x

Эгэл олонд зовлонгийн үе

“Нүгэл буян” гэж алтан үеийнхний МУСК бий. Жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагч Д.Намдаг гуай тэр киноны зохиолыг ихээхэн хорлонтой гаргасан хэмээн өнөө цагийн буддистууд үздэг байх. Гэвч үнэн юм үнэнээрээ. Түүний үзүүлсэн тэр мухар сүсэг, хоцрогдол, гол нь түүнийгээ огт мэдэхгүй мэдрэхгүй явцгааж байгаа нь өнөө цагийн бас нэг эмгэнэл юм. Худлаа биш. 

Тэр киноны эхэнд гардаг даа: 

  • Монгол орон хоцрогдож байлаа. Монгол хүн дарлагдаж явлаа. Өнгөрсөн үе тэр цагийг өнөө бид эргээд харахад 600 гаруй сүм хийдийг олны хөрөнгөөр албадан босгоод 100 мянган ажлын эрчүүл жанч нөмрөн залбиран бишрээд буддын шашны хуурмаг номлолд бүгдээр мунхран төөрөгдөж байлаа.
  • Энэ үе бол эрхтэн дархтанд жаргалын үе

Энэ үе бол эгэл олонд зовлонгийн үе байлаа гэж.

Шарын шашны эсрэг үгсийг нь хасаад үлдэх нь яг өнөө цагт байгаад байгаа учраас би эшлэж байна. Нэг коментчин бичжээ:–Монголд гол садаа тээг болж байгаа юм нь дөрөв байдаг гэж би хувьдаа боддог. Энэ нь 

  1. Мухар сүсэг; 
  2. Хулгайч зан; 
  3. Их мэдэхийн дэмийрэл; 
  4. Ажил хийхгүй хэрнээ зүгээр их мөнгө олох шунал гэжээ. 

Бараг нэг нийтлэлтэй тэнцэх хоёр өгүүлбэр тул би бас эшлэлээ.

Үндсэн сэдэв. XXI зууны дэлхийн их өрсөлдөөн, хөгжлийн төлөө үхэлдээнд бид илэрхий хоцрогдож байна. Тэр их өрсөлдөөн үхэлдээний аяыг даахгүй байх вий гэхээс айдас төрж байна. Тэр их өрсөлдөөнөөс бултаж зайлах, эсвэл гадаадынхнаар хийлгэх арга байхгүй болсон. Гашуун ч гэсэн үнэн үг: Тэр их өрсөлдөөн уралдаан МОНГОЛ ХҮН Таныг бүчээд авсан. Аргацаах аргaгүй!

Гэхдээ би XXI зуунаа айдас, мангасын зуун гэж нэрлэх гээгүй. Харин ч эсрэгээр нь ойлгодог. XXI зууны 21-р оноо бид туулж явна. Коронавирүс гэх гэнэтийн энэ гай гарч ирээд хамаг ажил амьдралыг сүйтгэж байгааг харж байна. Бас зэрэгцээд олон сайхан гайхамшгуудын дунд бид амьдарч байгаагаа олонхи нь мэдэрдэг болсон байх. Айдсын эсрэгээр гэж би үүнийг хэлээд байгаа юм, тэр олон сайхан гайхамшгийг. Шинжлэх ухаан-технологийн дэвшлийн хурд өгөөж ньбидэнд тун хялбар, бас илүү эрсдэлгүй, хүнд ээлтэй аж төрөл, ахуй орчин, ажлын байрыг буй болгож өглөө. Гэртээ суугаад ертөнцөөр тэнэж яваа их мөнгийг уутлах нь мөрөөдөл биш бодит байдал болчихлоо.

Энэ бүхнийг Монголынхоо дэвсгэр рүү татан авчирч, аль болох олон монгол хүний амьдралыг өөрчлөх гээд л, өөрчлүүлчих гээд л би бичээд байна. Мөнгө бэлнээр нь би өгч чадахгүй. Гэхдээ мөнгө босгох, мөнгө хийх ур ухаанд нь ганц нэг шинэ мэдээлэл, санаа оноо суулгачих гээд л хараалгаад үзээд байна. Шарыг нь малтаж хорыг нь хөдөлгөх бол миний бичлэгийн нэг тактик юм. Монгол хүн Та ертөнцийн бусад улс үндэстнээс юугаараа дор юм бэ, тэд юугаараа илүү юм бэ гээд л би бичдэг чинь хор шарыг чинь буцалгах гэсэн арчаагүй арга шүү дээ. 

