x

Таныг бол тэнгэр татаад авчихна, биднийг бол загас хөөп!

Цэргийн баярын урд өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхэд нэгэн дуулиантай хэрэг “чимээгүй” шийдвэрлэгдсэн байна. Чимээгүй гэхийн учир энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсангүй, шүүхээс ч мэдээлэл өгсөнгүй. Хэвлэлийн сонор соргогыг заримдаа эрх баригчид нь “мартуулчихдаг” гэмтэй болсон хойно яая гэхэв.

Мартагдсан эрүүгийн хэрэг

Энэ нь Жаст группын захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкын Стандарт банкнаас зээлсэн 100 сая ам.долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан хэрэг л дээ. Иргэн Ш.Батхүү дээр бүх буруугаа овоолж, харин үлдсэн нь “уснаас хуурай гарсан” энэ хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж дуусссан байна. Учир нь Шүүхийн тухай шинэ хуулиар дүүрэг, нийслэлийн шийдвэр зөрүүтэй биш бол Улсын дээд шүүх хэргийг хянах эрхгүй болсон. Үүнийг хуулийн согог гэж болно, удахгүй засагдах биз. 

Иргэн Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийн нэр барьж зээл авсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, банкны бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн, бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлд дүүргийн шүүхээс 8 жилийн хорих ял өгсөнөөс Нийслэлийн шүүх мөнгө угаасан үйлдлийг хүчингүй болгож 7 жил болгосон юм байна. Өөр хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. 

Ийм алаг үзэлтэй шүүх гэж байх уу?

Сонирхолтой нь Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьсан хэргийг хамтран үйлдсэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий болон бусад захирлуудыг гэм буруутайг тогтоосон ч яагаад ч юм нэг гэмт хэргийг хамтран, бүлэглэн үйлдсэн этгээдийн зарим нь шинэ Эрүүгийн хуулиар буруудаж, зарим нь хуучин Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан юмуу даа. За гэлээ гээд яахав, сайн муу ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээс хойш ингэсгээд орхиё, шүүх эцсийн шийдвэрээ гаргасан хойно. 

2002 оны Эрүүгийн хуулиар компанийг төрийн, хувийн өмчит гэж ялгахгүйгээр захирлынх нь гэм бурууг 265 дугаар зүйлд заасан “... аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэсэн зүйл ангиар шийдвэрлэдэг жишиг байсан, хууль нь ч тийм. Гэхдээ төрийн өмчийн компанийн бүх захирлуудад Эрүүгийн хуулийг зөв хэрэглүүлэх, хэргээ шударгаар шүүлгүүлэх тэгш боломж олдож байсан уу? 

Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан” гэсэн үндэслэлээр буруутгаж болсон юм байна, тэгвэл “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирлуудад шүүх тийм боломж өгсөн үү?

УИХ, Засгийн газрын удаа дараагийн шийдвэрийн дагуу Дубайн төлөвлөгөөг баталсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Да.Ганболд нарт Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг шиг Эрүүгийн хуулийн зохих заалтаар хэргээр шийдвэрлүүлэх “заяа дутаж” хөөрхий. 

Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын компанийн захирлуудыг шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагч хэмээх ангилалд хүч түрэн оруулж ял шийтгэсэн. Гэхдээ Эрдэнэтийн захирал Ч.Ганзоригийн эдэлсэн шиг хөөн хэлэлцэх хугацаа дуусах, Өршөөлийн хуульд хамрагдаж боломжийг хасчихжээ. Энэ бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхээс нэг асуудалд нэн ялгамжтай алагчлан хандсан нэг жишээ. 

Эрдэнэт үйлдвэрийг 100 сая ам.долларын барьцаанд тавьж хохироосон нь наранд чөлөөтэй явж байхад УИХ, Засгийн газрын шийдвэрээр Оюу толгой төслийг гацаанаас гаргасан нь нарсанд 1 жил хатаж суугаа нь шударга явдал мөн үү? 

Монгол улсын төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюу толгой компаниуд юугаараа ялгаатай гэж! Компанийн нэр нь өөр, эсхүл захирлын нэр нь өөр болохоор Эрүүгийн хууль өөрөөр үйлчилдэг болсон юмуу? Иргэн Ч.Ганзориг бол их сайхан нэр, иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд бол арай өөр гэж шийдмээргүй байлтай. Аль эсхүл Ардын намын Ганзориг буруугүй, Ардчилсан намын Бямбасайхан, Ганболд нар буруутай гэж шүүх алаг үзмээргүй юм. Адилхан аавын хөвгүүдийг алаг үзэж ялгаварлах хэрэг байсан юмуу даа. Ойлгох гэж хичээгээд ч “оюун мөхөсдөх” юм заримдаа.

Зэрэг нэмэхийн өмнө кинон дээр “Таныг бол тэнгэр татаад авчихна, бид 2-ыг бол загас хөөп” гэдэг шиг “Ардын нам бол тэнгэр татаад авчихна, Ардчилсан нам бол шорон хөөп!!!” болж байна уу? 

Эрх баригчийн эрхшээлд орсон Шүүхийн тухай хууль баталсан биш нэг талаар өөрийнхөнд ял завшуулах, нөгөө талаар хилсээр ял шийтгэгдсэн өрөөлийнхнийг "мартах" нь хэрээс хэтрэх гээд байдаг болсон байна шүү, шүүх эрх биш анхаарна биз! 

Ингэхэд Монгол Улсын Үндсэн хуульд “тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт байдаг билүү, аль эсхүл алга болчихсон уу? Алийн болгон ноёны бөх, харц бөх гэж алаг үзэж байхав дээ, тийм үү?

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 28 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 29 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 30 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 31 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 34 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 35 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 36 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 38 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 40 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 41 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 42 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 43 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 45 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 46 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 47 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 48 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 49 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 51 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top