x

Д.Түвшинсайхан: Морин хуурын задгай талбайн тоглолт анх удаа болно

Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд Улаанбаатарт хотод зохион байгуулагдана. Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулдаг энэ наадмын ач холбогдлын талаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч Д. Түвшинсайхантай ярилцлаа.

- Морин хуурын олон улсын VI наадам-уралдааны ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Монголчууд морин хуураа дээдэлдэг. 1990-ээд онтой харьцуулахад морин хуур тоглодог хүн олон болсон. Сургалтын төвүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Айлууд хуураа дээдлэн, хоймортоо залдаг. Үнэндээ олонх нь хадгаар боогоод өлгөчихдөг, дуугаргах нь ховор ч шүтээнээ болгож байгаа хэлбэр нь ч гэсэн эерэг хандлага юм. Яваандаа зүгээр өлгөх биш, гэр бүлийн гишүүн бүр барьж аваад тоглодог болох өдөр ирэх байх.

Олон нийтийн хувьд морин хуур нь мэргэжлийн хөгжимчдийн тоглодог, бардаг ажил гэсэн ойлголт давамгай хэвээр. Морин хуурын наадам зохион байгуулж, сонирхогчдын дунд уралдаан зарлах болсны нэг зорилго нь морин хуурыг хэн ч тоглож болдог юм гэдгийг мэдүүлэх, мэдрүүлэх гэсэн оролдлого, алхам юм. Энэ маш чухал ач холбогдол.

Мөн 2002 онд гаргасан шиг санаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх тухай зарлиг хүчинтэй байгаа гэдгийг тодорхой давтамжаар сануулж байх арга ч болдог. Морин хуур тоглодог гадаадынхнаар дамжуулж хуур дагасан соёлоо гадаад орнуудад сурталчлах олон салаа зам, гүүртэй болж байна зэрэг их олон ач холбогдолтой.

-Морин хуурын олон улсын наадмыг эх орондоо зохион байгуулъя гэсэн хүсэлтийг гадаадын хуурчдаас нэг бус удаа тавьж байсан юм билээ. Тэгэхэд холбооныхон Монголынхоо л арга хэмжээ байлгая гэсэн байр суурьтай явж ирсэн гэсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд эрт дээр үеэс оюун санааны хувьд хүчирхэг байсан гэдгийг язгуур урлаг, тэр дундаа уртын дуу, морин хуур илтгэдэг. Морин хуур дагасан соёлын төв бол Монгол Улс юм гэдгийг дэлхий дахинд нотлон харуулах энэ арга хэмжээг өөрсдөө зохион байгуулаад явсан нь дээр байх.

Гадаадын хуурчдаас тийм хүсэлт ирсэнд талархууштай. Тэдэнд наадам таалагддаг, оролцохыг, уралдахыг хүсдэг. Мөн өөрийн оронд нь зохион байгуулбал гоё юм гэсэн төсөөлөлтэй байгаагийн шинж. Олон орны хүмүүст ийм сонирхол төрсөн нь Дэлхийн морин хуурын холбооныхны хичээл зүтгэлийн үр дүн юм даа.

-Наадмын хөтөлбөрийг харахад хамгийн сонирхолтой нь энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болох нээлтийн тоглолт, мөн ирэх сарын 5-ны үдэш Д.Сүхбаатарын талбайд болох хаалтын арга хэмжээ санагдсан. Морин хуурын тоглолт анх удаа задгай талбайд болох гэж байна уу?

-Тийм ээ. Олон улсын энэ наадмыг хамтран зохион байгуулж байгаа нэг байгууллага нь Нийслэлийн соёл урлагийн газар шүү дээ. Эднийхээс улсын баяр наадам хүртэл олон сайхан арга хэмжээ төв талбайд зохион байгуулах юм билээ. Эдгээрийн нэг нь Морин хуурын олон улсын наадмын хаалтын нэгдсэн тоглолт. Уг тоглолтонд сонирхогчдын уралдааны шагналтнууд болон гадаадын хуурчид хамтран тоглоно.

Өмнө нь дуурийн дуучид, рок попынхон задгай талбайд тоглож байсан бол одоо морин хуурчид тоглох нь. Энэхүү наадмыг хамтран зохион байгуулж байгаа болон дэмжиж ажиллаж буй олон байгууллага бий. Бүгдэд нь талархал илэрхийлж, мэхийн ёсолмоор байна.

Хамгийн түрүүн Морин хуурын чуулгатай байнга хамтарч ажилладаг “Миг даатгал"-ын хамт олонд талархал илэрхийлье. БСШУСЯ, МҮОНРТ, Соёлын төв өргөө, Улсын филармон гээд олон байгууллага дэмжиж байгаад морин хуураа дээдэлдэг монгол түмнийхээ өмнөөс баярлаж байна.

Энэ сарын 30-наас ирэх сарын 5 хүртэл өдөр бүр тоглолт, уралдаан, үзэсгэлэн гээд олон арга хэмжээтэй. Томчууд, багачуудгүй ирж үзээсэй, оролцоосой гэж хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй наадмын албан ёсны фейсбүүк Morin Khuur, NGO хуудаснаас танилцаж болно. Наадмын нээлтийн тоглолт урьдын адил уран бүтээлээр баялаг байна.

-Монголын нэртэй морин хуурчдаас хэн ямар бүтээл тоглох юм бол?

-Наадмын нээлтийн тоглолтонд Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын V концерт тоглож салхийг хагална. Дараа нь манай Морин хуурын чуулгын  залуу гоцлол хөгжимчин Ц.Анхбаяр, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын Морин хуурт зориулсан I концертыг тоглох юм. Мөн хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн концертыг морин хуурч Д.Шинэцог-Гени дахин сонордуулах гэж байна.

Түүнчлэн морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын шинэ, одоогоос сарын өмнө олон түмэнд хүргэсэн “Эхийн сэтгэл шиг...” хэмээх бүтээлийг тоглоно. Тиймээс Б.Шарав гуайн уран , бүтээлийн тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс одоо ирж сонсох боломж бүрдэж байна. Эхний хоёр хуурч Морин хуурын чуулгатай, харин дараагийн хоёр нь Улсын филармоны симфони найрал хөгжимтэй тоглох юм. Наадмын нээлтэд зориулсан хуурчдын нэгдсэн тоглолтын эхний дөрвөн номерын   тухай мэдээлэхэд ийм байна. Энэ өдөр гадаадын морин хуурчид тоглохгүй.

Харин хүндэтгэлийн суудалд залран морин хуурын өлгий нутаг Монголын морин хуурчид хэрхэн хуурддагийг сонсоно. Морин хуур сонирхогчдын уралдааныг ирэх сарын 1, 2-нд хоёр шаттайгаар Улсын филармонд зохион байгуулна. Олон нийтэд нээлттэй. Мөн мэргэжлийн морин хуур урлаачдын уралдааныг 3-ны өдөр хоёр шаттай явуулна. Наадамд оролцогч гадаадын хуурчдын тоглолт 2-ны үдэш болно.

-Сонин сайхан ихтэй наадам болох нь ээ.

-Тийм ээ. Морин хуураа дээдэлдэг монгол түмэн өргөнөөр оролцоосой гэж хүсэж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 12 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 13 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 15 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 17 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 18 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 20 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 21 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 23 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 24 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 25 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 26 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 28 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 29 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 30 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 31 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 32 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 34 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top