Ердөө ганц л дүгнэлттэй болсон. Худлаа биш. Хүн ард нь мунхран төөрөлдсөн хэвээрээ байгаа учраас л ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, ажилд үл тэнцэх явдал, авилгал байсаар байна. Монголчууд ямар ч учир шалтгаангүйгээр өөрсдийгөө зовоож амьдарч байна. Хаашаа ч харсан тэгж л харагддаг. Зовлонгийн үе байна уу, байна. Бүх юм нь ярвигтай. Заавал болж бүтэхгүй үйл дагалддаг. Тийм учраас гарчгаа эгэл олонд зовлонгийн үе гээд нэрт зохиолч Намдаг гуайгаас хуулаад оруулчихлаа. 

Оруулах оруулахдаа тэр зовлонгийн үе нь 100 орчим жил үргэлжлэх юм байна гэж нэмж ойлголоо. Хэтрүүлсэн бол өршөөгөөрэй.

Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Ардын Намын 100 жилийн ой–Эх орончдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлснийг нь “ба”, “бэ”-гүй эшлэхээр шийдлээ. Тэрээр яг ингэж хэллээ:

  • Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ.1921 оноос эхэлсэн шинэ зуун монголчуудын сэргэн мандлын зуун байлаа. Угтан тосож буй Шинэ зуун бидний Дахин сэргэлтийн-Мандал бадралын зуун байх болно. Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний Шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцөл ойлголцлыг хангасан улс төрийг сонгож, үсрэнгүй хөгжилд хүрсэн Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна. Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна гэжээ.

Гуравхан (одоогоор, хэтдээ мэдээж өснө, гэхдээ 2 дахин өсвөл дээдийн заяа) сая хүнтэй ийм олон жил төр-засаг нь цөхрөлтгүй тулж ажиллаж байж ХХ зууны II хагасын Японы түвшинд хүргэнэ, амьдрал ахуйг нь дээшлүүлнэ гэдэг нэг талаас маш том үүрэг (1), нөгөө талаас маш том басамжлал (2) ч юм шиг. Японы дайнд очно гэвэл яг япон хүн шиг цөхрөлтгүй ажиллаж, япон хүн шиг эрүүлжиж, япон хүн шиг сахилгажиж байж тэр зорилтдоо хүрнэ гэдгийг би ойлгож байна, уриалж ч байна. Харин тэр басамжлал гэсэн маань эдэнтэй ингэж удаан ажиллахгүй бол юм сурахгүй, ажил сурахгүй, бүтэлгүй ард түмэн гэсэнтэй адил буугаад болдоггүй, уучлаарай, их хурлын дарга аа? 

Таны санааг ойлгож байна. Г.Занданшатар даргаа, Та шинэ 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Үндэсний гурван хувьсгал хийхээр зорьж байгаагаа шинэ оны босгон дээр ёс төртэй зарласан. Тэр чинь:

  1. Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдлэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ;
  2. Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, тогтвортой хөгжлийн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ;
  3. Эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлэн, авилгагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ гэж байсан даа.

Энэ гурван заалтыг уншаад би хувьдаа баярлан цовхчиж одоо л нөгөө лут зорилт, хөтөлбөр нь хэрэгжинэ гэхээс уухайлаад баршгүй санагдаж байв. Тэр талаар нийтлэл тэр дор нь сайтдаа бичсэн. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээн Ерөнхийлөгч хэлснийг хослуулж эшлэж байгаад бичсэн. 

Хаашаа ч харсан нуль зовлон, хаашаа ч харсан дан бүтэлгүйтэл, хаашаа ч харсан арчаагүйтэл, ядуурал. Амь насаа дүйж амьдардаг... Энэ бүхнийг энэ 2021 онжингоо цэгцлээд дуусмаар бодогдсон. 

Энэ 2021 оны эхний улирал чилийтлээ явчихлаа, дарга нар аа? Юу ч хийж амжсангүй. Одоо үлдэх гурван улиралд нь нэвт дайраад энэ гурван хувьсгалаа хийчихмээр байна. Тогтолцооны, нийгмийн хувьсгалын үйлсэд чинь гар бие оролцоё, ухаан мэдлэг, туршлагаа хуваалцая.

Гурван хувьсгал ба Японы түвшинд аль болох эрт хүрэхэд чинь чадал чинээгээрээ яаж туслах ёстой вэ? Энэ асуултыг насанд хүрсэн бүх иргэндээ би тавьж байна.

Эгэл олонд зовлонгийн үеийг дуусгахад их л ойрхон зай баймаарсанж. Гуравхан сая хүнийг цэгцэнд оруулчихад тэгж гөлөгнөөд байх шаардлага төр-засагт алга л баймаарсанж?!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 37 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 38 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 39 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 40 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 42 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 43 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 45 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 47 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 48 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 49 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 51 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 52 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 53 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 54 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 55 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 56 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 58 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 0 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 1 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 2 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top