x

Сүйрэл нь хурдан байж сэргэлт нь хурдан ирэх АН

АН-ын даргын сонгууль хоёр тусдаа явагдаж, хоёр даргатай боллоо. Ер нь бол намын дарга, үүрэг гүйцэтгэгч хоёр “Хэн нь түрүүлж Дээд шүүхэд намаа бүртгүүлэхийг та нар харна аа” гэсэн бооцоо тавиад өрсөлдөх шиг боллоо. Хэн нь ч бүртгүүлэхгүйн төлөө хийсэн ажил гэж хэлэх хүн ч бас байна.

2020 оны наймдугаар сард зарлагдаад байсан АН-ын даргын сонгууль хугацаанаасаа бараг найман сараар хоцорч, ирэх дөрөвдүгээр сарын 25-нд явуулахаар зарлагджээ. Тухайн үед Дотоод сонгуулийн хорооны дарга байсан И.Мөнхжаргалын гарын үсэгтэй “Сонгууль товлон зарлах тухай” тогтоол 2021.02.24-нд гарсан байна.

Үүнээс найм хоногийн дараа буюу 2021.03.04-нд АН-ын ҮБХ хуралдаж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг чөлөөлж, шинээр томилжээ. Шинэ бүрэлдэхүүн томилогдсоны дараа И.Мөнхжаргалыг ДСХ-ны даргаас чөлөөлж, Х.Алтангэрэлийг томилсон юм байна. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш намын дотоод сонгуулийг зохион байгуулах ажлыг Х.Алтангэрэл хариуцахаар болсон гэсэн үг.

Гэтэл И.Мөнхжаргал нь тамгаа авч гараад намын даргын сонгуулийг дахин сунгаа зарлаж, дөрөвдүгээр сарын 25-нд  зарлагдаад байсан санал хураах өдрийг наашлуулан гуравдугаар сарын 28-нд болгож наашлуулаад, 19-нөөс бүртгэл эхлэх ёстой байсан нэр дэвшигчдийг 4, 5-нд бүртгээд сунгааг эхлүүлсэн билээ.

ҮБХ хуралдсаны маргааш буюу 5-ны өдөр /Намын Х Их хурлыг дүрмийн бусаар зохион байгуулсан, Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д хүргүүлсэн хэргээр үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлснөөс хоёр сарын дараа/ “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Туваан АН-ын дарга С.Эрдэнэд намын тамгыг хүлээлгэн өгсөн” тухай мэдээг намын хэвлэлийн албанаас тараасан ч тэр нь худлаа болсон. Өнгөрөгч нэгдүгээр сард хуралдсан ҮБХ-ны хурлаас “АН-ын дараагийн даргыг сонгож, намын Их хурлаар батламжлах  хүртэл тус намыг төлөөлөх эрх С.Эрдэнэд хадгалагдана” хэмээн шийдвэрлэсэн боловч намын тамга одоо хэр нь Ц.Туваанд байгаа. Харин С.Эрдэнэ хуучин тамгатайгаа яг адилхан дугаартай тамга хэвлүүлээд барьж байгаа юм байна.

Сүүлд С.Эрдэнэ нь “намын гишүүдийн хүсэлтээр намын эв нэгдлийг хангах үүднээс хоёр тусдаа зарлагдсан сунгааг нэгтгэн явуулахаар" нөгөө талаа урьсан боловч тэр нь ч гэсэн бүтэлгүйтэж, сонгууль хоёр тусдаа явсан нь энэ. Нэг нь цахимаар, нөгөө нь цаасаар. Цаасаар санал өгсөн гишүүдийн тоо нийт гишүүдийн 46,9 хувь гэж байгаа бол цахимаар өгсөн санал 20 гаруйхан хувь. Хоёр тусдаа явуулсан сонгуулиас хоёр намын дарга тодроод одоо УДШ-эд бүртгүүлэхээ хүлээж байна. Түүнээс наана намын Их хурлаар батламжлах ёстой, мэдээж аль нэгийг нь.

