x

"Хаан чинь байна" гээд л хаан болдог газар

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө билүү, “Чингис хааны нутгаас Хаан төрлөө” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр яваад байсан. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэгчлэн үнэхээрийн Хэнтийн нутгаас хаан төрчихөв бололтой. Хааны төрөхийг угтаж улсын төсвөөс чамгүй их хөрөнгө цацаж байгаа ч юм байна. Ямар дүрэм журам, хараа хяналт байхгүй. 

Өнгөрөгч баасан гаригт /2021.04.09/ Хэнтийн аймгийн Дадал суманд “Дэлүүн болдог” нэртэй олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлжээ. Газар шорооны ажлыг эхлүүлж буй ганц нэг техник, шинэ нисэх буудлыг макет зурагтай хамт мэдээгээр нийтлэгдсэнийг уншигчид харсан болов уу. Нийслэлээс дарга нар очиж тууз энэ тэр хайчлаагүй харваас төдийлөн ач холбогдол өгөөгүй нь илт. Гэхдээ энэ бол Засгийн газрын ирэх дөрвөн жилийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажил огт биш.

2020 оны сонгуулийн дараа ЗТХ-ийн сайд Л.Халтар 2020-2024 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахдаа "Дорнод, Ховд, Хөвсгөлийн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөтгөнө” гэжээ. Монгол Улс агаарын 16 хаалгатай. Түүний хоёр гол зам нь Ховд, Чойбалсангийн дээгүүр өнгөрдөг. Агаарын хөдөлгөөний эрчим өндөртэй шугам дээрээ Монголын нутагт агаарын хөлгийн ямар нэг эрсдэл үүсэхэд буух нөөц талбайтай байх ёстой. Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрөх онгоцны тоогоор бид "навигацын орлого" гэж авдаг. Тэр мөнгийг нөөц буудлыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, навигацын технологийг шинжлэхэд зарцуулах учиртай. Тиймээс ирэх дөрвөн жилд дээрх гурван аймгийн нисэх буудлыг олон улсын хэмжээний том онгоц буух нисэх зурвастай болгоно хэмээн тайлбарласан байна.

Харин өнгөрсөн хугацаанд эдгээр нисэх буудлуудыг шинэчлэх, өртгөтгөх ажилд ямар ч хөрөнгө мөнгө төсөвлөөгүй. 2018 онд Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан Өндөрхаан /Хэнтийн аймгийн төв/ нисэх буудлын өргөтгөлийн ажил ч гэсэн одоо болтол эхлээгүй байгаа. Шалтгаан нь барилгын ажлын тендерийн шалгаруулалтыг 4 удаа зарласан ч шаардлагад нийцсэн оролцогч гарч ирээгүй, тендерт оролцогчоос гомдол гарсан шалтгаанаар Сангийн, тендерийн нарын хооронд шүүхийн маргаан үүсээд явж байгаа тухай хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Зам тээврийн яамны албан ёсны сайтаар мэдээлэгдсэн.

Гэтэл Засгийн газар өнгөрөгч баасан гаригт Хэнтий аймгийн Дадал суманд урьд өмнө төсөв төлөвлөгөөнд огт тусгагдаагүй цоо шинэ онгоцны буудлыг Хэнтий аймагт эхлүүлжээ. Шалтгаан нь зүгээр л Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сонгуулийн өмнө тахимынхаа зарим сайд, аймаг, орон нутгийн удирдлагуудтай Хэнтий аймагт ажиллахдаа Дадал сумын иргэдэд “Дэлүүн болдогт олон улсын онгоцны буудал барина. Энэ жил таван тэрбум төгрөгийг санхүүжилт хийнэ" гээд хэлчихсэн тухай МОНЦАМЭ нийтэлсэн.

Ингээд нэг аймагт хоёр тусдаа онгоцны буудал, өргөтгөл барихаар болов. Өндөрхаан нисэх буудлыг өртгөтгөхөд шаардлагатай 3,6 сая ам долларыг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барихаар болсон ч гүйцэтгэгч компани шалгараагүй шалтгаанаар ажлын хугацааг сунгуулахаар Сангийн яам Кувейтийн санд хүсэлт хүргүүлээд байгаа гэнэ. Харин “Дэлүүн болдог” онгоцны буудлын ажил өнгөрөгч баасан гаригт эхэлсэн тухай өмнө хэлсэн. Тендер, төсөл шалгаруулалт энэ тэр гэж сонсогдоогүйг тооцвол сонгууль өнгөртөл хэсэг шороо манаргаад л дуусах бололтой. Ядаж орон нутгийнхан хэдэн цаастай болох юм даа.

Хэнтийн Дадал бол Улаанбаатараас 600 км, аймгийн төвөөсөө 270 км зайтай хилийн сум. Тэнд олон улсын нисэх буудал барьж ямар үлийгээ хийх гэж байгаа юм бэ, У.Хүрэлсүх ээ? Хэрэв энд аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл хил орчмын аялал жуулчлал хамгийн тохиромжтой. Ядаж эхний удаадаа. Тэгээд өмнө төлөвлөсөн Ховд, Хөвсгөл, Дорнод аймгийн нисэх буудлуудыг өртгөтгөх, олон улсын чанартай нисэх зурвастай болгох нь улс орны эдийн засаг, чадавхитай  холбоотой эхний асуудал байв. Харамсалтай нь сүүлийн дөрөв, таван жил төсвийн хөрөнгө оруулалт, татвар төлөгчдийн мөнгө хаашаа урссан бэ? Хаадын нутаг руу... Эхлээд Баянхонгор, одоо Хэнтий рүү. 2020, 2021 оны төсвийн задаргаар аваад үзсэн чинь Хэнтий аймаг дангаараа 10 аймагтай тэнцэх хөрөнгө оруулалт татсан байжухуй.

Батноровт "Андлалын өргөө", Баян-Адаргад "Хатдын өргөө" гэхчлэн сум суманд нэг шавар босгож /нийт 9 суманд цогцолбор хэлбэрээр байгуулах юм гэсэн/ явсаар одоо "Дэлүүн болдог" дээр ирж байна. Андлалын өргөөг "2 тэрбумаар ийм шавар барьж гэнэ, пөөх, паах. Ингэж байгаар жуулчдынхаа явдаг зам дагуу жорлон ч болтугай барьчихгүй дээ" гэж хэмээн гасалж дуусаагүй байтал араас нь "Хоёр тэрбум чинь зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт юм байна, хандиваар дахиад гурван тэрбумыг босгожээ" гэх сонсогдсон. Ингэхэд "Хүүхдийн төлөө фонд"-оор босгосон хандивын мөнгө хаачсан бэ, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа?  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Болормаа (23.250.93.46)
    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Ганзориг (45.57.200.118)
    Монгол минь яанадаа
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Энхжаргал (45.72.90.173)
    Луйварчид
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Мөнхжаргал (45.72.91.33)
    Юу л болох гээд байна даа
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Оюунцэцэг (45.57.200.118)
    Монгол ялна
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Энхбаяр (192.241.91.46)
    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.25.207)
    Дадалын буряадууд онгоцны будалтай болохн
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 5 цаг 1 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 5 цаг 2 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 2 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 4 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 6 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 7 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 9 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 10 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 12 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 13 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 15 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 16 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 17 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 18 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 19 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 20 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 21 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 23 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top