x

Хууль ёсны архи

Хууль ёсны архи

-фельетон-

Хэдэн жилийн өмнө “Монгол тэмээнд аюул учирлаа. Хууль гаргахгүй бол болохоо байцарлаа” хэмээн УИХ дээр хэлэлцсээн. “Монгол улсын Тэмээний хууль” төрсөн түүх тэр бөлгөө. Манай эх орон хууль ёсны тэмээтэй болж ард нийтээр магнай тэнийсэн цаг.

Харин хэдэн хоногийн өмнөөс, Монгол архинд аюул учирсан тул “Монгол улсын архины хууль” хэлэлцэж эхэллээ. Монгол архиа хууль ёсны болгох сайхан цаг иржээ.

Сөнөх, мөхөхдөө тулсан амьтны бие давжааран жижгэрдэг бол архи эсрэгээрээ ажгуу. Мөхөх аюулд учирсан архи томордог онцлогтой гэнэ. Яг л хүн шиг, илүүдэл жинтэй байх нь архинд эрсдэлтэй аж. “Болор толь судар” (Зарим сурвалжид “Болор архи судар” гэж гардаг) хэмээх сурвалжид “Архи томорч барагддаг, атом жижгэрч барагддаг” гэж сануулсан нь буй гэлцдэг. 

Ингээд архины илүүдэл жинг хасах зорилготой хууль хэлэлцэж байгаа нь энэ юм. 

“Тарган мал тал бүрийн ашигтай, тарган архи тал бүрийн аюултай тухай өвөг дээдэс сургасныг мартах учиргүй” хэмээн хууль санаачлагч нь хэлжээ. Үнэхээр ч тийм сурвалж байдаг юм байна. Есүхэй баатар Татааруудын савласан, литрийн архинд хордож нас барахынхаа өмнө “Үүнээс хойш жижиг савлагаатай архи л ууж байгаарай, таминь” гээд амь тавьжээ.

Манай орон ардчилал зах зээлийн замд ороод 30 жил болсон ч архидалтыг ардчилах талаар нэг ч алхам хийгээгүй өнөөг хүрсэн нь хууль тогтоогчдыг бухимдуулж байна.

Том савлагаатай архи нь угаасаа ардчиллын эсрэг юм байна. Яагаад гэвэл, том архи үнэтэй учраас олуулаа нийлж авахаас өөр аргагүй болдог. Бас, зэрэг зэрэг агсам тавих боломжгүй, түрүүлсэн нэгийгээ өвчигнөж дуусахыг хүлээхээс өөр аргагүй. Туршлагатай танхайрагчид хамаг боломжийг булаагаад, ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж буй эхлэн агсамнагч нарт өөрийгөө таниулах боломж гардаггүй зэрэг олон сул тал тэнд байдаг. Чухамдаа, том савлагаатай архинаас болоод бие даан согтох, оочер дараалал харгалзахгүй агсамнах эрх чөлөө боогдож эхэлдэг гэж хүний эрхийнхэн хэлдэг. 

Архи нь жижиг савлагаатай болохын хэрээр ардчилагдаж, ганцаараа уух, ээлж дараалал хүлээлэлгүй агсам тавих боломж нээгддэг байна. Монгол архины алтан эрин “Өвгөнт” хэмээх жижиг савлагааны үед байсан тухай УИХ дээр яригджээ. Иймээс манай хууль тогтоогчид архийг балга балгаар нь савлах хууль хэлэлцэж байгаа юм. Архийг цаашдаа лонхонд бус хундаганд савлах юм байна. Эрт дээр үеэс “Балгаар уувал балаггүй” хэмээн хэлэлцэж ирсэн нь их учиртай. Ковид-19 мэтийн цар тахлын вирус нь хундага дамжуулан уудгаас болж тархах эрсдэлтэй байжээ. 

Түүнчлэн Ковидын дарамт дор сөхөрсөн эдийн засгаа сэргээх, дотоодын бизнесийг дэмжих чухал зохицуулалт хуулинд оржээ. Архинд, заавал цэвэр ус хольж худалдах тухай заалт бол Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн томоохон алхам боллоо гэж судлаачид хэлж байна. 

Урьд өмнө нь, лангууны ард нууцаар, чанаргүй ус хольдог байсныг ил тод болгосноороо далд эдийн засгийг хянах боломжийг төрд олголоо. 

