x

Төвөд судлаач Уэсли Нийдхамын Дилова хутагттай нөхөрлөсөн түүх

Ейлийн их сургуулийн Төвөд судлаач Уэсли Нийдхам нь Дилова хутагтыг АНУ-д хөл тавьсан даруйд хамгийн түрүүнд харилцаж, шавь орон, насан өөд болох хүртэл нь нөхөрлөсөн, Хутагтын Америк дахь аж амьдарлага, эрдэм судлалд тус нөлөөгөө хүргэсэн эрхэм юм. Оуэн Латтиморыг эс тооцвол Хутагттай хамгийн ойр дотно нөхөрлөсөн америк хүн, гэтэл Дилова багшийн амьдралыг өгүүлэх түүхэн роман, өгүүлэл ном зэрэгт Нийдхамын нэр огт дурдагдахгүй аж. Тиймээс Уэсли Нийдхамыг товч танилцуулж, Дилова хутагтын тухай Америкийн эрдэм судлалын нэр хүндтэй сэтгүүлд бичсэн өгүүллийг нь орчуулан олонд хүргэх нь зүйтэй хэмээн үзэв. 

Уэсли Нийдхам нь 1903 онд төрж, 1992 онд нас барсан, сургууль соёлд сууж албан ёсны зэрэг цол хүртээгүй атлаа Ейлийн их сургуульд Төвөд хэл, утга зохиол, урлаг судлаач, тус их сургуулийн номын санд Төвөд утга зохиолын зөвлөхөөр ажилласан эрдэмтэн юм. 1954 онд Ейлийн их сургуулиас Хүндэт Мастерын зэрэг хүртсэн. Төвөд судлаач болохоосоо өмнө архитекторийн мэргэжил эзэмшиж, Ейлийн их сургуулийн нэлээд хэдэн чухал барилгыг барих ажилд гар бие оролцож байжээ. 

Архитекторын хувьд уран барилга, урлаг сонирхдог байсан бөгөөд анх Нью-Йоркийн музейд Төвөд урлал эдлэлийг сонирхон үзэж, тайлбар сэлтийг уншсанд Төвөдийн ард түмнийг харилцан адилгүй, огт өөр өөрөөр тайлбарласан, Бурханы шашны урлагийн тайлбарын орчуулга сэлт нь зөрж байсан гэнэ. “Үүний хариуг би олмоор байсан, ингэхийн тул хүний орчуулга, тайлбарыг үзэх биш, өөрөө би тэдний хэлийг сурах ёстой гэж бодсон юм” хэмээн Нийдхам Төвөд судлалд анх орсон тухайгаа дурссан буй. 

Ингээд Төвөдөд Христийн шашин түгээхээр хорь гаруй жил сууж, төвөд хэлэнд ус цас болсон нэгэн америк хүнээр хэл заалгаж, соёл түүхийг нь өөрөө бие даан сурах болжээ. Хэл нэлээд үзсэнийхээ дараа Далай ламд шууд захидал илгээсэн сонирхолтой баримт нь үлдсэн буй.

Нийдхам энэхүү захидалдаа Далай ламтай харилцахыг ихэд хүсэж буйгаа илтгээд, хариу захиа авбал ихэд баярлана, гагцхүү үчэн үсгээр бичээрэй, учир нь би үмэ үсгээр уншиж чадахгүй хэмээжээ. Нийдхамын хичээл зүтгэлийн үр жимс тун удалгүй гарч, Далай лам захидал сэлтийг нь уншсанаар барахгүй, дөрөвхөн жилийн дараа буюу 1950 оны 2 сард 100 боть Лхасын Ганжуурыг Ейлийн их сургуульд хүргүүлсэн юм. Хүрч ирсэн нь 1950 оны 2 сар болохоос их уртын аян замыг туулж ирсэн Ганжуур л даа. Далай лам Нийдхамын хүсэлтээр энэхүү Ганжуурыг барлуулаад морин тэргэнд ачуулан, Шинэ Дели хот руу илгээжээ. Өндөр уул, хавчил замыг давсаар мянган бээр явж ирсэн судрыг Калькутта руу явуулав. Тэндээс усан онгоцонд ачин, тэнгис далайг гэтэлсээр сая Америк тивд ирсэн хэрэг. Хожим нь Дилова хутагт Халимаг сүмийн тэргүүн болоод байхдаа лам нарынхаа ном эрдмийг таслахгүй хэмээн чухам энэ Ганжуураас Ейлийн их сургуулийн номын санд суун хувилан авдаг болжээ. 

Дилова хутагт АНУ-д 2 сарын 28-ны орчим бууж, нислэг дамжсаар 3 сарын 1-ний өдөр Вашингтон Ди Си хотноо ирсэн бололтой. Нийдхамын анхны захиа тэр оны 3 сарын 16-ных гэж бодохоор ерөөс Хутагтыг ирснээс хоёрхон долоо хоногийн дараа энэ хоёр хүн танилцаж, эрдэм номынх нь үйл хэрэг нийцжээ. Хутагт Нийдахмынд байнга ирдэг, Ейлийн их сургуулийн номын сангийн төвөд номыг каталогжуулах ажилд нь тусалдаг, хүндэт зочин нь болсон байна. Нийдхам 1954 онд Ейлийн их сургуулиас Хүндэм Магистрын зэрэг хүртсэний нэг ач нь Дилова хутагтын эрдэм судлалын тус билээ. Нийдхам ч Диловад чадахаараа тусалж, өргөө гэртээ байнга урин залдаг байсан, их сургуулийн номын санд ажиллахад тохь тухыг нь хангаж өгдөг байв.

