x

Ц.Насанбат прокурор төрийн байгууллагуудыг эрсдэлд оруулав

Улс төрийнхний нэр холбогдосон олон том хэргүүд дээр нэр нь сонсогдож, хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж буй гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад багагүй хугацаа өнгөрөв.

Түүнтэй уулзалт хийсэн Б.Баасанцогтаас нэр бүхий улстөрчдийг гүтгэх, хорих, шүүн таслах төлөвлөгөө, схем гарч ирсэн олны анхаарлыг улам ч ихээр татаж байна.

Гадаад улсын шүүхэд иргэнээ шалгуулахаар матаас барьж гүйсэн Ц.Насанбат прокурор "УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг гаднын шүүх дээр шалгаж байгаа төдийгүй оффшор хөрөнгүүдийг нь царцаасан" гэх ярилцлага өгсөн байдаг. 

 Харин Сү.Батболдын хуульч Д.Батсүх, З.Сүхбаатар нар ”Ц.Насанбат прокурор тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж, улмаар олон нийтэд гүтгэлэг бүхий мэдээллийг санаатайгаар түгээсэн” гэсэн байна.

Тухайлбал, Оффшортой холбоотой  хэргийг шалгахад прокурорын байгууллага бус, АТГ хяналт тавьдаг. Прокурорын байгууллагын зүгээс гадаад улсаас нотлох баримт цуглуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зөвхөн эрүүгийн хэрэг үүссэн нөхцөлд яригддаг. Гэтэл С.Батболд нартай холбоотой эрүүгийн хэрэг үүсээгүй байхад прокурор Ц.Насанбат АТГ-ын нэрийг ашиглан төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дотоодын болон гаднын улс орны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн явдал гэв.

Өөрбөөр хэлбэл, Иргэний хэрэг, маргааны үйл баримттай холбоотой асуудлаар иргэний шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нөхцөлд төрийг төлөөлөн оролцож байгаа хэргийн нэг оролцогч болох прокурор гадаад улсад бие даан ажиллагаа явуулах ямар ч эрх байхгүй юм байна.

Тэр тусмаа Ц.Насанбат прокурор Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах, гадаад улсын хувийн байгууллага, иргэнд олгох хууль ёсны эрхгүй. Хуулиар олгогдоогүй энэ их эрхийг хэний хатгаасаар эдэлж, хэний мөнгийг гадны байгууллагуудад төлж байна вэ гэдэг ч анхаарал татна.

Түүгээр ч зогсохгүй “King and Spalding” хуулийн фирмийн гадаад улсын шүүхэд гаргаж байгаа мэдээлэл, тэдгээрт хамаарах баримтуудыг цуглуулах ажиллагааг манай прокурорын байгууллага гадаадын хувийн мөрдөх байгууллагаар хийлгэсэн. Улстөрч Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж нар дээр К-2 гаднын  мөрдөх товчоо ажилласан, хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Хэрвээ манай прокурорын байгууллага өөрийн улсын иргэнийг гадаадын хувийн мөрдөх байгууллага хөлслөн мөрдүүлсэн нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд заасан хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдож таарна.

Мөн уг хэрэгт нэр хавчуулагдаад байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК өөрсдийн нэрийн өмнөөс, эсвэл төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг Ц.Насанбат прокурорт олгосон итгэмжлэл, төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргасан баримт нэг ч байхгүй. Тэр байтугай "Бид нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл гаргуулахаар хүсэлт ч явуулаагүй" гэлцээд байгаа. Тэгэхээр Ц.Насанбат прокурор дээрх гурван байгууллагын нэрийг хэний, юуны учир шалтгаанаар барих болов гэдэг асуулт бас гарна. 

Эсрэгээрээ Ц.Насанбат прокуророос болж гадны шүүхийн маргаанд нэр хавчуулагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” компани зэрэг төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой компаниудад хохирол учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээ ч тарж эхэллээ.

Аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авдаг. Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Энгийнээр хэлбэл, нэхэмжлэгч талын хүсэлтээр бусдын хөрөнгийг царцаахаар бол “Хэрвээ шүүхийн явцад бусдын хөрөнгийг царцаасны улмаас хохирол учирвал нэхэмжлэгч тал төлнө шүү” утгатай баталгааг нэхэмжлэгч талаар зуруулдаг.

Иймд Сингапурын шүүхэд болон бусад орны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй Ц.Насанбат прокурорын гарган өгсөн баталгаагаар хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авагдсан учир дээрх байгууллагууд хохирол учирвал эрхэм прокурор дангаар хариуцлагыг хүлээж, төлбөрт унаж болзошгүй байна. Учир нь гадны болон дотоодын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлүүд дээр Ц.Насанбат прокурор гарын үсэг зурж, голлон яваа нь тодорхой болсон билээ. АТГ лав энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ хэлсэн байна.

Тиймээс энэ хэрэг дээр илт ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа Ц.Насанбат прокурорыг УЕП-ын зарлан байгуулсан "хууль бус үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгах" ажлын хэсгийн шалгалтаар зайлшгүй оруулж шалгуулах ёстой болжээ.

Б.Саруул

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Монголчууд (66.181.161.71)
    Бид тэнэг хүмүүс биш Сү Батболдын Монголын хөрөнгийг яаж зувчуулсан идсэн уусан нь ил болохоор новшнууд үхэлдэж байна удахгүй Сүгээ дагаад олон нөхдүүд байх газраа очно гэдэгт итгэж байна
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • fakenews (111.199.63.88)
    ene site ilt svg batboldiin hongiliig hamgaaldag yumaa ugaadasnii site baihaa
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 34 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 35 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 36 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 37 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 39 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 40 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 42 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 44 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 45 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 46 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 48 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 49 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 50 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 51 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 52 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 53 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 55 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 57 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 58 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top