x

“Спутник-V” вакцины 300 мянган тун “хүмүүнлэгийн тусламж” юм бол яагаад уул уурхайн компани худалдан авалт хийнэ гэж?

Вакцин, вакцинжуулалтын асуудал үүссэн нөхцөл байдлын хувьд ч, шинжлэх ухаан талаасаа ч бидний сүүлчийн найдвар болоод байна. Хамгийн сүүлийн үеийн сайн мэдээ гэвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 26-ны шөнө “ОХУ-аас нэг сая тун Спутник-Vвакциныг манай улс худалдан авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье” хэмээн цахим орчинд “хар ярианы хэлээр” мэдээлсэн. 

Үүний дараа Монгол Улын Засгийн газрын албан ёсны хаягаас Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссийн даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун нийлүүлэх болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэрээ мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ. ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдлээ. Хоёр орны Засгийн гарын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1.3сая тун вакциныг хоёр хувааж ирүүлэхээр боллоо” гэж мэдээлэв.

Тэгэхээр эхлээд Гадаад харилцааны сайд худалдан авах гэрээний хүрээнд авах нэг сая тун вакцинаа мэдээлсэн аж. Харин “хүмүүнлэгийн тусламжаар нэмж авах” 300мянган тун вакцины тухайд Шадар сайд С.Амарсайханаас Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриевт илгээсэн захидал анхаарал татаж байгаа юм. 

 

“Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс бичсэн түүний захидалд хүн амаа яаралтай вакцинжуулах шаардлагатай байгааг дурдаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон Шадар сайдын хувьд эдгээр хэлэлцээрийг удирдан чиглүүлж байгаагийн хувьд эхний ээлжинд хамгийн эмзэг бүлгийн хүн амын аюулгүй байдлыг хангах үүднээс 300 мянган тун “Спутник-V” вакциныг худалдан авах “QSC” компанид итгэн батламжилж байгаагаа” энэ захианд илэрхийлжээ. Мөн “Спутник-V”-ийг үйлдвэрлэгчид болон COVID-19-ийн эсрэг вакцины дистрибьютерууд техникийн болон санхүүгийн холбогдох мэдэээллийг өгөхийг хүсчээ.

Уг захидалтай хамт “Quality steel corporation”/QSC/компаниас мөн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриевт захидал илгээсэн байдаг. Үүнд “Засгийн газраас уг худалдан авалтыг удирдан зохион байгуулж байгааг дурдан баталгаа өгч байгааг болон“...Энэ төрлийн гүйлгээний чиглэлээр туршлагатай, уул уурхай, аж үйлдвэрийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж болохоо онцолж “Бидэнд тулгараад буй эгзэгтэй нөхцөл байдлын улмаас бизнесийн хэлэлцээрийг аль болох хурдан эхлүүлэхийг хүсч байна. Хамтран ажиллах саналыг хүлээн авсын дараа шаардлагатай бүх мэдээллэл, гарын үсгийг идэвхүүлэхийн тулд Засгийн газартай ажиллах болно. Манай компани /AsC LLC/ амжилттай худалдан авалт хийхэд шаардлагатай хөрөнгөтэй гэдгийг бид баталж чадна. Гүйцэтгэх захирал Энхбаярын Шижир” гэжээ.

Тэгэхээр “Спутник-V” вакцины 300 мянган тунг хүмүүнлэгийн чиглэлээр бус худалдан авах нь гэж ойлгогдож байгаа юм. Ямар шалгуураар гэдэг нь тодорхойгүйгээр уул уурхайн чиглэлийн “Quality steel corporation”/QSC/ компани төлбөрийг хийх бөгөөд УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын нэрийн өмнөөс баталгаа гаргаж өгч байгааг захидлаас харлаа. Харин Засгийн газар яагаад хүмүүнлэгийн тусламжаар ирж байгаа гэж мэдээлсэн юм бол?

Нөгөөтэйгүүр үүний өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Сөүлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн10 мянган хүнд хийх 20 мянган тун вакциныг “Монгол эм импекс концерн” буюу “МЭИК” ХХК оруулж ирсэн. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дүү Б.Болормаа доктор удирдах болсон тус компанийн “Спутник-V” вакциныг оруулж ирсэн гаалийн баримтаас харахад үнэд нэг тун нь4.2 ам.доллар, хоёр тун нь 8.4 ам.доллар бөгөөд гаалийн татвараас таван хувь, НӨАТ-аас 10хувь, нийт 50.4сая чөлөөлөлт эдэлж татваргүй орж ирсэн бөгөөд одоо гадуур хийгдэж байгаа120 мянган төгрөгөөр хийгдсэн гэдэг.

Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг хүн хоёр тун вакцин хийлгэхэд 23.931 төгрөг болж байна. Гэтэл 120 мянган төгрөгөөр хийлгэсэн гэсэн үг. Үүнд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дүү Б.Болормаагийн “Монгол им импекс концерн” ХХК болон “Интермед” эмнэлгийн аль нь хэр хэмжээний ашиг орлого олсныг холбогдох байгууллага шалгах биз. Харин цар тахлын онцгой үед Засгийн газарт хүсэлтээ өгч вакцин оруулж ирэхдээ ашиг харах шаардлагатай гэж үү? Тэгвэл энэ удаад ирэх “хүмүүнлэгийн” гэх боловч худалдан авалтаар ирэх “захиа” дагуулсан300мянган тун вакциныг ямар үнээр хийх бол. Засгийн газрын худалдан авах нэг сая тун вакциныг дахиад л “Монгол эм импекс концерн” компаниоруулж ирэх үү? Өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа вирусийн халдвар түгшээж, байгаа бүхнээ хүн амаа вакцинжуулахад зориулахад бэлэн байгаа энэ үед ашиг харалгүй вакцинаар хангах хүч Засгийн газарт бий, тийм эрх мэдэл, хөрөнгө хүчийг ч хангалттай олгосон гэж найдаж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 47 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 48 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 49 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 50 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 52 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 53 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 55 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 57 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 58 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 59 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 1 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 2 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 3 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 4 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 5 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 6 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 7 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 9 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 10 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 12 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top