Одоо хуулийн хүрээнд, үйлчлүүлэгчийн нүдэн дээр нь цэвэр усныхаа лац ломбыг шалгуулаад холих болж байна. Воо... архины төдийгүй, найрканы чанарыг төрийн хяналтад авч байгаа биз? Түүнчлэн зарах архинд хэмжээ тогтоохгүй боловч лонхтой архи үйлчлүүлэгчид өгөхийг хатуу хорьсон нь ус холиогүй архи зарахаас сэргийлсэн алхам ажгуу.

Баталгаатай сайн чанарын усыг архинд холих бол үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг дэмжсэн шинжлэх ухааны арга гэнэ. Байгаа мөнгөндөө захирагдаад 50-хан грамм архи захиад чичирч суугаа шартсан хүнийг төсөөл дөө. Захиалга дээр нь 50 грамм цэвэр ус нэмээд бүхэл бүтэн “100 грамм” бариад айсуй үйлчлэгчийг харсан хүний дотор онгойж, шар зангирах эрсдэл 60 орчим хувиар буурсан судалгаа ч бас байна. 

Түүнчлэн, гүүний айргийг заавал хярамтай зарах заалт ч энэ хуулинд орж байна. Булган, Дундговь гэхчлэнгийн, зөвхөн сайн чанарын айрагтай газрууд зах зээлд ноёрхож, шударга өрсөлдөөнд саад болдгийг бид мэднэ. Харин шинэ хууль хэрэгжиж эхлэхээр, “сайн хярамтай” нутгийн айраг ч бас алдаршин, ихээр борлогдоно гэдгийг УИХ тооцоолжээ.

Монгол улсын хилээр архи оруулах бол заавал задалж, гаалийн бүсэд хундагалаад нэвтрүүлэх болсныг импортлогчид анзаарууштай. 

(Дашрамд дуулгахад, сүүнд ус холих стандартыг Төв аймгийн “шанага усан дахь сүүний алтан дундаж”-ыг үндэсний баримжаа болгон мөрдөх болсон гэсэн)

Эцэст нь, архинд “Чингис хаан”, “Алтай” гэхчлэнгийн бахархалт хүн, уул усны нэрийг өгөхийг болиулж байгаа юм байна. Чингис хаанаа уугаад, Алтай хангайгаа залгилаад явж таарахгүйгээс гадна, сархад нь шээс болон биеэс гардаг. Тэгэхээр “хаанаараа шээж, хангайгаараа сарьж болж байгаа юм уу” гэсэн асуулт бол дөнгөж эхнийх нь. Цаашдаа тийм ариун “ус”-ыг жорлонд асгаад байж таарах уу гэсэн эргэлзээ дагалдана. Шар Чингис уугаад гарсан шээсээр тахил “өргөх үү, эс өргөх үү” гэдэг бол Гамлетийн зүүдэнд ч ороогүй эргэлзээ.

Иймээс, хүн төрөлхтний болон үндэсний дайсан болсон этгээдүүдийн нэрийг архинд онооно гэнэ. Удахгүй Гитлер хэмээх сархад, Сю Шүжан гэдэг хатуу умдаа худалдаалагдах нь байна.

Архи гэдэг үг ядаж цагаан толгойн эхний үсгээр эхэлж байгаа нь зохисгүй тул нэрийг ч бас цээрлэх бололтой. Шууд “шээс баас” гэчихээр архины борлуултад нөлөөлөөд, үндэсний холигч гэнээ, үйлдвэрлэгч нарыг хохироож магадгүй. Иймээс гадаад ч гэмээр гоё нэр бодсон нь шингэн архийг “Шэ сү”, арай өтгөн пивог “чи ца га” гэнэ.

Цаашдаа хурим найр, хүлээн авалт дээр

-Та бүхний эрүүл мэндийн төлөө нэгэн лонх Сю Шүжаны Шэ сү-г өргөж байна

-Хэдэн найзтайгаа чицага уулаа гэх нь байна.

Жич. ХХI зуунд архины лонх жижгэрэн балга хэмжээтэй болох тул хундага алга болно. Иймээс хүмүүс архийг лонхоор нь ууж, найран дээр лонх өргөх болно. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 58 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 59 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 0 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 1 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 3 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 4 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 6 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 8 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 9 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 10 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 12 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 13 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 14 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 15 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 16 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 17 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 19 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 21 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 23 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top