Хэрэв хоёр тал намын Их хурал дээр хайнаагаа хагалж чадахгүй бол аль аль нь Дээд шүүхэд бүртгэгдэхгүй гэсэн үг. Тэр нь хуулийн асуудал болохоос гадна улс төрийн ч асуудал болчихоод байгаа. Хэрвээ АН-ын шинэ даргыг УДШ бүртгэж авбал АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хууль ёсны эрхтэй болно. Аль аль нь хуулийн шаардлага хангаагүй буюу маргаантайд тооцогдож, бүртгэхээс татгалзвал АН сонгуульд оролцохгүй. АН сонгуульд оролцохгүй байх нь хэнд ашигтай вэ? МАН-д ашигтай. Харин шүүх хэний талд вэ?

Тийм болохоор АН-ын хувьд хамгийн боломжтой хувилбар нь сая болж өнгөрсөн хоёр сонгуулийн дүнг намынхаа Их хурлаар хэлэлцээд аль нэгийг нь УДШ-д өргөн барих. Тэгж байж Ерөнхийлөгчийн сонгуульд орох эрхээ олж авах. Нэр дэвшигч нь хэн байх хийгээд ялах, ялагдах нь чухал биш. Ямар ч байсан 30 жил сөргөлдсөн МАН-даа өрсөлдөгчгүй бууж өгч болохгүй гэдэг л нэг зүйл. Сонгуулийн дараа наадам өнгөрөөгөөд дотоодынхоо “дайнд” орно биз. Дахиад гурван жил сайхан дайтах хугацаа байна.

Харин нөгөө нэг хувилбар нь энэ чигээрээ хоёр тийшээ хараад УДШ дээр очих, тэгээд сонгууль дуустал тэндээ хадагдах. Муу юманд ч сайн тал бий гэдэг болохоор АН-д ч гэсэн тэр нь дээр биз. Сүйрэл нь хурдан ирж байж эргэж сэргэх нь ч гэсэн арай хурдан байна биз дээ. Тэртэй тэргүй нэг туган дор нэгдэх боломжгүй болсон хүмүүс эртхэн салан тусгаарлаад өөр өөрийн намыг байгуулсан нь дээр.

Ялангуяа АН-ын дарга С.Эрдэнийн нэр дэвшигчдийн сурталчилгааны сүүлчийн өдөр буюу өнгөрөгч баасан гаригт хийсэн Х.Баттулгатай холбоотой мэдэгдэл энэ нам хэний нам болсон, хэн намын шийдвэрийг гаргадаг вэ гэдгийн бэлээхэн нотолгоо болсон. Түүнийг өчигдөр болсон сонгуулийн санал хураалтын дүн давхар батлаад өглөө. 

Сая болсон сонгуулиас харвал АН дотроо албан ёсоор хоёр, албан бусаар гурав хуваагдчихаад байна. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь нэг тал болж аваад Х.Баттулгатайгаа үзэлцсэн боловч намын бусад лидерүүд, бусад бүлэг фракциас нэг нь ч үүнд нь оролцсонгүй. Тэр нь хоёр талын зодоонд оролцохгүй гуравдагч тал бас бий гэсэн үг. Тэгэхээр АН одоо хуваагдлаа гэхэд хоёр биш, гурав хуваагдаж таарах нь. Тэднээс ядаж нэг нь АН-ын өнгөрсөн 30 жил тээж тэвэрч ирсэн, алдаж асгаж явсан үнэт зүйл гээч юмыг авч үлдэж гэмээн тэр нь торойх ганц зүйл болох юм даа.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.58.140.39)
    Ah ingeed hubiin umch bolloo 1500 geshuuntei hubiin nam bolson shu ih hurlaar hubichlagdsan namiin tuhai huilia garga
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Д. Хашхүү (192.82.85.55)
    Ардчилал бол хэн нэгний өмч биш. Ардчилал дургүй хүн гэж байхгүй байх. С Одонтуяа гишүүний уриалгыг дэмжиж байна. Хэн нэг дарга нараас болж задарч болохгүй.........Гишүүд ойлгож бгаа..
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Ajaa taij (202.9.46.107)
    Hed huvaagdsanch AN hen unet zuileeteej gishuudeeree hureeluulj chadsan ni namaa tsegtsleed tsaash avch yavna biiz.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
    • Чи л лав өгөөжийг нь харахгүй
      2021 оны 03 сарын 29
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 23 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 24 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 25 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 26 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 28 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 29 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 31 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 32 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 34 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 35 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 37 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 38 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 39 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 40 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 41 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 42 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 43 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 45 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 48 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top