Оуэн Латтиморт илгээсэн олон захидалдаа Нийдхамын тухай дурдсанаас заримыг нь толилуулбал: 

1953 оны 7 сарын 22-.д “Зүрхний нөхөр Оуэндээ салснаас санасан мэтээр сайн явж баймуй. Тэр Нийдхамынд хонож, маргад сүм дээр хонож...”, 7 сарын 29-нд “Сэтгэлийн нөхөр Оуэндаа, баясгалан захиаг... Нийдхамын гараас үзээд та хоёрын амар тунгалаг ба Батбилигийн үйлс бүтэмжтэйг мэдэж, элсхийн баярлав... Миний Энэтхэгт явах хэрэг даруй бүтэхгүй бол одоо бус явах газар үгүйн тул юун боловч амьдарлагаан бодох хэрэгтэйг бэлхэн та бодсоор байх тул хэлэх явдалгүй. Нөхөр Нийдхам үнэхээрийн туслах санаа байвч дэмий аргагүй мэт үзэгдмүй...” гэсэн бол 1954 оны 6 сарын 27-нд “...19-нд Нью-Хэйвэнд оройн 6 цаг 30 хувьд хүрэв. 7 цагт Нийдхамын хөвгүүн Доналд лугаа гал тэрэгний зогсоол дээр уулзаж, хамтаар Нийдхамынд хүрч хоноод... 24-нд Маклозагийнхаас хуралдбуцаж явсан өдрөө би Нийдхамынд ирж, хэдэн цаг яарамгүй суугаад тэндээс завдвал Лүисийнд дахин нэг очих, эс завдвал шууд Нью-Йоркод хүрээд Күртинигийнд очоод эс оройтвол сүмд ирэх, хэрэв оройтвол Нью-Йоркод хоноод 25-нд сүмд ирэх гэж бодож байсан боловч Маклеозын төвөд хэл миний ангилис хоёр бараг адилын харгайгаар Маклеоз Нийдхам бид гурвуул эндүүрэл болж, тэр учраар нэгэн маш яаралтай явж, хурал дээр ирсэн нэгэн их инээдэмтэй үлгэр болсныг бичихэд үсэг маш олон болох бөгөөд халуунд бэрхшээлтэй тул нүүр уулзахад дэлгэрэнгүйгээр ярьж, инээлдэхэд бэлтгэн үлдээв...” хэмээн буруу ойлголцсон хөгтэй түүхээ бичжээ.

1955 оны 7 сарын 16-нд “Нийдхамынд очиж хоёр хонов. Тэр бас Еэеэл номын сангийн нэгэн гэр нэгэн гараг тутам 6-25 тутам хөлстэйг бэлджээ...” хэмээсэн нь Нийдхам докторын оюутны байрнаа Дилова хутагтад тусгай өрөө гаргаж өгснийг хэлж байгаа хэрэг.

Уэсли Е. Нийдхам Studies in Comparative Religion буюу Харьцуулсан Шашин Судлал хэмээх сэтгүүлийн 1968 оны Хаврын дугаарт өөрийн багш, дотно нөхөр Дилова хутагтын тухай дэлгэрэнгүй өгүүлэл бичин нийтлүүлжээ.Урьд өмнө Америкийн сонин хэвлэлд Хутагтын тухай мэдээ сэлт олон гарсан, харин Нийдхамын өгүүлэл нь төвөд судлаач мэргэжлийн хүн бичсэн, шашны нарийн тайлбар, дүгнэлттэй, мөн шашин судлалын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн зэргээрээ өдөр тутмын сонины сурвалжлагч нарын гайхан сонжсон маягтай бичвэрүүдээс эрс өөр, чухал ач холбогдолтой юм. 

Энэхүү өгүүлэлдээ Нийдхам Дилова хутагтыг “Америкад хөл тавьсан Төвөд судлалын хамгийн агуу судлаач” хэмээн шулуухан дүгнээд “Энэ дүгнэлтийг маань туйлширсан гэж үзэх хүн байж болох ч батлах олон баримт бий” хэмээсэн байна. Мөн “Дилова хутагт тоолохын аргагүй олон анд нөхөртэй байсан, түүнтэй уулзсан хүн бүр Хутагтыг таньж мэдсэнээрээ өмнөхөөсөө илүү сайн хүмүүн болж байсан юм” хэмээн уулзаж учирсан бүгддээ хүртээж байсан соён гэгээрүүлэх өвөрмөц чанарыг нь өгүүлжээ. 

Нийдхамын өгүүллийн талаар нуршихаа болиод дараагийн дугаарт бүтнээр нь орчуулан хүргэсү. 

М.Саруул-Эрдэнэ /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 3 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 4 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 5 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 6 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 8 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 9 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 11 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 13 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 14 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 15 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 17 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 18 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 19 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 20 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 21 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 23 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 24 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 26 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top