ баруунд сурах, аялах, мэдэх эрхээ хамт хасуулна. Өвдөж зовоод гадагшаа эмчилгээнд явлаа гэхэд мөн л хил хаалттай. Ийм л шийтгэл гэр бүлээрээ амсах юм. Улс дамнаж хувийн болон хамтарсан бизнес хийх ч хориотой. Ер нь гэр бүлээрээ хилээр гарах боломжгүй болж шийтгүүлж буй хэрэг.

Хүний буруугүйг мэдсээр байж буруутгаж, ялладаг хүмүүсийг ийм л шийтгэл хүлээж байна. Өнөөдөр болоод байгаа мэт, чадаад байгаа юм шиг боловч маргааш таны буруутай үйлдлийн төлөө олон улс хаалгаа хааж байна.

“Захиалгаар л шоронд хийчихлээ дээ. Даргын уурыг хүргэж байж шоронд орлоо доо” гэлцдэг. Захиалгаар хүмүүсийг шийтгэж байна гэдэг нь хууль зөрчөөгүйг нь мэдсээр байж нэг эрх мэдэлтэн, эсвэл нэг намын захиалгаар ялтан болгож хорихыг хэлээд байгаа хэрэг. Хэн нэгэн өндөр албан тушаалтны зуултанд орж, эсвэл ямар нэгэн намын шоуны золиос болж гэмгүй хэрнээ гэмтэн болж, хоригдоно гэдэг хэтэрхий эмгэнэлтэй юм. Тиймээс захиалгаар ял шийтгэх тушаал гаргадаг албан тушаалтнуудыг, гүйцэтгэгч хууль, хүчнийхэнтэй нь хамт зарлаж олон улсын хүний эрхийн хоригт оруулах нь ардчиллын баталгаа болж байгаа хэрэг. Ийм жишиг тогтвол нэг хүний эрх чөлөөг захиалгаар хасч байгаа шийдвэр гаргагчид маргааш өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ нэр хүндийг шаланд дэвсэж, хүний эрхийг зөрчигчдийн хоригт орох болно гэдгээ мэдэж, хуулиа дагадаг болно. Энэ бүх гажуудал хуулиа дагаж мөрдөөгүйгээс эхлэлтэй байдаг.

Тэгвэл манай нэг Ерөнхий сайдын “хууль ямар хамаатай юм бэ” гэсэн алдарт үг байдгг бид мэднэ. Хууль ийм л хамаатай байдаг юм даа гэдгийг харуулсан, хууль уландаа гишгэгчдийг номонд оруулсан соёл юм. Харин ард түмэн өөрсдийнхөө эрх нь зөрчигдсөн аливаа үйл хэрэг дээр сонор соргог байж жам ёсныхоо эрхийн төлөө тэмцэж чаддаг зүрх зоригтой байх хэрэгтэй. Тэмцдэг байх хэрэгтэй байна аа. Энэ бол бидний яриад байдаг ардчилал юм. Ардчиллыг тордож байхгүй бол дорхноо хогийн ургамалд дарагдаад алга болдог маш эмзэг зүйл гэдгийг бидний туулсан гучин жил харуулж байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индекс өндөртэй улс орнуудад дарга цэрэггүй хуулиа яс мөрддөг. Би дарга гээд хуулийн дээгүүр алхдаг ширхэг ч хүн байдаггүй. Харин манайхан “би дарга юм чинь ...” гээд хуулийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж муйхарладаг. Ийм муйхар үйлдэл гаргагчдыг, түүнийг нь өөгшүүлэн дэвэргэгчдийг олон улсын хүний эрхийг зөрчигчдийн хоригт оруулан шийтгэх нь цаг хугацааны асуудал болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 5 цаг 17 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 5 цаг 18 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 19 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 20 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 22 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 23 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 25 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 27 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 28 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 29 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 31 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 32 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 33 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 34 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 35 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 36 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 37 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 39 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 42 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top