x

Онцгой байдлаар овоглосон У.Хүрэлсүх УОК-ийн хамт хариуцлага хүлээх ёстой!

Улсын Онцгой Комиссийн албан мэдээ: 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо. Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Туйлын харамсалтай. Энэ салбар сургалтад хамрагдах, үзүүлэх сургууль хийх, эмгэнэл илэрхийлэхээс илүү хүчирхэг байх ёстой. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар хоёр удаа, Монгол Улсын Шадар сайдаар нэг удаа, нийт энэ салбарт зургаан жил дагнаж ажилласан билээ. Түүнээс хойш ажилласан Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нар ч мөн л МАН-ынхан бөгөөд нам дотроо амь нэгтэй фракцийнхан гэж хэлж болно. Гэтэл энэ салбарт өөдөлсөн, дэвшсэн тал тун бага харагдана.

Наанадаж 2011 онд УИХ-аар Гамшгаас хамгаалахын төрийн бодлого баталсан нь энэ жил “хугацаа нь дуусчихаж”. Үүнтэйхолбогдуулан Гамшиг судлалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийж 2021-2030 онд гамшгаас хамгаалах төрийн бодлого ямар байх талаарх саналаа ОБЕГ-т өгсөн, батлагдахаар хүлээгдэж байгаа гэнэ. Энэ бодлого нь гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, төрөөс энэ талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөв тусгаж байхаар УИХ-аар батлагдсан тогтоолтой билээ. Хуульд зааснаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн асуудал Шадар сайдын мэдэлд бий.

Өнөөдрийн байдлаар Шадар сайд С.Амарсайхан энэ талаар хариуцсан үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн үү? Есөн хүний халуун амины өмнө тэрээр эмгэнэл илэрхийлэхээс өөрөөр хариуцлага хүлээх ёстой юу? Гамшгаас хамгаалах тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 2-нд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэг нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн С.Амарсайханд бий. Мөн Гамшгаас хамгаалан Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны ИТХ-ын дарга тэргүүлэх ёстой. УИХ дээр дурдсан Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөг батлах, гамшгийн зэрэглэлийг тогтоох үүрэгтэй.

Ийм олон талаас нь хууль эрх зүйн үүрэг хариуцлага, эрх мэдэл хүлээлгэсээр байхад есөн хүнээ олж чадсангүй. Хэдийгээр гамшиг мөн боловч харамсал эргэлзээ дагуулсаар байна. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28-р зүйлд зааснаар гамшигийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлэх үүргээ биелүүлсэн үү. Гамшгийн хүч хэрэгслийг дайчлан гаргах, цэргийн анги салбарыг татан оролцуулах санал тавьсан уу? Ер нь үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үеэ хүчтэй салхи шуурганд хүн хайх тусгай зориулалтын техник хэрэгсэл манайд хүрэлцээтэй байсан уу, байгаагүй бол өдийг хүртэлх 20 жилийн хугацаанд юу хийж, бэлтгэж байв?

Түймрийн болон ковидын мэдээгээр Онцгой байдлын ажлыг дүгнэх нь учир дутагдалтай. Хэдийгээр тулгамдсан асуудал мөн боловч хүчээ зөв хуваарилах хуульд заасан зардлыг бэлэн байлгасан, зөв зарцуулсан эсэхийг ч анхаарч харах цаг болжээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, нийслэл, сум, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасан байдаг.

Гэтэл гамшаар овоглосон маш олон тендер зарлагддаг. Тэдгээрээс зөрчил үүссэн тохиолдол дэндүү их. Зарим нь хариуцлагаа хүлээсэн ч төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа алдаа гаргаж АТГ-т хэрэг үүсгэгдээд байсан этгээд өнөөдөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байгаагаас харахад энэ салбарт хариуцлагын тогтолцоо байхгүй болсон нь өөрөө салбарынхаа ГАМШИГ юм.

Олон улсын жишгээр бол арав болон түүнээс дээш хүн эндсэн, бүс нутгийн хэмжээнд тодорхой хэмжээний эдийн засгийн хохирол учирсан бол гамшиг гэж үздэг. Харин манай улсад жилд тохиож байгаа аюулт үзэгдэл ослын тоогоор илэрхийлдэг байна. Улсын хэмжээнд ойролцоогоор жилд 5000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Эдгээрийн дийлэнх нь обьектын болон ой хээрийн түймэр байдаг аж.

Гамшигтай тэмцэнэ гэдэг нь салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахтай салшгүй холбоотой. Дэлхийн улс орнууд гамшгаас хамгаалах тогтолцооныхоо цөмийг сайн дурынхнаар бүрдүүлдэг. Манайд ч мөн адил сайхан сэтгэлтэй малчид эрлийн ажиллагаанд оролцдог. Гэхдээ үүний зохион байгуулалтыг нь УОК, аймгуудын онцгой комисс хийх ёстой. Бодит байдал дээр ЗДТГ-ын харуул, нярав зэрэг төрөөс томилгоотой хэдэн хүний нэрийг жагсаасан байдаг. Сайн дурынхны үүргийг тодрхой болгох тал дээр зохион байгуулалт муу байна. Эцэст нь хэлэхэд дахиад хүчтэй салхинаас иргэдээ аврах хүчгүй тогтолцоог сүүлийн 20 жилд сайжруулж чадаагүй Төрд, төрийг төлөөлж энэ салбарыг удирдаж байсан улстөрчдөд гүн эмгэнэл илэрхийлье.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 11 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 12 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 14 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 16 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 17 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 19 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 21 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 22 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 23 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 25 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 26 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 27 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 28 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 29 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 30 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 31 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 33 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top